Сонгины төрөлд багтах сармис нь (Allium Sativum) гашуун амттай, хүчтэй аагтай ургамал бөгөөд олон зуун жилийн турш хоолонд өвөрмөц амт оруулахын хамт эмчилгээний зорилгоор хэрэглэгдсээр иржээ.

Сармисны Allicin бүтэц нь бактери, вирус, мөөгөнцрийн эсрэг болон хүчтэй үл исэлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэх гайхамшигтай чадалтай. Allicin бүтэц нь хоол боловсруулах тогтолцоонд нэвтэрсний дараа нь эвгүй үнэртэй хүхрийн нэгдэл болон задардаг учир сармис хэрэглэсэн хүний амьсгал таагүй үнэртэй болдог. Хүхрийн нэгдлүүд цусны улаан бөөмтэй урвалд ороход устөрөгчийн сульфат нэгдэл бий болон, уг нэгдэл нь судасны хананы дотор хучаас хананы эсүүдийг сэргээснээс судасны хана сулран тэлж өгдөг байна. Судасны хана тэлэхэд цусны даралт буурч, чухал эд эрхтэнүүдэд хүргэгдэх хүчилтөрөгчийн хангамж нэмэгдэн зүрхэнд өгөх ачаалал багасна.

Сармисны эрүүл мэндийн ашиг тус                      

Сармис нь холестерины өндөр түвшинг бууруулах, халдварт өвчин, амьсгалын замын үрэвслүүд, хоол боловсруулах хямрал, архаг ядаргаа зэрэг эмгэгүүдийн эмчилгээнд өргөн хэрглэгддэг. Сармисыг хоолондоо тогтмол хэрэглэвэл цусны даралт тогтворжин, цусан дахь сахар, өөх тосны хэмжээ багасан, дархлааны тогтолцоо сайжирдаг нь судалгаагаар батлагджээ. Мөн улаан хоолой, ходоод болон бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулах боломжтой нь батлагдсан.

Сармисыг түүхийгээр нь хэрэглэхэд  ашигтай үр нөлөөтэй Аllicin бүтэц бий болгох фермент нь ходоодны хүчлийн нөлөөгөөр устгагдах магадалтай тул дархлааны тогтолцоог бэхжүүлэх зорилгоор хатаасан нунтаг болон шахмал хэлбэрийн сармисыг хэрэглэх нь илүү тохиромжтой. Судалгаанаас үзэхэд хоолонд болгосон, даршилсан болон хатааж хадгалсан сармис нь бүгд ашигтай нөлөөгөө үзүүлж чаддаг байна.

Сармисны үр нөлөө

Цусны өндөр даралт

Сармисыг 5 сарын турш өдөр тутам хэрэглэхэд цусны өндөр даралттай хүмүүсийн даралт нь эмэн эмчилгээ хийлгэсэнтэй ижил үр дүнтэй байдаг нь клиникийн судалгаагаар ажиглагдсан байна. Цусны өндөр даралтанд сармисыг нэмэлт тэжээл хэлбэрээр өдөрт 600-900мг-аар хэрэглэх нь тохиромжтой.

Цусны өндөр холестерин

Өдөрт 600-900мг-аар сармис тогтмол хэрэглэдэг хүмүүсийн холестерины түвшин болон судасны хананы зузаарал 5-18 хувиар багасдаг нь судалгаагаар батлагдсан.

Харшил

Сармисны вирусын эсрэг үйлчлэл нь харшлын урвал идэвхжсэн үед тайвшруулах үйлчлэл үзүүлдэг тул харшлын улирал эхлэхээс өмнө 2-3 долоо хоногийн турш сармисыг нэмэлт тэжээл хэлбэрээр хэрэглэх нь үр дүнтэй.

Ханиад

Сармисны бактерийн эсрэг чанар нь ханиад болон амьсгалын үрэвслийг бууруулахад тустай.

Чихрийн шижин

Сармис нь чихрийн шижингийн үед цусан дахь инсулины ялгаруулалтыг нэмэгдүүлж цусан дахь сахарын түвшинг тогтворжуулах чадалтай байдаг.

Сармис ба хорт хавдар

Сармисыг олон төрлийн хэлбэрээр тогтмол хэрэглэдэг байхад хорт хавдрын эсүүдийн үржлийг тогтоох, өсөлтийг нь удаашруулах, тэр байтугай эрт шатанд буй хорт хавдрыг бүрэн анагаах чадвартай. Сармисыг өргөн хэрэглэвэл бүдүүн гэдэс, шулуун гэдэс, ходоод, хөх, түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэй байдаг.

Мөн гэдэсний халдварт хорхой, бичил эсүүд болон ходоодны бактерийн эсрэг эмчилгээнд хэрэглэхэд нэн тохиромжтой ба бүх төрлийн мөөгөнцрийн үрэвслийн эмчилгээнд чухал эмчилгээ болж чаддаг.

Шүд өвдөх

Сармисны бактерийн эсрэг, өвчин намдаах, мэдээ алдуулах шинж чанарууд нь шүдний янгинасан өвдөлтийг намжаахад тусалдаг. Өвдөж буй шүд болон буйлан дээрээ нунтагласан эсвэл хэрчсэн сармисыг тавьбал хэсгийн өвчин намдаагч болж чаддаг.

Арьсны батга болон үү

Сармисны үрэвсэл болон бактерийн эсрэг тэмцэх шинж чанарыг арьсны үү, батга зэрэг үрэвслийн эмчилгээнд хэрэглэж болно.

Хэрэглэхдээ шинэ сармисны хумсыг цэвэрлэн зүсэж хэрчээд орой болгон унтахаасаа өмнө үрэвссэн арьс болон үүг арчиж цэвэрлэвэл эдгэрэлт нь хурдасдаг байна.

Арьс нь хэт цочмог хүмүүст хорсох өөрчлөлт ажиглагдвал сармис хэрэглэхийг зогсоож, усаар цэвэрлэх хэрэгтэй.

Сармисны гаж нөлөө

Ихэнх хүмүүст сармис хэрэглэхэд ноцтой хүндрэх тал ажиглагддаггүй. Гэхдээ сармисанд харшилтай, эсвэл сармисны хэмжээг хэтрүүлж хэрэглэвэл ходоодны хана цочирдох, хорсох, гэдэс дүүрэх зэрэг зовиурууд ажиглагдана.

Жирэмсэн болон хөхөөр хооллодог эмэгтэйчүүдэд гаж нөлөө үзүүлэхгүй, харин ч нярай хүүхдүүд сармис хэрэглэдэг ээж нарын сүүг илүү амтархаж хөхдөг байна.

Сармис нь цус шингэлэх, цус хэт хурдан бүлэгнэхээс хамгаалах хүчтэй үйлчлэлтэй байдаг тул бусад цус шингэлдэг эмийн хэрэглээний тунг эмчээс асуух шаардлагатай бөгөөд төлөвлөгөөтэй мэс засалд бэлтгэгдэж буй хүмүүс сармисны хэрэглээг түр багасгах хэрэгтэй байдгийг анхаарна уу.

Түүхий сармис болон сармисны нухашны олон хэлбэрүүд ердийн хүнсний дэлгүүрүүдэд элбэг байдаг ч сармис хэрэглэсэн хүний амьсгал эвгүй үнэртэй болдогийн улмаас олон нийтийн дунд эвгүй сэтгэгдэл төрүүлэх нь элбэг байдаг ба сармисны амтанд огт дургүй хүмүүс ч бас их байдаг. Иймээс сармисыг нэмэлт тэжээл хэлбэрээр хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Аливаа сармисны бэлдмэл ходоод, гэдэсний ферментээс хамгаалсан, ходоодны хүчилд тэсвэртэй бүрмэлтэй байх шаардлагатай. Уг бүрхүүл нь хэвийн ходоодны хүчилд тэсвэртэй байгаад, хүчиллэг чанар нь нэмэгдсэн үед задардаг байхаар үйлдвэрлэгдсэн байдаг. Сармисны нэмэлт тэжээл нь үрэл, капсул, ханд болон тосон хэлбэрээр байх боломжтой.

Их хэмжээний сармисыг бусад цус шингэлэх эмийн хамт хэрэглэвэл цус алдах эрсдэлд хүргэх эрсдэлтэй. Сармис цус шингэлнэ, үүний адил загасны тос цусны бүлэгнэлтийг удаашруулж чаддаг тул эдгээрийг хамт хэрэглэвэл зохистой тунгаас нь хэтрүүлж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Сармис бэлгийн сулралд нөлөөлөх нь

Сармис хэрэглэснээр бэлгийн сулралтай эрэгтэйчүүдийн бэлгийн чадавх сайжирдагийг эрдэмтэд баталсан. Бэлгийн сулралтай байх нь артерын судасны хананы зузаарал байгааг илэрхийлдэг бөгөөд зүрх судасны эмгэг ойртож байгааг анхааруулах үзүүлэлт байж болно. Бэлгийн хөвчрөл үгүй болох нь зүрхний цусан хангамжийн хурц дутагдлын анхааруулга болдог.

Статистик судалгаагаар дэлхий даяар ойролцоогоор бараг 100 сая орчим эрэгтэйчүүд бэлгийн харьцааны ямар нэг асуудалтай байдаг ба тэдгээрийн зөвхөн тал хувь нь л тэрийгээ хүлээн зөвшөөрдөг байна. Иймээс бэлгийн сулралын шинж тэмдэг болон оношилгоонд онцгой анхаарал тавьж энэ асуудалд нуацтай хандвал зүрх судасны эмгэгийг эрт үед нь оношлох, эмчлэх өндөр ач холбогдолтой юм.

Өдөрт дөрвөн хумс түүхий сармис идэх нь холестерины түвшинг бууруулаад зогсохгүй илүү өндөр үр дүнтэйгээр хөвчрөх зорилгоор бэлэг эрхтэний цусан хангамжийг нэмэгдүүлэн, артерын судаснуудыг суллаж, чөлөөлж өгдөг байна.

Хүн хоолны дэглэмдээ өдөр бүр 4 хумс, эсвэл энэ хэмжээний сармисны бэлдмэл хэрэглэдэг байхад цусны холестеролыг багасган, судасны ханыг тэлж өгөн бэлэн эрхтэнд цус  хүргэлтийг сайжруулснаар бэлэг эрхтэний хөвчрөл нэмэгдэж бэлгийн харьцааг хэвийн болгох ач холбогдолтой.

Эцэст нь зөвлөхөд, сармис хэрэглэснээр ханиад томуунд тэсвэртэй болгож, гэдэс ходоодны үрэвсэл болон хавдрын эрсдлийг багасгах ач холбогдолтой учир хоол хүнсэндээ сармисыг ердийн хэлбэрээр болон нэмэлт тэжээлээр хэрэглэж байх нь өөрийнхөө эрүүл амьдралын төлөө хийх оновчтой алхам болно.

 

 

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »