40-өөс дээш насныханд зайлшгүй шаардлагатай шинжилгээ, хяналт

Таны хийж амжуулах ажлын жагсаалт барагдашгүй урт тул нэг удаадаа хөхний зураг эсвэл цусан дах холестеролын шинжилгээгээ үзүүлэлгүй өнгөрөөж болох мэт санагдаж болох юм. Гэвч зайлшгүй шаардагдах шинжилгээ өгөх цаг зав гаргаснаар хүнд өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, удаан хугацаагаар эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх цагаа хэмнэж ч болно. Эмнэлгийн үзлэг, шинжилгээг тогтмол хийлгэж дараах шинжилгээнд хамрагдвал таныг эрсдэлээс найдвартай хамгаална.

Зүрхний үйл ажиллагааг хянах

Энэ үзлэгээр эмч таны артерийн даралт  болон цусны өөх тосны түвшинг цусны LDL (бага нягтралтай – муу), HDL  (их нягтралтай – сайн) липидийн түвшин,  холестерин, триглицеридүүдийг болон мөн нийт холестерины түвшинг цусны шинжилгээгээр үзнэ. Эдгээр шинжилгээнүүдээр зүрхний цусан хангамжийн эмгэг болон шигдээсээр хүндрэх эрсдэлийг тодорхойлж болно. Холестерины хэмжээг 45 нас хүртлээ 5 жилд 1 удаа, 45 наснаас хойш жил бүр хянаж байх шаардлагатай. Өөх тосны солилцооны шинжилгээг өглөө өлөн (9-12 цагийн турш юм идээгүй) үед өгч байх хэрэгтэй. Эмчийн үзлэгийн үед цусны даралт өндөр гарвал хэсэг хугацааны дараа давтан үзүүлж магадлана уу.

Арьсаа шалгах нь

Толгойноос хөл хүртэл сэжиг бүхий мэнгэ, ургацгуудыг ажиглаж байх. Үүний ач холбогдол нь арьсны хорт хавдрын эрт оношлох юм. Меланома нь эхэн үедээ ихэвчлэн арьсан дээрх мэнгэ байдлаар илэрдэг. Гадуур гарахаасаа 20-30 минутын өмнө өргөн хүрээний нарны эсрэг тос байнга түрхэж байх хэрэгтэй /энэ нь хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсны ургацаг болон мэнгэний эсийн хувирлаас хамгаална/.

Нүдний үзлэг

Энэ үзлэгээр харааны өөрчлөлтийг шалгахаас гадна нүдний бусад эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж болно.

Үүний ач холбогдол нь: Нүдний даралт ихсэх өвчин, болорын гэмтэл, нүдний угт макулярын өөрчлөлтөөр чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин зэрэг өвчнүүдийг нүдний үзлэгээр оношлох боломжтой.

Үзлэгт хамрагдах давтамж: 3 жил тутамд (40-с дээш настай бол 2 жил тутамд) нэг удаа. Хэрвээ таны гэр бүлд нүдний эмгэгтэй хүн байсан, цусны даралт ихэсдэг, чихрийн шижинтэй эсвэл контакт линз зүүдэг бол тогтмол хяналтын хугацааг ойртуулах хэрэгтэй.

Зөвлөгөө: Нарны шил тогтмол зүүж хэт ягаан туяанаас нүдээ хамгаалах. Нарны шилийг бүрхэг үед ч гэсэн зүүж байхыг эрмэлзэх. Нарны шил сонгохдоо хэт ягаан туяаны 99-100 хувийн хамгаалалттайг сонгоорой.

Чихрийн шижингийн сорил

Цусан дахь глюкозын хэмжээг үзсэнээр, чихрийн шижин болон түүний урьдал үеийг тодорхойлох боломжтой байдаг.

Үүний ач холбогдол нь: Чихрийн шижин нь зүрхний өвчин болон шигдээс, бөөрний дутагдал, хараа алдах зэрэг хүндрэлүүд өгөх эрсдэлийг нэмэгдүүлдэг хүнд явцтай өвчин учир эрт оношлуулах нь онцгой ач холбогдолтой.

Үзлэгт хамрагдах давтамж: 45-аас дээш насанд 3 жилд 1 удаа. Жингийн нэмэгдэлтэй, цусны артерийн даралт ихэсдэг, цусан дахь холестерины түвшин өндөр, тамхи татдаг болон танай гэр бүлийн гишүүн чихрийн шижингийн өвчлөлийн түүхтэй бол диабетийн шинжилгээг жилд нэг удаа өгөх шаардлагатай.

Шинжилгээ өгөхөөс 8 цагийн өмнө хоолоо сойгоорой. Өдөр бүр 30 минут дасгал хийх нь таны чихрийн шижингээр өвчлөх магадлалыг 60 хувиар бууруулна.

Бүдүүн гэдэс дурандуулах

Бүдүүн гэдэсний полип, ургацаг богино хугацаанд хортой хэлбэрт шилжих эрсдэлтэй байдаг тул дурангаар хяналт хийж дурангийн үзлэгийн явцад эдгээр үүсгэврүүдийг өвчин намдалттайгаар авах бололцоотой байдаг.

Дурангийн үзлэгийг үзүүртээ камертай нарийн, урт, уян гуурсыг шулуун гэдсээр оруулж үзнэ.

Үзлэгт хамрагдах давтамж: эмчийн заалт гараагүй бол урьдчилан сэргийлэх зорилгоор 5-10 жилд 1 удаа шалгуулна.

Бамбайн булчирхайн үзлэг

Энэ үзлэгээр цусанд дах бамбай идэвхижүүлэгч дааврын (TSH) түвшинг үзнэ.

Үүний ач холбогдол нь: хэт өндөр бамбай идэвжүүлэгч даавартай байна гэдэг нь бамбай булчирхайн сулралтай (гипотиреоз) байгааг илэрхийлнэ. Таргалах, ядрах, арьс хуурайших, хумс хугарах нь гипотериозын шимж тэмдгүүд юм.

Бамбай идэвжүүлэгч даавар бага байна гэдэг нь бамбай булчирхайн хэт идэвхжилтэй (гипертиреоз) байгаагийн шинж юм. Шинж тэмдгүүд нь: зүрхний цохилт түргэсэх, шалтгаангүйгээр турах, нойргүйдэл болно. Бамбайн асуудлууд нь нас тогтсон хүмүүст маш нийтлэг байдаг.

Үзлэгт хамрагдах давтамж:  5 жилд 1 удаа үзүүлнэ. Эмчийн заалт гарвал давтамжыг ойртуулах шаардлагатай

Ясны нягтралын (DEXA) рентген туяаны шинжилгээ

Ясны нягтралын DEXA- рентген туяаны хэмжилтээр ясны масс /ясан дахь эрдэс бодис ба кальцийн хэмжээ/ болон ясны бат бөх чанарыг тодорхойлно.

Эмэгтэйчүүдэд нас ахихын хирээр эстроген даавар буурснаас болж ясны нягтрал буурч яс сийрэгждэг тул ясны нягтралын байдлаар эмчилгээг тодорхойлно.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭМЭЛТ ШИНЖИЛГЭЭ

Эмэгтэйчүүдийн бүрэн үзлэг

Эмч бага аарцгийн хөндийн хамааралтай эрхтэнүүд болон хөхөнд үзлэг хийж, умайн хүзүүнээс эсийн шинжилгээ авна. Хүний паппилома вирусын (HPV)  шинжилгээгээр умайн хүзүүний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана.

Үүний ач холбогдол нь: эмэгтэйчүүдийн дотуур үзлэгээр эрхтэнүүдийн хэвийн бус хэмжээг тодорхойлно. Хөхний үзлэгээр сэжигтэй үүсгэвэр, хонхор, бижрүү зэргээр хөхний хэвийн бус байдлыг илрүүлнэ. Умайн хүзүүний эсийн шинжилгээ ба хүний паппилома вирусын шинжилгээ нь умайн хүзүүний хорт хавдрын чухал шинжилгээ бөгөөд шинжилгээний хариуг зөв гаргахын тулд та шинжилгээ өгөхөөс 1-2 хоногийн өмнөөс бэлгийн хавьтлаас зайлсхийх болон эмчилгээний зориулалттай түрхлэг хэрэглэхгүй байх шаардлагатайг анхаарна уу.

Маммограм

Энэ нь хөхний рентген шинжилгээ юм. Хальстай /уламжлалт/ болон дижитал гэсэн 2 янзын маммограм байдаг. Хоёулаа хорт хавдрыг тодорхойлох өндөр ач холбогдолтой боловч том хөхтэй эсвэл 50-аас дээш насны эмэгтэйчүүд дижитал маммограмаар үзүүлбэл илүү үр дүнтэй.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН НЭМЭЛТ ШИНЖИЛГЭЭ

Холестеринийг дор хаяж жилд 1 удаа үзүүлэх шаардлагатай.

Эмэгтэйчүүд өөрсдөө хөхөө шалгадгын адил эрэгтэйчүүд ч гэсэн эмчийн зааврын дагуу төмсгөндөө өөрсдөө үзлэг хийж байх хэрэгтэй.

Мөн 40-өөс дээш насны эрэгтэйчүүд түрүү булчирхайн эмгэг өөрчлөлтийг хянаж байх шаардлагатай. Түрүү булчирхайн аливаа хэвийн бус шинж тэмдгүүдийг сайтар ажиглаж байвал түрүү булчирхайн хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой юм.

50 наснаас бүдүүн гэдэс болон арьсны үзлэгт хамрагдах хэрэгтэй ба ингэснээр эдгээр эрхтэний  хорт хавдрыг эрт үед нь оношлох боломжтой.

Компьютер томографи (CT) оношилгооны аргыг шаардлагагүй болон эмчийн заалтгүйгээр хэрэглэх нь өвчний бүрэн оношилгоо болж чадахгүйгээс гадна рентген туяанд ашиггүй хордох аюултайг бодолцоорой.

 

 

 

 

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »