[vc_row][vc_column][vc_column_text css=”.vc_custom_1440047308524{margin-left: 20px !important;}”]

Манай нийгэм цэвэршилтийг сөргөөр хүлээж авах хандлага нийтлэг бөгөөд ийм хандлагатай болоход хүргэдэг олон шалтгаан бий. Цэвэршилт гэхэд л аливаа бүхэн багасах, боломжгүй болох, нас ахих, зовиурлах, бухимдах зэрэг зөвхөн сөрөг өөрчлөлтүүдтэй холбож ойлгодог. Сарын тэмдэг хаагдах, бэлгийн даавар буурах, ажил амьдралын шинэ нөхцөлд дасан зохицох гэх мэт… Нэмээд үр хүүхдүүд насанд хүрч, бие даан тусдаа гарах цагт гэр хоосордог хирнээ санаа зовнил, санхүүгийн асуудал хэвээр үлдсэн байдаг.

[/vc_column_text][vc_separator style=”dotted” border_width=”2″ el_width=”70″][vc_column_text]

img_3568Гэвч өнөөгийн нийгэм эдийн засгийн хөгжил, амьдралын нөхцөл бололцоо энэ уламжлалт хандлагыг өөрчлөн, цэвэршилтийг шинэ боломж гэдгээр хүлээж авах цаг хэдийн болжээ. Эмэгтэйчүүд одоо цэвэршилтийг бие махбодийн болон оюун санааны эрх чөлөө эдлэх цаг болсон хэмээн хүлээж авах хэрэгтэй. Та ажлын ачааллаа багасгах бололцоотой болж, өмнөхөөс илүү зөвхөн өөртөө зарцуулах цаг завтай болно. 40-50 насныханд илүү ихээр амрах, цэнгэх, өөрийгөө арчлах цаг, боломж гарч, хувийн дотно харьцаа болон бэлгийн амьдралаасаа илүү их ханамж авах үе ирсэн байдаг. Хамгийн гол нь, цэвэршилт гэдэг нь байгалийн жамын дагуу явагдах амьдралын нэг үе шат гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цэвэршилтийн үеийг заавал эмчлэх, хойшлуулах, өөрчлөх шаардлага байдаггүй. Эмэгтэй хүн бүр анх бэлгийн бойжлын шилжилтийн насанд хүрч, үр тогтон жирэмслэхэд бэлтгэгдэх нас, мөн жирэмсэн тээх үед явагддаг дааврын том хэлбэлзлийн үеэр дамжиж гардгийн адил үр тогтох чадвар нь зогсож, цэвэрших шилжилтийн үеийг дааврын түвшингийн хэлбэлзлийн үе гэж ойлгох хэрэгтэй. Товчоор тайлбарлахад, цэвэршилт гэдэг нь сарын тэмдэг ирэхээ больж, үр тогтож, хүүхэд тээх боломжгүй болно гэсэн үг юм.

[/vc_column_text][vc_column_text]

Цэвэрших үе гэж эцсийн сарын тэмдэг хүртэлх дааврын түвшний хэлбэлзлийн үе мөн эцсийн сарын тэмдгээс хойш 12 сарыг хамарсан бүх үе, цэвэршсэнээс хойш бүх үеийг хамруулдаг. Цэвэршилтийн өмнөх үеийг перименопауз гэх ба ихэнх эмэгтэйчүүдийн перименопауз 45-47 насанд, зарим тохиолдолд түүнээс ч эрт эхэлдэг. Энэ үед бие махбодь бэлгийн дааврын өндөр хэлбэлзэлд хямарснаас цэвэршилтийн зовиур, цэвэршилтийн өвөрмөц сонгодог шинж тэмдгүүд илэрдэг байна. Яг үнэнийг хэлэхэд, цэвэршилт бус цэвэршихээс өмнөх шилжилтийн үед олон эмэгтэйчүүдэд илүү зовиуртай байдаг. Цэвэршилт дөхөж бэлгийн дааврын хэлбэлзэлд бие махбодь дасан зохицохгүй, сэтгэл санааны тогтворгүй байдал, биед мэдрэгдэх гэнэтийн өөрчлөлтүүд эмэгтэй хүнийг хамгийн их сандаргадаг байна. Иймээс эмэгтэй бүр цэвэршилтэнд бэлдэж, дааврын хэлбэлзэлд дасан зохицох чадвараа дэмжихийн тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хариуцлагатай шинэ үе ирж байгааг ухамсарлах хэрэгтэй.

[/vc_column_text][headline]

ЦЭВЭРШИЛТИЙГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮДНЭЭС ТАЙЛБАРЛАХ НЬ

[/headline][vc_column_text]

Охин ураг эхийнхээ хэвлийд бүрэлдээд эхээс төрөх үедээ өндгөвчиндөө бүхий л амьдралынхаа турш хангагдах тодорхой тооны нөөцтэй өндгөн эсийн цэврүү буюу фолликултай төрдөг. Анх 7 орчим сая өндгөн эсийн цэврүүтэй төрөөд, амьдралын явцад цөөрсөөр бэлгийн бойжил хүрэхэд эмэгтэй хүн 300’000 цэврүүтэй үлддэг. Сарын тэмдгийн мөчлөг бүрт цэврүүнээс өндгөн эс боловсорч гүйцэн гадагшилсаар 40 дөхөх насанд өндгөн эсийн цэврүүний тоо маш цөөрсөн байдаг ба эцэст нь өндгөн эсийн цэврүүний тоо барагдахад эмэгтэй хүн цэвэрших буюу зөвхөн хүүхэд төрүүлэхээ болино. Өндгөвчинд үлдэх өндгөн эсийн тоо цөөрөх тусам өндгөвчний бэлгийн даавар нийлэгжүүлэх үйл ажиллагаа суларч, эмэгтэй хүний бие махбодь эм бэлгийн дааврын бага түвшинд дасан зохицох шаардлагатай болно.

[/vc_column_text][vc_message style=”square” message_box_color=”alert-info” icon_fontawesome=”fa fa-quote-right”]Цэвэршилт бол байгалийн жамын дагуу явагдах эмэгтэйчүүдийн амьдралын салшгүй нэг үе шат ба цэвэршилтийг хойшлуулах шаардлагагүй, цэвэршилтийн шилжилтийг зовиургүй туулан, чанартай амьдралыг бүрдүүлэхийг зорих хариуцлагатай үе юм.

[/vc_message][vc_column_text]Follicle-DevelopmentИймээс, цэвэршилт гэдэг нь нэг өдрийн дотор явагдаж гүйцдэг үйл явдал биш бөгөөд хэдэн сар жил дамнан явагддаг.

Хэвийн мөчлөгийн үед өндгөвчинд өндгөн эс бүрэн боловсорч гүйцээд гадагшлахад өнчин тархины фолекул идэвхжүүлэгч дааврын (ФСД буюу FSH) сэдээлтээр удирдагдана. Цэвэршилтийн насанд өндгөн эсийн цэврүү цөөрснөөс эстроген дааврын түвшин багасдаг тул өнчин тархи дааврын түвшинг нэмэгдүүлэхээр тархинаас фолекул сэдээгч дааврын нийлэгжлийг өдөөх зорилгоор фоликул идэвхжүүлэгч даавар\ФCД-FSH\ болон шар биеийн дааврын \ЛД-LH\ түвшинг улам ихээр өсгөж бие махбодийн дасан зохицолт явагддаг. Иймээс зарим тохиолдолд FSH болон LH өсөлтийн хэмжээгээр цэвэршилтийн үе шатыг оношлодог.

Цэвэршилтийн үед сарын тэмдгийн мөчлөгт оролцдог прогестерон дааврын хэмжээ мөн буурдаг. Өндгөн эс гадагшилсны дараа хоосорсон уутанцар (фолекул) прогестерон дааврын нийлэгжлийг эрчимжүүлж эхэлдэг байна. Үр тогтсон бол прогестерон дааврын нөлөөгөөр умайн салст зузаарч, ураг хөгжих нөхцлийг бүрдүүлж өгдөг. Харин үр тогтоогүй тохиолдолд прогестероны түвшин буурч, умайн хана хууларч сарын тэмдэг ирнэ. Цэвэршилтийн үед өндгөн эсийн боловсрол болон ялгарал зогсохын хамт прогестерон дааврын түвшин мөн буурдаг.

Цэвэршилтийн үед дээр дурдсан эстроген бүлгийн, прогестерон дааврын түвшингүүд их хэмжээгээр хэлбэлзсэнээс биед цэвэршилтийн шинж тэмдгүүд илэрдэг. Эмэгтэй хүн бүрийн дааврын хэлбэлзэл харилцан адилгүй байдгийн адилаар цэвэршилтийн шинж тэмдгийн зовиур мөн л ялгаатай байдаг.[/vc_column_text][headline]

Цэвэршилт. Хэзээ тохиолдох?

[/headline][vc_column_text]Цэвэршилт ихэнхдээ 47-53 насны хооронд тохиолдоно. Судалгаанаас үзэхэд Монгол эмэгтэйн цэвэршилтийн дундаж нас нас нь 49.3 байв. \Б.Цэдмаа, Д.Сүхээ, Б. Жав, ЭНЭШТ, ЭМШУИС, 2008\

2010 оны 3 сард 800 эмэгтэйчүүдийн дунд хийгдсэн судалгаагаар 47.5 байв. (О.Халиунаа, Л.Мөнхтулга, ЭМШУИС-Био-Анагаахын сургууль Улаанбаатар 2010. 3сар)

Цэвэршилтийн нас зохих хэмжээгээр удамшлаар тодорхойлогддог. Хэрвээ эх нь эрт эсвэл хожуу цэвэршиж байсан бол охидуудад нь цэвэршилт ижил насанд тохиолдож болно. Харин тамхи таталт нь цэвэршилтийн хугацааг бараг хоёр жилээр урагшлуулах ноцтой хүчин зүйл байдгийг эмэгтэйчүүд анхаарах хэрэгтэй.

Зарим тохиолдолд цэвэршилт нь маш эрт эсвэл маш хожуу үед илрэх нь бий. Хэрэв 45 наснаас өмнө илэрвэл эрт үеийн, 40 наснаас өмнө илэрвэл хэт эрт цэвэршилт гэж үздэг.

Эрт болон хэт эрт цэвэршилт нь умайг өндгөвчний хамт тайрах мэс заслын улмаас, мөн зарим тохиолдолд умай тайраад өндгөвчийг нь үлдээсэн тохиолдолд ч илэрч болно.

Мөн Турнерийн хам шинж, Дауны хам шинж зэрэг хромосомын гажиг, аутоиммун эмгэг (эсрэг биеүүд өндгөвчний ялгаруулсан бүтээгдэхүүний эсрэг ажиллах), хими эмчилгээ, радио эмчилгээ зэрэг нь эрт болон хэт эрт цэвэршилт үүсэх шалтгаанууд болно. Зарим эмэн эмчилгээ өндгөвчний үйл ажиллагааг саатуулдаг ба ихэнх тохиолдолд уг эмчилгээ гүйцэж эмэн эмчилгээг зогсоосны дараа сарын тэмдэг хэвийн болдог.

Хромосомын гажигтай эмэгтэйчүүд төрөлхийн дааврын хэмжээ бага байдаг учраас ихэнх тохиолдолд сарын тэмдэг эхнээсээ ирээгүй байдаг. Мөн дааврын түвшний өөрчлөлт явагддаггүйтэй холбоотойгоор эдгээр эмэгтэйчүүдэд хэвийн цэвэршилтийн үед илрэх шинж тэмдгүүд илэрдэггүй.

Хэт эрт цэвэршилттэй бүх эмэгтэйчүүдэд цэвэршилтийн шинж тэмдэг бага илэрсэн ч даавар орлуулах эмчилгээг санал болгох нь маш чухал юм. Учир нь хэт эрт цэвэршилт тохиолдож буй эдгээр эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилтийн эрсдэл эрс өндөрсдөг. Ийм учраас эмэгтэйчүүдийн ясны нягт байдлыг хадгалах, ясны алдагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор даавар орлуулах эмчилгээг хэрэглэх өндөр шаардлагатай. Ерөнхийдөө бүх эрт болон хэт эрт цэвэршилт тохиолдож буй эмэгтэйчүүдэд шинж тэмдгийг хянах болон яс хамгаалах зорилгоор цэвэршилтийн дундаж насанд хүртлээ даавар орлуулах эмчилгээ хэрэглэхийг зөвлөдөг.

Хожуу цэвэршилт. 56 ба түүнээс дээш насанд биений юм зогсохыг хэлнэ. Хожуу цэвэршилтийн тохиолдол элбэг байдаг ба ихэнхдээ 54 нас хүрсэн эмэгтэйчүүдийн 80% нь цэвэршиж гүйцсэн байдаг. Дааврын эмийг жирэмслэхээс хамгаалах зорилгоор удаан хэрэглэж байсан өгүүлэлтэй эсвэл тухайн үед дааврын эм ууж хэрэглэж байгаа тохиолдолд хожуу цэвэршиж болохоос гадна эмэгтэйчүүдэд бодисын солилцооны гүнзгий хямрал, өндгөвчний даавар ялгаруулдаг хавдар, умайн хавдарыг үгүйсгэх зорилгоор шаардлагатай үзлэг шинжилгээг хийх хэрэгтэй болно. Мөн сарын тэмдгийн урт мөчлөгтэй байх, олон төрсөн, анхны сарын тэмдэг хожуу ирсэн тохиолдолд хожуу цэвэршдэг байдал ажиглагдсан байна.[/vc_column_text][headline]

Цэвэршилтийн үе шат

[/headline][vc_column_text]

Цэвэршилтэнд дөхөж буйгаа мэдэх ганц шинж бол сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх явдал юм. Ихэвчлэн сарын тэмдгийн хоорондох хугацаа нь богиносдог ба яваандаа хоорондох хугацаа нь уртсаад байдаг. Тэгээд эцэстээ сарын тэмдэг бүр зогсдог. Ихэнх эмэгтэйчүүд дааврын хэмжээ ихээр буурсантай холбоотойгоор сарын тэмдэг ирж байсан ч, зарим цэвэршилтийн эрт үеийн шинж тэмдгүүдийг мэдэрдэг. Дааврын хэмжээ ихээр буурах эсвэл хэлбэлзэх энэ үеийг цэвэршилтийн шилжилтийн эсвэл өөрчлөлтийн үе гэж нэрлэдэг ба энэ нь ойролцоогоор 40 орчим наснаас эхлэн хэдэн жилээр үргэлжилдэг. Эмнэлгийн нэршлээр энэ үеийг цэвэршилтийн урьдал үе буюу пременопауз гэнэ. Сарын тэмдэг дараалсан 12 сарын турш ирээгүй тохиолдолд цэвэршилт буюу менопауз болсон гэж үздэг. Төгсгөлийн сарын тэмдгээс хойшх үеийг цэвэршилтийн дараах буюу постменопауз үе гэнэ.

[/vc_column_text][vc_text_separator title=”Цэвэршилтийн нийтлэг шинж тэмдэг” style=”dotted” border_width=”2″ el_width=”80″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text][list type=”2″ color=”yes” ]

  • сарын тэмдгийн мөчлөг уртсах эсвэл богиносох, мөн сарын тэмдэг хэт их юмуу маш бага ирдэг болох
  • халуу оргих, шөнө хөлрөх
  • нойр хямрах
  • зан араншин хувирч, бухимдах эсвэл сэтгэл гутардаг болно
  • үтрээ хуурайших, шээс задгайрах
  • шээс, бэлгийн замын дахисан үрэвслүүд

[/list][/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text][list type=”2″ color=”yes” ]

  • бэлгийн харьцааны дуршил буурах
  • хэвлий орчмоор таргалах
  • ядарч сульдах
  • үе мөчөөр өвдөх
  • үс шингэрэх, арьс хуурайших
  • толгой өвдөх

 

[/list][/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]

Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгаагаар 10 эмэгтэйчүүдийн 9-д заавал ямар нэг цэвэршилтийн шинж тэмдэг илэрдэг болохыг тогтоосон. Хамгийн нийтлэг тохиолддог шинж тэмдгүүдэд халуу оргих, шөнө хөлрөх, зан араншингийн өөрчлөлт, үтрээний тааламжгүй байдал зэргүүд багтана. Мэргэжилтнүүд халуу оргих, шөнө хөлрөх нь тодорхой бус шалтгаанаар цусны судас өргөссөнөс үүсдэг гэж үзэж байна.

[/vc_column_text][vc_column_text css=”.vc_custom_1440128129290{padding-top: 5px !important;padding-right: 5px !important;padding-bottom: 5px !important;padding-left: 5px !important;background-color: #f9f9f9 !important;}”]

Үтрээ хуурайших нь эстроген дааврын түвшин багассантай холбоотой. Үтрээний хана хуурайшсанаас бэлгийн харьцаа эмзэглэлтэй болж, ихэнх эмэгтэйчүүд бэлгийн хавьтлаас зайлсхийх, зарим тохиолдолд бүрэн татгалзахад хүртэл хүргэдэг. Үнэн хэрэгтээ бэлгийн хавьтал нь үтрээний цусан хангамжийг идэвхжүүлж, үтрээний чийгшлийг нэмэгдүүлэх ба бэлгийн хавьтлын улмаас үтрээний булчин чангардаг төдийгүй бэлгийн хавьтлын сэрэл тааламжаар бэлгийн дааврын нийлэгжил идэвхжих, тархины цусан хангамж сайжирдаг тул бэлгийн харьцаагаа аль болох хадгалж байх нь нэн чухал.

[/vc_column_text][vc_column_text]

Шээс ялгаруулах замын үйл ажиллагаа нь эстроген дааврын түвшин буурахад мөн өөрчлөгддөг. Давсаг болон шээс ялгаруулах сувгийн хана эстрогений дутагдлаас нимгэрэн хуурайшиж, амархан гэмтэж үрэвсдэг болох тул цэвэршилтийн насанд эмэгтэйчүүд эргэж дахидаг цистит үрэвсэлд өртөмтгий болдог.

[/vc_column_text][vc_column_text css=”.vc_custom_1440128148787{padding-top: 5px !important;padding-right: 5px !important;padding-bottom: 5px !important;padding-left: 5px !important;background-color: #f9f9f9 !important;}”]

Цэвэршилтийн үеийн дааврын бууралт нь яс сийрэгжихэд хүргэдэг тул кальциар баялаг хоол хүнс хэрэглэх нь чухал.

[/vc_column_text][vc_column_text]

Эстроген даавар зүрхний булчингийн цусан хангамж болон судасны зузаарлаас хамгаалах үүрэгтэй бөгөөд эстроген багассанаас зүрхний өвчлөлийн эрсдэл нэмэгддэг. Ахимаг насны эмэгтэйчүүдийн эндэгдлийн шалтгаануудаас үзэхэд зүрхний хурц эмгэг нь хөхний хорт хавдраас ч илүү тохиолддог тул зүрхээ анхаарах нь туйлын чухал.

[/vc_column_text][vc_column_text css=”.vc_custom_1440128165672{padding-top: 5px !important;padding-right: 5px !important;padding-bottom: 5px !important;padding-left: 5px !important;background-color: #f9f9f9 !important;}”]

Хэвийн хэмжээгээр хооллож, дасгал хийсээр байхад таргалаад байдаг нь цэвэршилтийн сонгодог шинж тэмдэг гэдгийг та мэдэх үү? Нас ахихад эрэгтэй, эмэгтэй хүйснээс үл хамааран бодисын солилцоо удааширдаг тул хэрэглэх хоол хүнсний илчлэгийн хэрэгцээ ч багасдаг. Хуучин хэрэглэж байсан хэмжээгээр хооллоод байсан ч жин нэмдэг. Учир нь, эстроген даавар өөхөн эдээс бас нийлэгждэг тул дутагдсан эстроген дааврыг нөхөхийн тулд бие организм өөрөө өөхөн эдийг хуримтлуулан, эстрогенийг нөхөх гэж оролддог. Ингэснээр хүний биеийн бэлхүүс орчмын өөхөн давхарга нэмэгдэж, биеийн галбир өөрчлөгдөнө.

[/vc_column_text][vc_column_text]

Ой санамж, анхаарал төвлөрөл муудах, бэлгийн харьцааны хүсэл буурах, хэвлийгээр таргалах зэрэг нь дунд насны эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд бүгдэд нь тохиолддог. Эдгээр өөрчлөлтүүд дааврын бууралтаас гадна эсийн нөхөн төлжилт удааширдаг, тархины үйл ажиллагаа, амьдралын хэм өөрчлөгддөг нь мөн ердийн насжилттай холбоотой байгалийн үйл явц юм.

[/vc_column_text][vc_separator style=”dotted” el_width=”80″][vc_column_text]Дэлхийд цэвэршилтийн дундаж нас 51, харин Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж нас 49,2. Нэг хэсэг эмэгтэйчүүдэд цэвэршилтийн шинж тэмдэг 5 жилийн өмнөөс илэрдэг бол нөгөө хэсэг эмэгтэйчүүдэд зөвхөн 6 сарын өмнөөс гарч ирдэг. Бүр ямар ч шинж тэмдэг байхгүйгээр сарын тэмдэг зогсдог эмэгтэйчүүд ч байдаг.

Хэрвээ та цэвэршилтийн шилжилтийн үед өөрийгөө сайн бэлдвэл энэхүү шилжилтийн үеийг хялбархан туулж чадна. Цэвэршилтийн урьдал үеийн (перименопаузыг) өөрчлөлт зовиурыг чимээгүй тэвчиж өнгөрдөг үе өнгөрсөн. Та өөрт мэдэгдэх таагүй зүйл гарч ирэхийг хүлээх хэрэггүй. Урьдчилж сайн бэлдвэл шилжилтийн үеийг зовиургүй тайван өнгөрөөх бүрэн бололцоотой. 40 нас гарангуут өөрийгөө бэлдэхэд туслах дараах мэдээллүүдтэй танилцаарай.[/vc_column_text][headline marginbottom=”30″]

Сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлт

[/headline][vc_column_text]

Цэвэршилтийн урьдал үе буюу перименопаузын үед сарын тэмдэг ирдэг хэвээрээ байх боловч тогтворгүй болж эхэлдэг. Сарын тэмдгийн мөчлөг ойртох, уртсах, давтамж нь холдож тав, долоо хоногоор, эсвэл гурван сараар холдож эхэлж болно. Мөн сарын тэмдэг ирэх хэмжээ хэт их эсвэл хэт бага болно. Зарим тохиолдолд дааврын тогтворгүй байдлаас сарын тэмдгийн өмнөх зовиур ихэсдэг болно. Сарын тэмдгийн хооронд эсвэл бэлгийн хавьтлын дараа цусархаг ялгарал ажиглагдвал эмчид хандаж бусад эмгэг шалтгаан байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Сарын тэмдэг ирэхийн өмнө толгойн өвдөлт ихэсдэг болж магадгүй. Харин зарим эмэгтэйчүүдийн хэлж байгаагаар цэвэршилт явагдсаны дараа толгойн өвдөлт эрс багассан байна.

[/vc_column_text][headline]

Цэвэршилтийн насанд жирэмслэлтээс хамгаалах

[/headline][vc_column_text]

Сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт орж урт болсон ч өндгөн эс ховор боловч боловсорсон хэвээр байх тул жирэмслэх магадлал байсаар байдаг. Тамхи татдаггүй, хэвийн жинтэй, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хэвээр байхад зүрхний өвчний эрсдэлгүй байх тул цэвэршиж дуустал дааврын гаралтай жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэвэл жирэмснээс хамгаалах төдийгүй багасч буй дааврыг нөхөх давуу талтай. Мөн энэ насанд дан прогестерон агуулсан эм эсвэл тосон түрхлэг хэрэглэхэд ч дааврын түвшинг дэмжихэд тусална. Мирена ерөндөг нь даавар ялгаруулах зориулалтын ерөндөг ба бага тунгийн даавар орлуулах эмчилгээний хажуугаар жирэмснээс хамгаалах давхар ач холбогдолтой.

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][headline]

Жингийн нэмэгдэл

[/headline][vc_column_text]Woman Standing on Scale

Ихэнх эмэгтэйчүүд цэвэршилтийн урьдал үед хэвлийгээр таргалдаг. Нас нэмэгдэх болгонд бодисын солилцооны эрчим удааширч, эстроген дааврын бууралтаас инсулин эсэргүүцэл давамгайлж, таны бие лийр хэлбэрээс алим хэлбэртэй болох нь элбэг. Өндгөвчнөөс нийлэгжих эстроген дааврын түвшин буурах үед бие махбодь яс, зүрх судсаа хамгаалахын тулд эстроген дааврыг хэвлийн өөхнөөс нийлэгжүүлэх замаар идэвхжүүлж, хэвлийн хана болон хэвлийн хөндийн эрхтэнүүдийг ороосон өөхөн хучуурыг нэмэгдүүлдэг. Эрүүл хооллолт, байнгын дасгал хөдөлгөөн ясны бат бөх байдлыг сайжруулах төдийгүй хэвлийн таргалалтыг багасгахад тусална.[/vc_column_text][headline]

Халуу оргих, хөөрөх шинж тэмдэг

[/headline][vc_column_text]

Халуу оргих шинж тэмдэг эмэгтэйчүүдэд маш нийтлэг хэлбэрээр илэрдэг шинж. Халуу оргиж хөлрөх нь цөөхөн минут үргэлжлэх ба үүнтэй хамт зүрхний хэм хурдсаж, хүйтэн хөлөрч, толгой эргэнэ. Халуу оргиж хөлрөх 7 хоног 1 удаа эсвэл бүр ганцхан цагт 2 удаа хүртэл их хэмжээгээр мэдрэгдэж болно. Үүний шалтгааныг тархины халууны хяналтын төв эстроген дааврын цочир хэлбэлзэлд цочирсноос болдог гэж тайлбарладаг. Кофе, халуун ногоотой хоол, архи нь халуу оргилтыг нэмэгдүүлж чадах бөгөөд дааврын түвшин хэлбэлзлийн үед аль болох кофе, хурц ногоо ба спиртийн төрлийн хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Шөнө хөлөрдөг болбол унтлагын өрөөгөө сэрүүн байлгаж, даавуун материалтай чөлөөтэй унтлагын хувцас өмсөж байгаарай. Халуу оргиж хөлрөхөд Шар Дэрийн (Sage) ханд , Black Cohosh, Agnus Cаstus, Soya Isoflavone зэрэг ургамлын бэлдмэлийг эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэхэд маш үр дүнтэй. Эдгээр ургамлын бэлдмэлүүд эмэгтэйчүүдэд зориулсан олон төрлийн бэлдмэлүүдийн бүтцэд орсон байдаг тул шошготой нь танилцаж хэрэглээрэй. www.mmas.mn хуудасны байгалийн гаралтай бэлдмэлийн тухай булангаас дэлгэрэнгүй мэдээллийг олж аваарай.

[/vc_column_text][headline]

Цэвэршилтийн нас болон явцын онцлог удамшлаас хамаарах

[/headline][vc_column_text]

Хэрвээ таны ээж эсвэл эгчид эрт цэвэршилт явагдсан бол таны эрт цэвэрших магадлал 30-50 хувиар өндөр байдаг. Тамхи таталт, амьдралд учирсан харьцааны хэцүү үйл явдлууд, сэтгэл гутрал, ажлын стресс зэрэг нь цэвэршилтийг түргэсгэдэг. Ямар ч нөхцөлд дасгал хөдөлгөөнд зав гаргаж, өөртөө зориулж зохистой хоол бэлдэж чадвал цэвэршилтийн шинжүүдийг бууруулж чадна.

[/vc_column_text][headline]

Цэвэршилтийн урьдал үе буюу перименопаузын үргэлжлэх хугацаа

[/headline][vc_column_text]

Цэвэршилтийн шинж тэмдгүүд цэвэршилтийн урьдал үе болон цэвэршсэний дараа 2 жилээс удаан үргэлжлэхгүй. Ерөнхийдөө 55 нас гэхэд ихэнх эмэгтэйчүүдийн шинж тэмдгийн тод илрэл дуусдаг. Цэвэршилтийн шинж тэмдэг удаашрах шинжтэй бол бамбай булчирхайн болон бусад дотоод шүүрэл, зүрх судас, хавдрын эмгэгийн шинжилгээ хийлгээрэй. Цэвэршилтийн шилжилтийн үеийн шинж тэмдгүүд зөвхөн шилжилтийн үедээ л илрээд яваандаа алга болох ёстой. Та өөрөө эдгээр зовиур болон шинжүүдийг багасгаж, арилгаж чадна!

[/vc_column_text][headline]

Цэвэршилтийн шилжилтийн үеийн зан араншингийн тогтворгүй байдал

[/headline][vc_column_text]

Цэвэршилтийн шилжилтийн үед бие махбодь, оюун санаа болон сэтгэл хөдлөлийн олон өөрчлөлтүүд мэдрэгддэг ч чимээгүй тэвчин өнгөрөөх шаардлагагүй.

Эмэгтэйчүүдийн бараг 80 хувьд нь цэвэршилтийн шинж тэмдэг илэрдэг ч эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн өвөрмөц хэлбэрээр явагдана. Цэвэршилтийн шинж тэмдгийн бүх төрлүүдийн тоог тоочвол бараг 100 шинж тэмдгийн нэр гарна. Харин эдгээр нь ямар хэлбэр, давтамжаар илэрч болохыг эмэгтэй өөрөө өөрийнхөө ажиглалт анхаарлаар тодорхойлж авах ёстой. Хамгийн гол нь цэвэршиж байна гэж орхилгүй эдгээр шинж тэмдгүүдээ зөөллөх, хүндрэх эрсдэлгүй болгох дээр нямбай ажиллах хэрэгтэй. Өөрийнхөө төлөө юу хийж болох талаар дараах аргуудтай танилцана уу.[/vc_column_text][vc_column_text]Тогтворгүй зан араншин

Перименопауз үеийн сэтгэл санааны хямралын нийтлэг шинж нь тогтворгүй зан араншин бөгөөд тогтмол цухалддаг болох явдал юм. Энэ нь сарын тэмдгийн өмнөх хам шинжийн үеийн сэтгэл санааны хямралтай төстэй боловч арай гүн хэлбэрээр явагдана. Эстроген даавар нь тархины серотонины түвшинд нөлөөлснөөр эдгээр зан байдлын өөрчлөлтүүдийг үүсгэж, сэтэл гутралд хүргэдэг байна. Даавар төст үйлчлэлтэй ургамлын нэмэлт бүтээгдэхүүн /Аgnus Сastus/ хэрэглэхэд даавруудыг тэнцвэртэй байлгахад тусална. Цэвэршилтийн үетэй зэрэгцэн хүүхдүүдээ тусдаа гарахад туслах, эсвэл нас өндөр эцэг, эхээ харж асрах зэрэг давхар олон ачааллууд эмэгтэйчүүдийг сэтгэл санааны хямралд оруулдаг. Энэ нөхцөлд ямар ч байсан чанартай хооллох, сонирхсон зүйлээ хийх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх зорилгоо заавал хэрэгжүүлж байх хэрэгтэй. Гүн хэлбэрийн сэтгэл санааны хямрал удаан хугацаагаар байгааг ажиглавал эмчид хандаарай.

Бэлгийн дур хүсэл буурах

Бэлгийн дур хүсэл буурах, бэлгийн харьцаа эмзэглэлтэй болсноос та бэлгийн амьдралаа үргэлжлүүлэх бололцоогүй болж болно. Эстроген даавар буурснаас үтрээ хуурайших, нимгэрснээс бэлгийн харьцаа эмзэглэлтэй болохын хамт бэлгийн дур хүслийг жолоодогч тестостерон дааврын түвшин мөн буурснаар бэлгийн дур хүсэл сонирхол бас буурдаг. Хэвийн үед өндгөвч тестостерон нийлэгжүүлдэг ба цэвэршилтийн үед урьдынхаасаа 2 дахин бага болдог. Энэ үед Е амин дэм агуулсан тос, чийгшүүлэх үйлчлэлтэй зориулалтын үтрээний тос, лаа хэрэглэвэл тусалж чадна. Цэвэршилтийн дараа давсагны /шээсний замын халдвар/ зовиур үүсч болно. Энэ нь эстрогений түвшний уналт давсагны ханыг нимгэрүүлж, үтрээний бактерийн тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй. Аарцгийн булчингийн дасгал үтрээний булчин чангалахад тусалдаг бол, цангис жимсний (cranberry) ханд, бэлдмэлүүд үрэвсэл давтахаас хамгаалж чаддаг гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.

Нойргүйдэл

Нойргүйдэл нь цэвэршилтийн өөр нэг нийтлэг шинж юм. Дааврын түвшний хэлбэлзэл тархины нойрны төвийг цочирдуулснаас нойр муудна. Мөн шөнө хөлөрснөөс бүтэн нойрсох цагийг багасгадаг. Нойр муутай байхад бэлгийн хавьталд сонирхолгүй болж, ой санамж, анхаарал төвлөрөлт муудах үр дагавартай. Agnus Castus шөнийн хөлрөлтөд тусална, Black Cohosh халуу оргих шинж тэмдгийг бууруулахад тустай. Харин ой санамжийн асуудалд Ginkgo Biloba тусална (бэлдмэл тэжээлүүдийн савлагаанаас олж уншаарай).

Арьс, үсний өөрчлөлт

Цэвэршилтийн нас ойртоход эмэгтэйчүүдийн арьс хуурайшиж, үрчлээ нэмэгдэж, үс шингэрч эхлэх нь тэдний санааг ихээр зовоодог. Арьсны коллаген ширхгүүд нь багассанаас арьс чийг хадгалах чадвараа алдан, хуурайшиж эхэлдэг. Коллаген нийлэгжилд эстроген даавар оролцдог тул арьс хуурайшилд дааврын буурал ихээр нөлөөлдөг. Арьсаар юм гүйж байгаа мэт жихүүдэс оргих мэдрэмж мөн их ажиглагдана. С амин дэм нь коллагены нийлэгжлийг дэмждэг тул нэмэгдэл бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглээрэй. Мөн загасны тос, маалингын үрэнд амин чухал өөхний хүчил байдаг тул арьсны бүтцийг тосолж өгдөг.

Зүрхний өвчин, ясны сийрэгжилт

Цэвэршилтийн насанд зүрхний өвчин, ясны сийрэгжилтийн эрсдэлд хамгийн их анхаарах хэрэгтэй. Яс сийрэгжихээс, зүрхний цусан хангамжийн хомсдлоос хамгаалдаг эстроген дааврын түвшин буурснаас яс сийрэгжин хугарах, зүрхний хурц дутмагшлын эрсдэл эрс нэмэгдэнэ. Эдгээр эрсдэлээс хамгаалах хамгийн эхний алхам бол тамхинаас гарах явдал юм. Судлаачдын үзэж байгаагаар тамхичид энэ 2 өвчин тусах эрсдэл тамхи татдаггүй хүмүүсийг бодвол хамаагүй өндөр.

Дасгал хөдөлгөөн нь зүрх судасны өвчин, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг. Кальциар баялаг хоол хүнсийг хоолны дэглэмдээ оруулах хэрэгтэй. Жишээ нь, гүн ногоон өнгийн хүнсний ногоо, салатны навч. Мөн Д амин дэмийн нөөцөө нэмэгдүүлэх (наранд гарах, бэлдмэл хэрэглэх), Омега-3 загасны тосоор баялаг хоол хүнс хэрэглэх зэрэг нь аливаа өвчлөлөөс таныг хамгаална.

Амьдралын хэв маяг ба фитоэстроген

Өөрийн хоолны дэглэмд оруулах нэг үнэтэй өөрчлөлт бол фитоэстроген (ургамлын гаралтай эстроген) агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Бие махбодид эстроген төст үйлчлэлтэй шар буурцаг, дүфү, вандуй, бүх төрлийн үрнүүд нь фитоэстрогенээр баялаг. Улаан Хошингор (Red Clover) нь цэвэршилтийн шинж тэмдгүүд болон халуу оргихыг буулгадгаараа хамгийн үр дүнтэй фитоэстроген болно. Архины хэрэглээ, буруу хооллолт нь эстроген дааврын буурлыг улам гүнзгийрүүлдгийг анхаарна уу.

Цэвэршилтийг эмчлэх боломжтой юу?

Цэвэршилтийн нас ойртож, шинж тэмдгүүд илэрч эхэлбэл даавар орлуулах эмчилгээ эсвэл байгалийн ургамлын эмчилгээний чиглэл барих гэдгээс сонгож шийдэх хэрэгтэй болно. Даавар орлуулах эмчилгээний үр дүн маш хурдан харагддаг. Гэвч энэ нь бага хэмжээгээр хөхний хавдар, зүрхний эмгэг, уушигны судас, үе мөчний цусны тромбоз өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Цэвэршилтийн зовиур маш хүнд байвал даавар орлуулах эмчилгээ эхлэх заалттай байдаг. Харин мэргэжлийн эмчийн зөвлөгөө болон хяналтгүй байдгаас, заавар зөвлөгөө өгөх газар байхгүйгээс бусдын амаар буруу эмчилгээ хийх тохиолдол их ажиглагдаж байна.

Өнөөдрийн байдлаар 80 хувь нь биологийн даавар агуулсан дааврын бэлдмэлүүд шинээр үйлдвэрлэгдэх болж хэрэглэгдэж эхэлж байгаа. Био-даавар төст бэлдмэлүүд нь химийн найрлагаараа хүний биед нийлэгждэг даавар төст бүтэцтэй бөгөөд үүнийг нь ашиглан даавар тэнцвэржүүлэх эмчилгээнд хэрэглэдэг байна.

Био-даавар бэлдмэлүүд прогестероны гель, тестостероны тосон түрхлэг, прогестероны лаа эсвэл тосоор эмчилгээнд ашиглагдаж байна. Био-даавар төст бэлдмэлүүд синтетик даавар тэнцвэржүүлэх эмчилгээний төстэй үр дүнтэй ба харин хөхний хавдар, судасны тромбоз зэрэг нийлмэл даавар эмчилгээний адил гаж нөлөө бараг үүсгэдэггүй илүү ач холбогдолтой юм.

Эдгээр эмчилгээний арга туршлага болон зах зээлд нийлүүлэгдэх талаар бид мэдээлэл өгч, хэвлэлээр танилцуулах болно.

Орчин цагийн эмэгтэйчүүд бид цэвэршилтийн насыг даавар тэнцвэржүүлэх байгалийн гаралтай, үр дүнтэй эмчилгээний аргаар амьдралаа аз жаргалтай, сэтгэл ханамжтайгаар туулан өнгөрөөх бүрэн бололцоотой болсон азтай үеийн хүмүүс билээ.

Цэвэршилтийн үеийг шинэ амьдралын эхлэл хэмээн үзэж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байгаарай.[/vc_column_text][/vc_column][/vc_row]