АЛОЭ ВЕРА- ЗУУН НАСТ УРГАМЛЫН ИД ШИД

Зуун наст нь хамгийн олон төрлийн эмчилгээний ач холбогдолтой эмийн ургамлын төрөл юм. Хүмүүс зуун наст ургамлын өвчин намдаах, шарх эдгээдэг үйлчилгээг сайн мэддэг. Ихэнх гэр бүл зуун наст ургамлыг гэртээ цонхны тавцан дээр ургуулж ахуйн нөхцөлд  тохиолдох жижиг түлэгдэл, гэмтэл бэртэлд жин тавьж шархны эдгэрэлтэнд өргөн хэрэглэдэг байна. Зуун наст ургамлын нарны хэт ягаан туяаны гэмтлээс хамгаалах чадварыг нь ашиглаж эмчилгээний болон гоо сайхны олон бүтээгдэхүүний бүтцэнд оруулсан байдаг.

Зүүн Наст ургамлын шинж чанар

Уг ургамал нь кактус ургамлын төрөлд багтах бөгөөд түүний зузаан, памбагар навч нь эмчилгээний өндөр ач холбогдолтой шингэн гелийг агуулдаг. Зуун Наст нь амьд бие махбодын эд эсүүдэд зайлшгүй шаардагдах “барилгын материалууд” болох амин дэм, эрдэс, уураг, полисахарид, фермент болон аминхүчлүүдийг агуулдаг (зарим хүмүүс Зуун Настын хандыг биемахбодын эрч хүчийг нэмэгдүүлдэг үндсэн эмчилгээ болгож хэрэглэдэг). Зуун Настын навч нь гелээс бүрдсэн байдаг уг гелийн 99 % нь уснаас тогтдог. Үлдсэн  1 %-ийн бүтцэнд 20 орчим эрдэс бодис, 12 төрлийн амин дэм, чухал үүрэг бүхий 18 аминхүчил, ургамлын тэжээл, 200 гаруй төрлийн идэвхит нэгдлүүд, ферментүүд зэрэг шим тэжээлийн бодисыг нэг дор агуулсан гайхамшигт ургамал юм.

Зуун Наст нь эмчилгээний ач холбогдол болон хэрэглээний өргөн хүрээгээрээ эмийн ургамлуудаас тэргүүн байранд ордог. Сармис уг жагсаалтанд хоёрдугаарт бичигдэнэ. Зуун Настын эд эсийн гэмтлийг нөхөн сэргээх, төлжүүлэх олон төрлийн эмчилгээний ач холбогдолтой эн зэрэгцэх хэмжээний ургамал болон эм эмчилгээ бараг байхгүй.

Зуун Наст нь өөрийнхөө навчийг нөхөн төлжүүлэх чадвартай ургамал юм. Навчийг нь хэрэглэх зориулалтаар зүсэж авахад дотор нь агуулагдах шингэн шүүрч урсан гарахгүйгээр ургамлын өөрийнх нь нөхөн төлжих тогтолцоо нь идэвхжин зүслэгийн ирмэгүүд аниж ус нэвтэрдэггүй хальс үүсгэн цаашид төлждөг онцлогтой.

Зуун Настын эмчилгээний ач холбогдол:

  • Дархлааны тогтолцоог бэхжүүлэн хавдрын өсөлт, тархалтыг сааруулна. Мөн түүнд агуулагдах полисахарид бүтэц бие махбодын гэмтэлтэй эсийг устгадаг  (макрофагын) үйл ажиллагааг идэвхижүүлэн хавдрын эсрэг үйлчилгээг дэмждэг.
  • Цусан дахь өөх тос болон холестерины хэмжээг бууруулж цус шингэлнэ
  • Цусыг хүчилтөрөгчөөр баяжуулахад оролцон цусны биохимийн чанарыг тогтворжуулдаг.
  • Үе мөчний үрэвслийг багасгаж өвдөлтийг намдаадаг. Ясны үеийн үрэвслийг намдаах зорилгоор хэрэглэхээс гадна үе мөчний өвдөлтийг бууруулдаг.
  • Стрессийн гаралтай эсийн хэт исэлдэлтийг сааруулж эсийн бүтэцийг хамгаална.
  • Бөөр чулуужихаас урьдчилан сэргийлэхээс гадна цай болон кофед агуулагдах оксалатаас бие организмыг хамгаалдаг.
  • Бие махбодийн эд эсийн хүчил шүлтийн тэнцвэрийг тэнцвэржүүлж, зохисгүй хооллолтын улмаас үүсэх шүлтлэг байдлыг саармагжуулж өгдөг.
  • Эд эрхтний үрэвсэл, шархлаа, ходоод гэдэснй үрэвсэл болон ясны үрэвслийн шинж тэмдгийг багасгана.
  • Даралт бууруулах шинж тэмдэгээс илүү эх үүсвэрийг эмчлэх илүү ач холбогдолтой.
  • Бие организмыг эрдэс бодис, амин дэм, фермент болон тэжээлээр хангахад оролцдог.
  • Ил галны түлэгдэлт, нарны хэт ягаан туяанд арьс гэмтэхэд эдгэрэлтийг хурдасгана.
  • Түлэгдэл болон шархны эмчилгээнд хэрэглэх тос болон үрэвслийн эмний найрлаганд Зуун Настын ханд орсон байхад боолтны хэрэгцээ шаардлагагүй болдог.
  • Нарийн гэдэсний шархлаа, шулуун гэдэсний хавдрын эмчилгээнд маш өндөр үр дүнтэй.
  • Өтгөн хатахаас хамгаална.
  • Мөөгөнцөрөөс урьдчилан сэргийлнэ.
  • Бөөрний өвчлөлийг бууруулна.
  • Зуун Настын шүүс бие махбодийн ус давсны тэнцвэрийг хадгалах ач холбогдолтой байдаг тул өндөр ачаалалтай спорт дасгалын үед хүч түнхээ оруулах тохиромжтой шингэн болдог.
  • Зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж хүч тэнхээ оруулна.
  • Шархны эдгэрэлтийг хурдасгана.
  • Арьсыг чийгшүүлж, арьсны нөхөн төлжилтийг түргэсгэнэ.
  • Амин дэмүүдийн хэт исэлдэлтээс хамгаалах чадварыг нэмэгдүүлж өгдөг.

Зуун Наст өөрөө С, Е болон хэт исэлдэлтээс хамгаалах амин дэмүүдээс илүү хүчтэй үйлчилгээтэй.  Цусны биологийн шинж чанарыг сайжруулснаар Зуун Наст нь  цусан дахь бүхий л  амин дэм, шим тэжээлийг бие махбодод сайн шимэгдэхэд ач холбогдолтой гэж үздэг.

Хэрэглэх заавар

Хамгийн шилдэг арга бол Зуу Настыг өөрөө тарьж ургуулан байгалийн байдлаар нь шүүс ундааны найрлаганд гэдэс дотор хямрахад навчнаас ханд хийж уухад, шарханд тавьж хэрэглэх нь тохиромжтой.

Гэдэс ходоодны шарх, хямралтай бол Зуун Настын шүүс, ханд эсвэл нэмэгдэл тэжээл, бүтээгдэхүүн хэлбэрээр тогтмол хэрэглэх нь зүйтэй.

Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой хүмүүст Зуун Настын шүдний оо, шампунь, чийгшүүлэгч тос хамгийн тохиромжтой. Цэвэр гелийг нь арьсны өвчинд хэрэглэвэл  тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.

Зуун Настын нэмэлт тэжээлийг капсул хэлбэрээр хэрэглэвэл өдөрт 1 капсулаар нэг удаа хэрэглэнэ. Уг капсулыг задалж цай усандаа уусгаж хэрэглэж болно.

Зуун Настын хандыг 1 цайны халбагаар өдөрт 1 удаа хэрэглэнэ. Шарх, үрэвсэл гэмтлийн үед тос гель хэлбэрээр шаардлагын дагуу тогтмол хэрэглэхэд харш нөлөө үзүүлэхгүй.

 

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »