ЦИНК буюу ЦАЙР хүний биед ямар ач холбогдолтой вэ?

Цинк бол хүний биед өчүүхэн хэмжээгээр зайлшгүй шаардагдах металлуудын нэгэн төрөл юм.Цинк нь өргөнөөр тархсан ханиад, дахин сэдрээд байдаг чихний үрэвсэл, амьсгалын замын халдварт өвчний үед хүний биеийн дархлааны тогтолцоог сайжруулах зорилгоор хэрэглэгддэг байна. Мөн хумхаа (маляри) зэрэг шимэгчээр халдварлагдсан өвчний үед хүний биеийн халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Зарим тохиолдолд хүмүүс нүдний эвэрлэг бүрхэвчид толбо суух, шөнийн хараа муудах, нүд цийх (катаракт) өвчний эмчилгээнд үр дүнтэй байдгийг тодорхойлсон байдаг.

Биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор багтраа (астма), чихрийн шижин, цусны даралт ихдэх, ДОХ, арьсны экзем, батга зэргийн үед цинкийг өргөн хэрэглэдэг. Сүүлийн үед түрүү булчирхай томрох, эрэгтэй үргүйдэл, бэлэг эрхтэний хөвчрөл сулрал, ясны сийрэгжилт, үе мөчний хэрх өвчин, булчин шөрмөс чангаран татах, элэгний үйл ажиллагааны эмгэг зэрэг олон асуудалд хэрэглэгддэг болсон.

Тамирчид бэлтгэлийнхээ хүч чадал болон ачаалал даах чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн ашигладаг. Орцонд нь цинк орсон тосон хэлбэрийг арьсны батга, насжиж буй арьсны өөрчлөлт, вирусын гаралтай цэврүү зэрэгт арьсны шарх эдгэрэлтийг хурдасгах зорилгоор хэрэглэдэг байна.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Цинк хүний биеийн эд эсийн өсөлт, хөгжилд ихээхэн шаардлагатай байдаг. Энэ нь хүний биеийн биологийн нийлэгжлийн урвалд оролцдог элемэнт юм. Мөн энэхүү бодис нь дархлааны тогтолцоог эрчимжүүлэх, шархыг хурдан эдгээх, цусны бүлэгнэлт, бамбай булчирхайн солилцоонд идэвхтэй оролцоно.

Цинк нь мах болон далайн бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, самар, шошны төрлийн ургамал, үр тарианд илүү их агуулагддаг.

Цинкийн өндөр тун нүдний эд эсэд хуримтлагдсан байдаг тул нүдний харааг тогтвортой байлгахад чухал үүрэгтэй. Цинкийн дутагдлаас харааны өөрчлөлт гарах бөгөөд удаан хугацааны гүн дутагдлаас дүрс хэлбэрийг тодорхойлдог нүдний торлог бүрхэвчийн бүтцэд өөрчлөлт үүсдэг.

Цинк вирус эсэргүүцэх нөлөөтэй байж болно. Энэ чанарыг нь ханиад томууны тархалтын үед ихээхэн хэрэглэдэг.

Цинкийн хомсдлоос эрэгтэй үргүйдэл, цусны эсийн өөрчлөлт, ДОХ халдварт эсэргүүцэл муудах, сэтгэлийн хямралд орох, чихрийн шижингийн явц хүндрэх зэрэг эмгэг үүсэх хандлагатай байдаг. Тэдгээр эмгэгт цинкийн нэмэгдэл тунг нэмэлт тэжээл хэлбэрээр хэрэглэхэд өвчний явцын эдгэрэлтэнд сайнаар нөлөөлж болно.

Хэрэглэх заалт:

  • Ханиад томуу хүрсэн тохиолдолд цинкийн орцтой үрэл амандаа хүлхэх хэлбэрээр хэрэглэвэл ханиадны үргэлжлэх хугацааг багасгах сайн талтай. Харин ханиаднаас урьдчилан сэргийлэхэд тэр болгон үр дүн харагдаагүй байна.
  • Батга. Цинкийн бэлдмэл уух болон эритромицины хамт орсон найрлагатай тосон түрхлэгийг батга үүссэн арьсанд түрхэж хэрэглэнэ.
  • Ясны сийрэгжилт. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны эдийн алдагдлыг багасгах зорилгоор цинкийг зэс, манган, кальци зэрэг бусад зайлшгүй чухал элементүүдийн хамт нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэнэ.
  • Насжилттай холбоотой нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчнийг эмчлэх нь. Цинкийг нэмэлт тэжээл хэлбэрээр үл эсэлдүүлэгч витаминууд болох С Витамин, Е Витамин, Бета-Каротин зэрэгтэй хослуулан хэрэглэвэл насжилттай холбоотой нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчнийг бууруулахад тустай.
  • Герпес вирусын гаралтай халдвараас үүссэн уруулын болон бэлэг эрхтэний цэврүүнд цинкийн орцтой тос түрхэнэ.
  • Анорекси сэтгэлзүйн хямралаас хоолоо хорьсон хүмүүсийн сэтгэл гутралыг эмчлэх болон жин нэмэгдүүлэх эмчилгээнд хэрэглэнэ.
  • Ходоодны шархлаатай үед урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор хэрэглэнэ.

Ямар хэмжээгээр хэрэглэх вэ?

Насанд хүрсэн хүмүүсийн хувьд арьсанд түрхэх хэлбэрээр эсвэл амаар өдөрт 40 мг-аас ихгүй хэмжээгээр уух нь аюулгүй хэрэглээнд тооцогддог.

Зохих тунг хэтрүүлж болохгүй. Заагдсан тунгаас илүү хэт их тунгаар хэрэглэвэл халуурах, ханиалгах, гүйлгэх, ядарч сульдах болон үүнээс олон асуудал үүсч болно.

Тохиромжтой тун хэмжээ: 

  • Ханиадыг эмчлэх: Хүнд хэлбэрийн ханиад хүрсэн бол 9-24 мг цинкийн глюконат эсвэл ацетат хэлбэрээр ууна.
  • Гэдэсний шархлааг эмчлэх нь: 200 мг цинкийн сульфатыг өдөрт 3 удаа хэрэглэнэ.
  • Ясны сийрэгжилт: 15 мг цинкийг 5мг манган, 1000мг кальци, 2.5мг зэсийн хамт бэлтгэгдсэн бэлдмэл тохиромжтой.
  • Батгыг эмчлэх: 30-135 мг дан цинкийн найрлагатай бэлдмэл хэрэглэнэ.
  • Насжилттай холбоотой нүдний эвэрлэг бүрхэвчид толбо суух эмгэгт:  500мг С витамин, 400 IU
    Е витамин болон 15 мг бета каротиныг 80мг энгийн цинктэй хослуулан хэрэглэнэ.

Эрүүл хооллолтын үед өдөрт эрэгтэйчүүд 13мг, эмэгтэйчүүд 9мг цинк хоол хүнсээрээ хэрэглэдэг байх ёстой.

Цинкийн үл зохицол

Антибиотик:  цинк антибиотикийн үйлчилгээг бууруулдаг байж болзошгүй тул хамт хэрэглэхээс зайлсхий.

Кальци: кальци нь хоолны найрлаганд буй цинкийн шингээлтийг багасгадаг тул кальцийн нэмэлт тэжээлийг хоол шингэсний дараа, унтахын өмнө хэрэглэж байх нь зүйтэй.

Хром: хоол хүнсээр хэрэглэх хром болон цинк нь нэг нэгийнхээ шингээлтийг бууруулдаг гэсэн  баримт байдаг. Гэхдээ нэмэлт тэжээл хэлбэрийн хром болон цинкийн хувьд энэ нь асуудалгүй байдаг.

Анхааруулга:

Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд: Ихэнх жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд заагдсан хугацааны тунг хэрэглэхийн зөвлөдөг. 18-аас дээш насны жирэмсэн эхчүүд өдөр бүр 40мг-аас дээш хэрэглэхгүй, 14-18 насны жирэмсэн эхчүүд өдөр бүр 34мг-аас дээш хэрэглэхгүй байвал зохилтой. Хөхүүл хүүхэдтэй 18-аас дээш насны эмэгтэйчүүд өдөр бүр 40мг-аас илүүгүй, 14-18 насны хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд өдөр бүр 34 мг-аас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.

Цинк нь мах болон элэг, далайн бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, самар, шошны төрлийн ургамал, үр тариа, хар шоколад, Бразил самар зэрэгт илүү их агуулагддаг. 

 

 

 

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »