ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
UVA болон UVB нарны хэт ягаан туяаны эсрэг хамгаалалтыг хэрэглэх
Нарнаас хамгаалах тосны SPF-н хэмжээ нь 15-аас доошгүй байх ёстой. Хурц нар гарахаас хагас цагийн өмнө тосоо түрхэж, гадагш гарвал зохилтой. Наранд удаан хугацаагаар байвал тосоо 2 цаг тутамд нэмж түрхэж байх шаардлагатайг анхаарна уу. Усанд сэлэх болон хөлс гарсны дараа тосоо дахин түрхэж байхыг танд зөвлөж байна.
Өргөн саравчтай малгай сонгоорой
Та нүүр болон үснийхээ хуйхыг сайтар хамгаалах хэрэгтэй. Түүнчлэн биеийнхээ арьсыг хамгаалахын тулд цайвар хөвөн даавуун хувцсыг сонгон өмсөөрөй. Ялангуяа өглөөний 11 цагаас өдрийн 3 цагийн хооронд нар хамгийн хурц байдаг тул энэ үед илүү анхаараарай.
Нарны шил зүүж хэвших
Сайн чанарын нарны шилэнд та мөнгөө бүү харамлаарай. UV цацрагаас 99 хувь хамгаалахаар байвал зохилтой.
АРЬС НАРАНД ГЭМТСЭН БОЛ
- Өвчин намдаах. Сүү болон ус тэнцүү хэмжээгээр агуулсан хүйтэн чийглэг бигнүүр тавих нь нарны түлэгдэлтийг намдаана. Биенд наалдхааргүй сиймгэр даавуун хувцас өмсөх хэрэгтэй. Харин зузаан даавуун материалтай хувцас халуун хэмийг өөртөө хуримтлуулдаг тул өмсөхөөс татгалз.
- Зуун Настын гель нь бага зэргийн нарны түлэгдэлтэнд шууд түрхэхэд түлэгдэлтийг намжааж хордлогыг багасгана.
- Хүйтэн ваннд орох ( тэсгэм хүйтэн биш) Хүйтэн ваннд орохдоо давс, тос болон ямар нэгэн анхилам үнэртэн гоо сайхны зүйл хийхээс зайлсхий. Учир нь эдгээр нь мэдрэмтгий байдлыг өдөөдөг. Ваннд орсны дараа арьсаа нөхөн чийгшүүлэхийн тулд химийн хольцгүй, өтгөн арьс чийгшүүлэгчийг түрхээрэй.
- Наранд байх хугацаанд шингэн хангалттай уух. Хуурай халуун нөхцөлд өөрийнхөө бие махбодийг сэргээхийн тулд байнга чийгшүүлж, шингэн зүйл ихээр ууж байгаарай.
- Эмчид хандах. Хэрэв таны нарны хордлого хүндрэн, арьс цэврүүтэн эмзэглэлтэй болж ухаан балартах, толгой эргэх, дотор эвгүйрхэж, бөөлжис хүрэх гэх мэт шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.
SPF НАРНЫ ТУЯНААС ХАМГААЛАХ ТОСНЫ ТАЛААР
Яагаад нарны түлэгдэлтээс хамгаалах шаардлагатай вэ?
Нарны тос хэрэглэх нь таны арьсыг хамгаалах томоохон арга хэмжээ болж чаддаг. Гэхдээ дан ганц нарны тосонд найдах хэрэггүйг анхаараарай.
Нарны цацраг нь UVA болон UVB хоёр төрлийн хорт туяаг өөртөө агуулдаг.
UVB нь таны арьсыг түлэх хандлагатай байдаг бол UVA нь арьсыг гэмтээж үрчлээ үүсгэх, амархан хөгшрүүлэхэд нөлөөлдөг. UVA туяа нь эсийн DNA мэдээллийг гэмтээх аюулыг дагуулдаг бөгөөд удаан хугацааны UVA туяаны нөлөөнд арьсны хорт хавдар үүсэх нөхцөл бүрддэг. UVA цацраг нь UVB цацрагаас 1000 дахин хүчтэй гэмтээх нөлөөтэй ба UVA цацрагаас жилийн дөрвөн улиралд хамгаалж байх хэрэгтэй.
Өөрийнхөө насанд тохируулан нарны тосоо зөв сонгоорой
30 насанд | 40 насанд | 50 насанд | 60 нас |
Гэр бүлээрээ хамт хэрэглэх хамгаалалт | Нэмэлт үл исэлдүүлэгч агуулсан хамгаалалт | Хэт мэдрэг арьсны хамгаалалт | Өндөр чийгшүүлэгчтэй хамгаалалт |
Нарны түлэгдэлтэд өртөхгүйн тулд UVA болон UVB цацраг туяаны эсрэг найрлагатай тосон түрхлэг хэрэглэж байгаарай. UVA цацраг нь арьс руу шууд нэвтрэн орох аюултай учраас тосны SPF-ийн хэмжээ хамгийн багадаа 30 байх ёстой. Арьсны гүн давхарга руу нэвтэрч арьсны уян хатан чанарыг алдагдуулан эрт хөгшрүүлдэг. UVB цацраг нь арьсны өвчин болон арьсны дээд давхрагыг гэмтээн түлэгдэх шалтгаан болдог. Энэ хоёр цацраг хоёулаа хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.
|
Энэ насанд нарны хамгаалалттай тосыг сонгон авахдаа арьсыг хамгаалах төдийгүй бэхжүүлэх тосыг сонгоорой. Энэхүү тосон түрхлэг нь үл исэлдүүлэгч бүтэцтэй байвал зохилтой. Арьсны үрчлээсийг багасгаж, хамгаалалтын бүтцийг бэхжүүлэх зорилгоор ногоон цай, А болон Е амин дэмээр баялаг болон SPF-30-аас өндөр тос хэрэгтэй. | Дааврын өөрчлөлт нь нар болон агаарын бусад бохирдолд хэт мэдрэг болгодог. Энэ насанд байгалийн гаралтай эрдэс агуулсан нарны хамгаалалтын тос хэрэглэвэл нарны UV туяаг өөрөөсөө ойлгож хамгаална.
|
Насжихын хэрээр арьс их хэмжээгээр хуурайшна. Нар арьсыг бас ихээр хуурайшуулдаг тул энэ насанд өндөр чийгшүүлэгчтэй нарны хамгаалалттай тос сонгох нь хамгийн тохиромжтой. |
Одооноос эхлээд өөрөө өөрийгөө хамгаал
- Өдрийн хамгийн айгам халуун үед (11:00 – 15:00) биеэ далдалсан хувцас сонгон, өргөн саравчтай малгай өмсөж, нүдний эргэн тойрныг том хүрээгээр хаасан шил зүүх хэрэгтэй. Хэт хурц наранд удаан хугацаагаар явахгүй байх. Түүнчлэн цэвэр ус үргэлж авч явах шаардлагатай.
- Нарны туяанаас хамгаалах тосыг үр ашигтайгаар хэрэглэж хэвших. SPF-тэй нарнаас хамгаалах тос нь хамгийн багадаа SPF 30 байх бөгөөд UVA цацрагаас хамгаалахуйц орц агуулсан байх шаардлагатай. 30-тай SPF нь UVB цацрагаас 86%, SPF 60-тай 98% хамгаалдаг. Тус тосон түрхлэгийг зузаавтар түрхэж хэрэглэвэл илүү үр дүнтэй. Нарны тосыг гадагш гарахаас 30-60 минутын өмнө түрхсэн байвал зохино. Хэрэглэхээсээ өмнө бүтээгдэхүүний он сар хугацааг сайтар шалгаж байгаарай. Үйлдвэрлэснээс хойш 2 жилийн дотор хүчинтэй.
- Арьсаа ойрхон шалгаж байгаарай. Нэг сарын дотор илааршдаггүй шарх, хэмжээ болон хэлбэр нь огцом хурдаар өөрчлөгдөж буй мэнгэ, үү, хар бараан өнгийн толбо ихээр үүсэхийг анзаарвал эмчид үзүүлэх шаардлагатай.
Мөн арьсан дээр өргөн хүрээтэй, хар, бор болон янз бүрийн хэлбэртэй, улаан хүрээтэй толбо гарч байгаа эсэхийг шалгаж байх. Загатнах, эмзэглэлтэй болох, цус тогтдоггүй үүсгэвэр ажиглагдвал далд өвчний дохио байхыг үгүйсгэхгүй тул тоохгүй өнгөрч хэрхэвч болохгүй.