Тамхи татдаг эмэгтэйчүүдэд цэвэршилт эрт явагддаг уу?

Энэ асуултанд хариулахаар Бразилийн судлаач Паула болон судалгааны багийнхан эрт цэвэршилт, тамхидалтын хоорондын холбоог судалжээ. Судалгаанд Рио де Жанейро хотын 35-аас дээш насны 1222 эмэгтэйг хамруулсан байна. Эмэгтэйчүүдийг тамхи татдаг эсэхийг судлахдаа амьдралынхаа хугацаанд ядаж 100 ш тамхи татсан эсэх, мөн одоо тамхи татдаг эсэхийг асуужээ. Судалгааны багийнхан судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийг одоо тамхи татдаг, өмнө нь тамхи татдаг байсан, огт тамхи татдаггүй гэсэн 3 бүлэгт хувааж, эдгээр 3 бүлгийн эмэгтэйчүүдэд цэвэршилт эрт явагдахад тамхидалт нөлөөлдөг эсэхийг судалжээ.

Одоо тамхи татдаг эмэгтэйчүүд огт татдаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад  цэвэршилт эрт явагдаж эхлэх эрсдэл 56 хувиар илүү байв. Харин өмнө нь тамхи татдаг байсан эмэгтэйчүүдийн хувьд ямар нэг хамаарал ажиглагдаагүй байна. Судалгаанд дүгнэснээр тамхи татдаг эмэгтэйчүүдэд огт татдаггүй эмэгтэйчүүдээс 1,8 жилийн өмнө цэвэршилт явагдаж эхлэх хандлагатай гэжээ. Сонирхолтой нь өмнө нь хэрэглэдэг байсан ч, тамхинаас гарсан эмэгтэйчүүд огт татдаггүй эмэгтэйчүүдийнхтэй ойролцоо үр дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд тамхи татахаа зогсоосон бол огт тамхи татдаггүй эмэгтэйчүүдтэй ойролцоо насанд цэвэршилт явагдана гэсэн үг. Хорт зуршлаасаа хэдийчинээ эрт сална, төдийчинээ эрүүл мэндийн ашиг тустайг энэхүү судалгаагаар нотолжээ.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »