Цагаан Гаа нь хоол шингээлт муудах, гэдэс агших өвдөлтийг намдаах, дотор эвгүйрхэх, гүйлгэх, унаа машинд дотор муухайрах зэрэг хоол боловсруулах үйл ажиллгааны хямралд ихээр хэрэглэгдэж ирсэн. Цагаан Гааны эмчилгээний уг гол үйлчлэл нь түүнд агуулагдах gingerol бүтцийн хүчтэй хурц бөгөөд үрэвслийн эсрэг үйлчлэл үзүүлэх чадварт оршдог байна.
Цагаан Гааны эмчилгээний асар өндөр ач холбогдлыг ургамал судлаачид болон тогтмол хэрэглэгчид ажигласан байна:
Өндгөвчний хорт хавдар
Мичиганы Хавдар Судлалын Төвийн хийсэн судалгаагаар Цагаан Гааны нунтаг хэрэглэх үед өндгөвчний хорт хавдрын эсүүдийн хязгааргүй хуваагдлыг хорих, удаашруулах үр дүнтэй байсныг баталсан тул өндгөвчний хорт хавдрын эмчилгээний явцад өргөн хэрэглэх болсон.
Бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх
Миннесота Их Сургуулийн судалгаагаар Цагаан Гаа нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийн өсөлтийг удаашруулдаг нь тогтоогдсон.
Жирэмсний эрт үеийн хордлого болон бусад шинж тэмдэгт
Цагаан Гаа нь В6 амин дэмийн ижил үйлчилгээгээр дотор муухайрах хямралыг тайвшруулах хүчтэй үйлчлэлтэй нь олон судалгаагаар батлагдсан байна.
Унаа машинд дотор муухайрах эмгэгт
Удаан хугацаагаар аялснаас зайлагдан дотор муухайрах үед Цагаа Гаа нь тайвшруулах үйлчилгээтэй байдаг.
Хурц үрэвсэл дарах болон өвчин намдаах үйлчлэл.
Судалгаанаас үзэхэд цагаан гаа нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд байгалийн гаралтай өвчин намдаагч гэж нотолсон.
Ходоод хорсох үед
Цагаан гааг удаан хугацааны турш ходоод хорсох үед хэрэглэсээр ирсэн. Цагаан Гааны хэрчмийг халуун усанд дэвтээж цай хэлбэрээр ууж хэрэглэхэд сайн бөгөөд сайхан амттай.
Ханиаднаас урьдчилан сэргийлэх болон ханиадны явцыг хөнгөлөх зорилгоор хэрэглэх
Ханиад томууны халдварыг гэдэсний гүйлгэлт, хордлого хэлбэрээр хүрсэн тохиолдолд хоол боловсруулах замын үрэвслийг дарах, хямралыг тайвшруулах эмчилгээний сайн үр нөлөө үзүүлнэ.
Толгойн мигрень өвдөлтийг намдаах
Толгой өвдөх үед простагландины нийлэгжил нэмэгдсэний улмаас цусны судасны үрэвсэл болон өвдөлт нэмэгддэг ба Цагаан Гаа нь простогландины нийлэгжлийг тэнцвэржүүлэх үйлчлэлээр толгойн өвдөлтийг намдааж чаддаг.
Сарын тэмдгийн өмнөх хэвлийгээр өвдөлтийг багасгах.
Сарын тэмдгийн өмнө хэвлийгээр базалж өвдөх эмгэгт Хятад уламжлалт эмчилгээнд Цагаан Гаа болон бурамтай чихэртэй цай өргөн хэрэглэдэг уламжлалтай.
Чихрийн шижингийн гаралтай бөөрний үрэвслийн эмчилгээнд
Цагаан гаа нь сахарын хэмжээг бууруулж улмаар бөөрний үрэвслээс урьдчилан сэргийлдэг нь тогтоогдсон.
ЦАГААН ГААГ ГЭРИЙН НӨХЦӨЛД АШИГЛАН ӨВЧНИЙГ АНАГААХ НЬ
Цагаан Гаа нь хатуу ширхэглэг бүтэцтэй, тосорхуу хирнээ шүүслэг амттай тул хэрчээд эсвэл үрж нухаад гэрийн нөхцөлд бэлтгэдэг бүх төрлийн хоол, шүүс, цайнд хэрэглэхэд хамгийн хялбар байдаг.
Цагаан Гааг гэрийн эмчилгээнд дараах аргаар хэрэглээрэй:
Шөрмөс суналт. Цагаан Гааны овгийн турмерик зэрэг бусад ургамлын хамт нухаж нунтаглан түрхлэг болгон зовиурт хэсэгтээ бигнүүр маягаар өдөрт 2 удаа түрхэж хэрэглэнэ.
Хоолойн үрэвсэл. Буцалсан усанд цагаан гааны нунтаг \1 цайны халбага\ эсвэл хэрчмийг, шанцай \cinnamon\ болон зөгийн балтай хийж ууна.
Багтраа \астма\ ханиалганд. Цайны халбагаар тал цагаан гааны нунтаг, чимх шанцай, башир цэцгийн нунтаг болон зөгийн балыг буцалж буй усанд хийн цай хэлбэрээр ууна.
Толгойн өвчин. Цайны халбагаар ½ хэмжээтэйгээр цагаан гааны нунтгийг устай хольж өтгөн түрхлэг болгон бэлдээд духандаа түрхэнэ. Мөн зөгийн бал ба Цагаан Гааны 1 хэрчим халуун усанд хийж цай болгож ууж болно.
Хамрын ханиад. Цайны халбага Цагаан Гааны нунтгийг нэг литр усанд хийн уураар нь амьсгална.
Цагаан Гааны бигнүүр. Энэхүү арга нь биеийн цус болон шингэний эргэлтийг сэдээж биед хуримтлагдсан хордлогын зангилаа, хавдрын үүсгэврийг задалж эргэн төлжилтийг хурдасгана. Атга орчим нухсан Цагаан Гааг даавуунд хийгээд 4 литрийн халуун усанд хийж шахан шүүсийг нь гаргана. Уг шүүсний халуун бигнүүрээр өвдөж буй хэсэгтээ жин тавина.
Чихрийн шижин. Цагаан Гааны хандтай ус өглөөд өлөн дээрээ тогтмол уувал цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгахад тусална.
Цагаан Гаатай цай гэдэс дотор тайвшруулахад хэрэглэх. Цагаан гаатай цайг хандлахдаа шинэхэн үндсээр нь хандалбал сайн. Цагаан Гаа, нимбэгний зүсмийг буцалсан усанд хийж зөгийн балыг нэмж хутгаж хэрэглэнэ.
Дотор муухайрсан үед 4 цаг тутамд 200 мг тунгаар Цагаан Гааны бэлдмэл хэрэглэж болно.
Гэдэс дүүрэхэд. Цагаан Гааны бэлдмэл хэрэглэх тун нь өдөрт 2-оос 3 удаа 250 -500 мг байдаг.
Цагаан Гааны амт таалагдахгүй, хэрэглэж дасахад бэрхшээлтэй байвал эмчилгээний ижил үр дүнтэй Цагаан Гааны бэлдмэл авч хэрэглэж болно.