Бодисын солилцоогоо идэвхжүүлэх талаар зөвлөхөд: Уургаар баялаг, ширхэглэг ихтэй хоолны хэрэглээг нэмэгдүүлэх арга юм. Учир нь эдгээр төрлийн хоолыг боловсруулахад хүний бие илүү их энерги зарцуулах ба бодисын солилцоогоо өөрөөр нь эрчимжүүлж байгаа хэрэг юм. 40-өөс дээш насны эрэгтэйчүүд зүрхэнд тустай овъёос, буудай, манай нөхцөлд арвайн гурилыг өглөөний цайндаа хэрэглэвэл өглөөд илүү идэвхжилтэй байдаг бодисын солилцоо хурдсах болно.
Хэрэглэх хоол хүнсний төрлийг өөрчилж, боловсруулан шингээхэд илүү энерги зарцуулагддаг хүнсний төрлийн хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Жишээ нь: дунд зэргийн хэмжээтэй түүхий лууван идэхэд 20 калори энерги ялгаруулна. Харин түүнийг боловсруулж шингээхэд 25 калори зарцуулагдана. Үүний адил ихэнх хүнсний ногоог боловсруулах калори нь ялгаруулах калориос илүү байдаг тул жин барихад тус дэмтэй.
40-өөс дээш насны эрэгтэйчүүдийн бодисын солилцоог нэмэгдүүлэх өөр арга бол нүүрс усны (гурилан ба төмсний төрлийн хоол) хэрэглээг өглөөний цагаар түлхүү хэрэглэх. Учир нь өглөө бие махбодь нүүрс усыг өөх болохоос өмнө шатааж чаддаг. Оройн хоолыг хамгийн бага хэмжээгээр идэж заншаарай. Төмс, будаа, гоймон зэргийг хоолныхоо дэглэмээс бүү хас. Гэхдээ зөвхөн өдрийн хоолонд хэрэглэх ёстойг анхаарна уу. Оройн хоолныхоо порцыг багасгаж тахиа, загасны махыг голцуу жигнэж бэлдээд салат болон ногооны хэрэглээгээ ихэсгээрэй.
40-өөс дээш насны эрэгтэйчүүд ба архи согтууруулах ундаа
Та өөрийн амьдралаас бүхий л муу зуршлаа яаралтай хаях нас ирж байна. Шаардлагагүй тохиолдолд архи хэрэглэхээ болих сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Улаан дарсанд өвчин эмгэгийн эсрэг анти-оксидант бодис агуулагддаг тул хатуу спиртийн төрлийн архиа тохирсон хэмжээний виногоор солиорой. Та пиво ихээр хэрэглэхээр болвол өмнө нь 1- 2 стакан хүйтэн ус ууснаар цусан дах спиртийн хэмжээг багасгаж, хажуугаар нь их идэх дуршлыг бууруулна.
40-өөс дээш насны эрэгтэйчүүд ба усны хэрэглээ
Их хэмжээний ус нь цусны эргэлтийг хурдасгахаас гадна хорны үйлчлэлийг бууруулдаг. Хүйтэн мөстэй ус уух нь таны биеийн илүүдэл калори биеийг дулаацуулахад ашиглагдаж калори өөх болж хуримтлагдахаас хамгаалдаг.
40-өөс дээш насны эрэгтэйчүүд ба дасгал хөдөлгөөн
Биеийн тамир нь бодисын солилцоог идэвхжүүлэгч гол хүчин зүйл бөгөөд зөвхөн булчинг хөгжүүлэх төдийгүй мөн өсөлтийн даавар болон тестостерон боловсруулалтыг идэвхжүүлдэг. Энгийнээр тайлбарлавал: Булчин өөхнөөс илүү их калори шатаана. Булчингаа дасгалжуулж хөгжүүлж байх нь бодисын солилцоог идэвхжүүлдэг. Долоо хоногт 3-аас доошгүй удаа ачаалалтай бэлтгэл хийж бодисын солилцоогоо хурдасгаж болно. Өглөө эрт өлөн дээрээ дасгал хийвэл бодисын солилцоо илүү их идэвхждэг нь ажиглагдсан. Өндөр эрчимтэй дасгалын дараа калорийн зарцуулалт үргэлжилж бодисын солилцооны хурд нэмэгдсээр байх болно.
40-өөс дээш насны эрэгтэйчүүд бага хэмжээний халуун ногоо хэрэглэж бодисын солилцоогоо нэмэгдүүлэх
Халуун ногоотой хоол идсэнээр энэ насны эрчүүд бодисын солилцоогоо нэмэгдүүлж чадна. Халуун ногоотой хоолонд бодисын солилцоог ихэсгэдэг химийн нэгдэл байдаг. Улаан, ногоон чинжүү 20%-с илүү бодисын солилцооны түвшинг нэмэгдүүлж чаддаг.
Эрэгтэйчүүдийн бодисын солилцоо эмэгтэйчүүдийнхээс хурдан явагддаг нь үнэн үү?
Эрэгтэйчүүдийн бодисын солилцоо эмэгтэйчүүдийнхээс илүү хурдан байдаг ба эмэгтэйчүүдээс илүү их калори шатаадаг. Эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулахад биеийн массын ихэнх нь өөхгүй булчингийн эд илүүтэй байдаг. Иймд тэд тайван үедээ калори шатаасны дүнд жин алддаг.
Харин насжилтын явцад эмэгтэйчүүдийн бодисын солилцоо эрэгтэйчүүдийнхээс илүүтэйгээр удааширдаг нь мөн л булчингийн эдийн хөгжилтэй холбоотой.
Бидний бодисын солилцоо яаж явагддагийг мэдсэнээр өдрийн хэрэгцээт калорийг тооцон хоолоо зохицуулж амьдралын хэв маягаа өөрчлөн насжилтыг сааруулах бүрэн бололцоотой юм.