Толгойн мигрень өвдөлт нь ер бусын өвдөлт бөгөөд их хэмжээний лугшилттай, маш хурц, нүдэнд гэрэл цацрах, дотор муухайрах, огиулан бөөлжих зэрэг шинж тэмдэгтэй хавсардаг.

Мигрень өвдөлтийн эх үүсвэр нь серотонин дааврын идэвхжлийн нөлөөгөөр тархины цусан хангамж, судасны хананд гардаг өөрчлөлт юм. Мигрень өвдөлтийг гар хөл нүүр бадайрах, хөших, бие сул оргих шинж тэмдэг дагалддаг ба хэдэн цагаас хэдэн өдрийн турш үргэлжилж хүндэрдэг. Энэ нь таны ажлын энгийн хэмнэлийг алдагдуулан, үргэлжлүүлэн хийх бололцоогүй болгож, тайван нам гүм өрөөнд өвдөлт намдтал хэвтэхээс өөр аргагүйд хүргэдэг аюултай.

Нөлөөлөх хүчин зүйл

  • Ямар нэг цочрол болон стресс. Нэг хэсэг хугацаагаар стрессийн ачаалалтай байсны дараагаар түр амралт авах үед мигрень өвдөлт үүсдэг. Стресс үүсгэгчийн тоонд тод гэрэл, чанга дуу, удаан хугацааны аялал, цаг агаарын хүнд нөхцөл орно.
  • Айдас түгшүүр, сэтгэл гутрал
  • Хүзүү, толгойн гэмтэл
  • Хоолны хүчин зүйлд бяслаг, шоколад, спирт болон цитрусын жимс багтана. Эдгээрийг хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг үр дагавартай.
  • Хоолгүй удаан явах
  • Нойргүйдэх эсвэл хэт их унтах
  • Жирэмслэхээс сэргийлэх эм уух болон судас тэлэгч эмнүүд
  • Дааврын түвшин ялангуяа эстроген, тестостерон дааврын огцом хэлбэлзэл. Ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдгийн өмнө толгойн өвчнөөр зовиурладаг. Харин цэвэршилтийн үед дааврын хэлбэлзэл багассанаар мигрень нь харьцангуй багасдаг.

Толгойн мигрень өвдөлтийг зохицуулах нь

Өөрөө өөртөө хэрхэн туслах:

  • Тогтмол цагаар хооллох
  • Цусанд удаан шингэдэг нүүрс ус агуулсан хоолны дэглэм барих
  • Каффеинээс татгалз
  • Өдрийн турш хангалттай ус уух
  • Магнийг шаардагдах хэмжээгээр хэрэглэх
  • Нуруу, хүзүүний нугалмууд тэнхлэгтээ байрлаж байгааг шалгаж бариулж байх

Энгийн өвчин намдаагч эм:

  • Гэдэс ходоодонд шингэх хугацааг тооцож өвдөлт эхлэнгүүт хугацаа алдалгүй эрт хэрэглэх
  • Уусгадаг Аспирин 600-900мг-аар (хүүхдэд аспирин өгөхгүй)  Ибупрофен 400-600 мг-ыг уух.
  • Парацетамол, кодеин, дигидокодеинаас аль болох татгалзах хэрэгтэй. Эдгээрийн үйлчилгээ сул, ходоодны хямрал үүсгэх болон хамааралтай болох хандлагатай байдаг. Кодеин агуулсан жоргүй олгодог эмнээс болгоомжил.
  • Мигрень өвдөлтийн үед бета блокатор бүлгийн болон сэтгэл гутралын аминотрипилин эмүүд эмчилгээний илүү үр дүнтэй байдаг.

Мигренийн зориулалтын эмчилгээнд  триптан (triptans) болон эрготамин (ergotamine) орно.

Эмийн бус эмчилгээ

  • Мигрень өвдөлтийн давтамж ойртсон бол судасны агшилтыг суллах зорилгоор МАГНИЙН нэмэгдэл бүтээгдэхүүнийг 360 мг-аар өдөрт нэг эсвэл 200 мг-аар өдөрт 2 удаа хэрэглэх
  • ЗАГАСНЫ ТОС нь толгойн овчин үүсгэгч үрэвслийн бүтцийг багасгана
  • EVENING PRIMROSE OIL болон линолын хүчил нь мигренийн давтамж болон өвдөлтийг 86%-иар багасгадаг
  • Цагаан уд мод нь (WHITE WILLOW) аспирины найрлагад байдаг шинж чанаруудыг багтаадаг бөгөөд үүнийг байгалийн орлуулах эмчилгээ гэж үздэг.
  • Цагаан гаа нь (GINGER) энэхүү хүчтэй өвдөлтийн үед дотор муухайрах зовиурыг багасгана
  • GINKGO BILOBA болон гааны тос нь цусан хангамжийг тархи руу түгээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.
  • CHAMOMILE буюу алтан товчын цай нь тайвшруулах үйлчилгээтэй.

Мигрень болон түгшлийн гаралтай толгой өвдөлтийн ялгаа

Сэтгэл түгшлийн толгой өвдөлт нь зөвхөн хүзүү толгойн булчингийн агшилтын гаралтай байхад мигрень өвдөлт нь бүх биеийг хамарсан биологийн урвалын өөрчлөлтийн улмаас үүсдэг. Тархины цусны судас өргөсөн, серотонин багасч, мэдрэлийн судаснууд саатсанаас үүснэ.

Түгшлийн гаралтай толгой өвдөлт ихэнх тохиолдолд стресс, хоолгүйдэх, архи хэтрүүлж хэрэглэсэн, харшил, халдварын нөлөөгөөр  үүсдэг.

Мигрень өвдөлт илүү хурц бөгөөд хавсарсан шинж тэмдэгтэй. Эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд тохиолдох ба сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотойгоор хавсардаг. Мигрень нь стрессийн нөлөөнөөс гадна дуу чимээ, хурц гэрэл, цаг агаарт цочирсноос үүсч болно.

Мигрень нь хэдэн цагаас эхлээд хэдэн өдрийн турш өвдөж болох бөгөөд анхаарал төвлөрөлтөд нөлөөлж, ажил, гэр бүлийн харилцаанд хүртэл нөлөөлдөг.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »