Мэргэжилтнүүд дараах зөвлөмжийг өгч байна.

Хөдөлгөөнтэй байх

Хурдан алхах, хөнгөн гүйх хэлбэрээр тогтмол хөдлөвөл насжилтыг 12 насаар сааруулна. Ихэнх эмэгтэйчүүд 35 наснаас эхэлж чийрэгжлийн эрчээ алдаж эхэлдэг. Харин зүрх судасны дасгал хийснээр зүрхний үйл ажиллагааг чангалан, уушигны багтаамж сайжруулж, алдагдсан эрч хүчээ эргэн нөхөж чадна. Долоо хоногт гурваас доошгүй удаа, нийт 2-3 цаг дасгал хийж байх хэрэгтэй. Мөн явган явах, хүүхдүүдтэйгээ тоглох, усанд сэлэх нь зүрхний ашигтай агшилтыг нэмэгдүүлнэ.

Өтгөнөө тогтмол гарагшлуулах

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг ширхэглэг ихтэй хоол хүнс нь насжилт өдөөдөг хоолны үлдэгдлийг өөртөө шингээж гадагшлуулдаг ач холбогдолтой. Гэвч ихэнх хүмүүс ширхэглэг хоолыг хангалттай хэмжээнд хэрэглэж чаддаггүй. Өдөрт хэрэглэвэл зохих 18г ширхэглэгийг  нэг аяга хивэгний будаа, 2 зүсэм хөх тарианы талх, 1ширхэг нухсан төмс эсвэл алимны нухаш идэж нөхөж болно. Мөн вандуй, хөх тарианы гоймон, бор будаа хэрэглэж байх хэрэгтэй.

Биеийн зөв галбираа хадгалахыг хичээх

Зөвхөн бэлхүүсээрээ тарган байх нь энгийн таргалалтаас ч илүү аюултай. Учир нь хэвлий орчмын өөхөн эд нь эрүүл мэндэд хамгийн хортой эд байдаг. Зав гаргаж гэртээ цагираг эргүүлж байвал хэвлийн булчинг чангалж, бэлхүүсээрээ гоолиг болоход тустай.

Өөдрөг байх

Инээмсэглэл нь агшин хоромд  залуужуулах ид шидтэй. Байнгын инээмсэглэж байхыг хичээ. Хөхөрч инээх нь сэтгэл санааг өөдрөг байлгахаас гадна нүүрний булчинг чангалж өгдөг. Инээх үед тааламжит мэдрэмжийн эндорфин болон серотонин даавруудын ялгарал нэмэгдэж, уур бухимдлын кортизол дааврыг дарангуйлж,  тайвшралыг бий болгодог байна.  Түүнчлэн хүн хөхөрч инээх үед зүрхний агшилт эрчимжиж, эд эрхтнүүдэд хүргэгдэх цусан хангамж сайжран, гэдэсний булчинг хөгжүүлдэг байна.

Хорт бодисыг гадагшлуулдаг дасгал хөдөлгөөн хийх

Залуу насаа хадгалан үлдэх бас нэг арга бол иогийн дасгалаар хичээллэх юм. Их биеэр эргэх дасгал нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж хор тайлахад туслах ач холбогдолтой байдаг. Шалан дээр тэгш сууж баруун хөлөө зөрүүлж ачаад, баруун гараар нурууныхаа  ард тулаад биеэ эргүүлэн баруун мөрөн дээгүүр хойш харна. Үүний адилаарэсрэг талаараа давтан хийнэ. Энэ иогийн дасгалыг хийснээр элэг, дэлүүнээс хорт бодисыг гадагшлуулахад тусална.

Сайн унтаж амрах нь гоо сайхнаа хадгалахад тустай

Бүрэн гүйцэд шөнийн нойр нь эсийн нөхөн төлжилтийг хурдасгах, дархлааны тогтолцоог бэхжүүлэх, биеэс хор гадагшлуулахад тустай байдаг. Нойр дутуу хүмүүсийн эрүүл мэнд дорой байхын хамт гоо үзэмжээ алддаг. Орой бүр тогтмол цагт унтаж, өглөөд хэтрүүлэн унтдаггүй байх хэрэгтэй. Унтлагын өрөөндөө тавтай унтах орчинг бий болгож, унтахын өмнө кофе хэрэглэхээс зайлсхий.

Оюун ухаан, ой тогтоолтоо хурц байлгахад анхаар

Тархины сэтгэх чадамжаа хадгалахын тулд ажил амьдралын стрессээ зохицуулж, зохистой хооллон,  уураг тархиа байнга цэнэглэж, дасгал сургуулилт тогтмол хийж байгаарай. Тархийг хөгжүүлэх арга хэмжээнд оролцох тусам сэтгэн бодох чадвар нэмэгдсээр байдаг онцлогтой.

Улам ихээр хайрла

Бэлгийн харьцаа цусан хангамжийг хурдасгаж, аз жаргалын мэдрэмжийн даавар окситоцины ялгарлыг сэдрээнэ. Гэр бүлийн харьцааны сэтгэлзүйч нар бие биенээ энхрийлэн тэврэх нь бэлгийн харьцаанаас илүү залуужуулдаг хэмээн үздэг. Бэлгийн харьцаа таагүй, боломжгүй болж эхэлвэл хайр энхрийлэл нь дур ханамжаас илүү сэтгэл хангалуун байдлыг авчирна. Үүний тулд хоорондоо ярилцах нь маш чухал.

ЗА гэж хэлэхийг эрмэлзэх

Хуулийн хүрээнд, зөв ёс суртахуунтай  бөгөөд хэт их санхүүгийн эрсдэлгүй аливаа шинэ санаа болон эхэлж буй шинэ төслийг аль болохоор дэмжиж “ТЭГЬЕ” гэж хариулахад бэлэн бай. Энэ нь таныг хамт олонтой нягт бөгөөд завгүй байлгаж, цагийг ашигтай өнгөрүүлэхэд тусална.

Арьсны гоо сайхандаа анхаарлаа хандуул

Залуу насны гоо сайхнаа удаан хадгалахын тулд арьсныхаа гоо сайханд маш их анхаарлаа төвлөрүүл.  Глицериний найрлагатай биеийн тос хэрэглэж, хуурай арьсаа гуужуулагчаар цэвэрлэж чийгшүүлэхийг зайлшгүй байх арчилгаа болгоорой. Биеэ хуурайшлаас сэргийлэхийн тулд хэт халуун усанд удаан хугацаагаар орохоос зайлсхийгээрэй.

Амны хөндийн эрүүл мэндийг чандлан сахиарай

Сэтгэцийн олдмол өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хөндийн эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Судлаачдын үзэж байгаагаар өдөрт 2 удаа шүдээ угаадаг хүмүүс, өдөрт нэг угаадаг хүмүүсээс 65 хувиар бага сэтгэцийн өөрчлөлтөнд нэрвэгддэг байна. Шүдээ өдөрт 2 удаа угааснаар өөрийгөө хүнд өвчлөлөөс хамгаалж чадна гэдэгт итгэхэд бэрх ч гэсэн үнэн байдаг. Буйлны үрэвсэл нь зүрхний шигдээс, чихрийн шижин өвчин, бусад төрлийн хурц өвчлөлүүдийн суурь болдог байна. Шүдний завсрыг утсаар тогтмол цэвэрлэж, шүдээ 2 минутын турш зөв угааж байх хэрэгтэй. Чихэрлэг ундаа, жүүс зэргээс татгалзаарай.

Арьс арчилгаа

Арьс арчилгаа нь нүүрээр хязгаарлагдах ёсгүй. Байнга нарны туяа, салхи шороонд ил байдаг гар нь тогтмол арчилдаг нүүрний арьснаас олон жилээр хөгшин харагдаж болох юм. Гарандаа нөсөөт толбо, үрчлээний эсрэг нарны хамгаалттай тос түрхэх нь чухал. Нарны хурц цацраг арьсны гүнд нэвтэрч хөгшрөлтөнд хүчтэй нөлөөлдөг гол хүчин зүйл тул, гарын арьс арчилгаа зайлшгүй хэрэгтэй.

Хөгшрөлтөнд хүчтэй нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл бол нар юм. Нарны хүчтэй тусгал нь хүний арьсны үзэмж болон эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж болно. Нарны хамгаалалтын тосыг жилийн дөрвөн улиралд хэрэглэж, өдөр бүр нүүр, гар,биеийн арьсаа тогтмол шалгаж арьсны өөрчлөлт, мэнгэ ургацгийг хянаж байгаарай.

Өөртөө итгэлтэй байх

Залуу харагдах нэг нууц бол бие махбодийг цэх байлгаж өөртөө итгэлтэй харагдах явдал юм. Нуруугаа цэх хадгалахаа мартвал их биеийн гол булчингууд суларч нуруундаа тулгуур болж чадахгүй бөгтийж эхэлдэг.

Бясалгал хийх

Хэт их бухимдал нь хүний биеийн болоод оюун санааны бүтээмжийг бууруулж, хөгшрөлтийг түргэсгэж, тэр ч бүү хэл дархлааны тотолцоонд муугаар нөлөөлдөг.  Та бухимдаж эхэлвэл, бухимдлын шалтгааныг тодорхойлоорой. Магадгүй ажлын хэт их ачаалал, түүнийг гүйцэтгэх хэт богино цагт уягдах зэрэг юу ч байж болно. Бухимдах шалтгаанаа тодорхойлж чадсан бол нэг минутын турш  амьсгаагаа дөрөв тоолох хугацаанд авч, дөрөв тоолох хугацаанд гаргаарай. Уг дасгалын үр дүнд дэмий санаа зовсноор та юу ч өөрчилж чадахгүй гэдгийг ухамсарлаж, тайвшраад цаашид юу хийж болохыг бодох чадвартай болно.

 

 

 

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »