Бумба эмчилгээний ач холбогдол. Бумба эмчилгээ танд тохиромжтой юу?

Уламжлалт эмчилгээнд бумба тавих эмчилгээний аргачлалыг ихэвчлэн бие махбодид мэдрэгдэх өвдөлт эмзэглэлийг бууруулахад өргөнөөр хэрэглэдэг байна. Уламжлалт анагаах ухааны онолоор өвчин эмгэгийн эх үүсвэр нь Qi \”чи”\ урсгалын чиглэлийн өөрчлөлттэй холбоотой гэж үздэг. Энэ нь хүнд тохиолдох стресс, дааврын тэнцвэр алдагдал, цусан хангамжийн дутагдлаас булчин болон үе мөчний дулааны хэмийн өөрчлөлттэй холбоотой байж болно.

Бумбаны аягийг эмгэг хэсэгт байрлуулан хийг сорон авч вакуум орчин бий болгосноор тухайн хэсэгт цусан эргэлт эрчимжин дулааны хэм нэмэгдсэнээр өвдөлт эмзэглэийн мэдрэмж багасдаг байна. Бумба тавих эмчилгээнд вакуум даралтыг үүсгэх зорилгоор шилэн болон хуванцар аягыг хэрэглэнэ. Хятадын уламжлалт эмчилгээнд эрт дээр үеэс бумба эмчилгээнд шилэн болон хулсан аягыг халааж хэрэглэдэг байжээ. Харин орчин үед вакуум орчин үүсгэхийн тулд агаарыг нь соруулдаг олон хэмжээст хошуутай тусгай хэрэгсэл ашигладаг болсон. Бумба тавих хэсэгт хэмжээг нь тохируулсан хошууг тавин агаарыг нь соруулахад тухайн хэсэгт цусыг нь арьсны гадаргуу руу татаж эмгэг явцын эдгэрэлтийг хурдасган,  өвчнийг анагаадаг байна.

Эртний уламжлалт анагаах ухааны онолоор хүний бие энерги дамжуулах голч сувагуудтай байдаг  гэж үздэг бөгөөд амьдралыг тэтгэгч эрч хүчний урсгал болох Qi (“чи”) урсгал эдгээр сувагуудаар урсдаг байна.  Qi урсгал нь хүний биеийн бүх эд эс, эрхтнийг тэтгэнэ.  Qi урсгалын суваг боогдоход өвчин эмгэгийн эх үүсвэр болно гэж үздэг байна. Хүний биеийн нуруу хэсэгт 5 голч энергийн суваг байрладаг бөгөөд эдгээр сувгуудын боогдлыг нээх зорилгоор бумба эмчилгээг ихэвчлэн нурууны сувагуудын дагуу хийдэг байна. Бумба эмчилгээгээр голч сувагууд нээгдэж дотоод энергийн урсгал бүх биеийг тэтгэх бололцоотой болдог байна.

Урьдчилан сэргийлэх зорилгоор бумба тавих эмчилгээг цусны эргэлтийг сайжруулах, энергийн тэнцвэрийг хадгалах болон биеийн дархлааг сайжруулахын тулд хэрэглэж болно.

Хүний биеийн ихэнхи өвчин эмгэг нь сэрүүдэх, шар ус, хордлогын зогсонгишлоос үүсдэг гэж үздэг. Удаан хугацаагаар хүндээр өвчилсөн бие султай хүмүүст цусан хангамжийн эрч суларч сэрүүдэх эрсдэл өндөртэй болдог. Бидэн шиг эрс тэрс, хүйтэн, хуурай цаг агаартай газар амьдардаг хүмүүс даарч хөрөх, хүйтнээс үүдэлтэй өвчин тусах магадлал илүү өндөр байдаг. Хүйтэн сэрүүн нь бие дэх энергийн чөлөөт урсгалыг сааруулан өвчин, эмгэг үүсгэх эх үүсвэр болдог.  Сэрүүдсэнээс болж дотор муухайрах, бөөлжих, суулгах, хөших, бие сулран ядрах,хамар битүүрэн нус гоожих зэрэг нь элбэгшдэг.

Хоол шингээлт муудах, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолтоос шалтгаалан хүний биед хор шар хуримтлагдаж, өглөөгүүр бие хүндрэх, ядрах болон  мөр, хүзүү, нуруу хөших зэрэг хүндрэлүүд тохиолдоно.

Энергийн сувагийн дагуу бумба болон зүү тавихын хамт зөв хооллодог болвол хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа нөхөн сэргэж, дотор муухайрах, гүйлгэх, хавагнах, гэдэс дүүрэх зэрэг  шинж тэмдгүүд алга болдог. Бумба эмчилгээгээр бие махбодид үүссэн эмгэг өөрчлөлт нөхөн эдгэрч эхлэн, энергийн түвшин дээшилж, бие хөнгөрч, дахин эрүүл саруул болно.

Бумба тавих эмчилгээний өөр нэг анагаах үйлчилгээ нь бумбаны таталтаар эд эсийн гүнд хуримтлагдсан хорыг гадагшлуулах чадвар юм. Ингэснээр тунгалгийн систем идэвхжиж, судсыг цэвэрлэж, арьс уян хатан, эрүүл болдог.

Бумба тавих эмчилгээний аргыг 3500 жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн түүхтэй бөгөөд өнөөдрийг хүртэл анагаах ухааны олон салбарт хэрэглэсээр байна. Энэхүү  эмчилгээний арга нь шинэ технологи болон материал, хэрэгслээр баяжсаар   байгаа ба орчин үед гүйдэг бумба, хануур бумба гэх мэт олон төрлийн эмчилгээний аргыг хавсарч хэрэглэж байна.

Уламжлалт анагаах ухаанд биеийн бүх эрхтэн хоорондоо холбоотой бөгөөд нэг эрхтэний эмгэг өөрчлөлт бол бусад эрхтэний үйл ажиллагаанд сөргөөр  нөлөөлдөг гэж үздэг. Жишээ нь, бөөр хүний насжилтанд нөлөөлдөг. Бөөрний үйл ажиллагааны тэнцвэр алдагдсан хүний үс бууралтаж, арьс нь хуурайшиж, үрчлээдэх нь арай эрт эхэлдэг нь ажиглагдсан байна.

Бумба тавих эмчилгээ нь олон талын ач холбогдолтой бөгөөд дараах өвчин, эмгэгүүдийг эмчилгээнд хэрэглэх заалтай байдаг:

  • Өтгөн хатах,гэдэс хямрах, суулгах
  • Толгой өвдөх
  • Нуруу өвдөх
  • Үе мөч өвдөх
  • Ядрах
  • Суудлын мэдрэлийн үрэвсэл
  • Арьсны өвчин
  • Сарын тэмдгийн хямралууд
  • Таргалалт болон бусад.

Бумбыг ихэвчлэн 5-10 минутын турш тавьдаг бөгөөд бумбаны таталтаар судасны хана өргөсөж, цусны хүргэлт ихэсдэг. Түүнчлэн бумба нь арьсны нүх сүвийг нээж, хорыг гадагшлуулж чаддаг байна. Ханууртай бумба тавих явцад арьсанд өнгөц   хялгасан зүслэг хийж бумбаар татахад зүслэгээр зогсонгишон хор цусаар дамжин  арьсны зүсэлтээр гадагшилдаг.

Бумбаны таталтаас үүсдэг арьсны хөхрөлтийн эрч, хэмжээ, өнгөөр уг хүний биеийн байдлыг дүгнэж болдог. Үлдсэн ул мөрний өнгө болон хэлбэр нь өвдөлт эмгэгийн хүндрэлээс хамаарч цайвар улаанаас хар хүрэн өнгөтэй, дундачаар 3-7 хоногийн дараа арилдаг. Эмзэглэл ихтэй, хөдөлгөөний хомсдолтой хүний бумбаны мөр илүү тод бөгөөд илүү удаан хоногоор тогтоно. Өвчин эмзэглэл багатай бол цайвар ягаан өнгийн ул мөр үлдэх бөгөөд хэдэн минутаас, хэдхэн цагийн дотор арилж болно. Бэртэл гэмтэлтэй хэсэгт олон удаа давтан бумба тавих шаардлагатай. Давтан бумба тавих бүрт үлдэх өнгө нь цайрч, бүдгэрч эцэст нь өвчин үүсгэгч бичил биетүүд биеэс бүрэн гадагшилдаг.

Бумба тавих эмчилгээний үр нөлөө

Арьсанд

Арьсанд олон төрлийн эерэг нөлөөтэй. Хамгийн гол үйлчилгээ нь арьсан гүнд зогсонгишсон цусыг арьсны гадаргуугаар гадагшлуулан зайлуулдаг.

Булчинд

Бумба тавих эмчилгээ нь булчин дахь судсанд бөөгнөрсөн цусыг цэвэрлэж, хялгасан судасны үйл ажиллагааг сайжруулдаг.

Үе мөчинд

Бумба эмчилгээ нь үе мөчний цусан хагнгамжийг сайжруулснаар үе мөчний архаг үрэвслийг анагаах ач тустай.

Зүрс судасны системд

Бумба нь цусны даралт ихсдэг хүмүүст даралт тогтворжуулах зорилгоор хийлгэхэд их тохиромжтой байдаг. Цусны даралт ихэсдэг хүмүүс хавар, намрын улиралд бумба тавих эмчилгээг даралтаа тогтворжтол тогмол хийлгэх нь зүйтэй. Ингэснээр бүтэн  жилийн хугацаанд цусны даралт тогтвортой байна. Бөөрний эмгэгийн улмаас үүсэх өндөр даралт, химийн хорт бодисын удаан хугацааны нөлөөллөөс үүсэх эсийн хэвийн бус хуваагдалд (хавдар) бумба тавих эмчилгээ нь үр дүн багатай ч хэрэглэж болно. Бумба тавих эмчилгээгээр хавдрын эсийг биеэс гадагшлуулах боломжгүй ч, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг сэргээж, хүрээлэн буй орчны нөлөөллөөр бий болсон хэвийн бус эсийн өсөлтийн хурдыг бууруулдаг. Хүрээлэн буй орчны хорт нөлөөнөөс шалтгаалсан өвчин, эмгэгийг эмчлэхийн тулд амьдралын хэв маягаа бүхэлд нь өөрчилж, органик хоолны дэглэм барьж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Хоол боловсруулах системд

Бумба эмчилгээ нь дотор эрхтэн болон ходоод гэдэсний хөдөлгөөн, хоол боловсруулах шингэний шүүрлийг сэргээж, хоол тэжээлийн шингэлтийг сайжруулдаг.

Та үүнийг мэдэх үү?

Бумба тавих тохиромжтой үе: Сар далайн давалгаанд нөлөөлдөгтэй адил хүний биед ч нөлөөлдөг. Тиймээс бумбыг билгийн тооллын сондгой өдрүүдэд тавих ба энэ өдрүүдэд сар хүний бие дэх цусны үхмэл эсүүдийг зайлуулах хүчтэй байдаг.

Үүнээс гадна билгийн тооллоор сарын хоёр дахь хагаст бумба тавихад тохиромжтой. Билгийн тооллын 17, 19, 21-ний өдрүүдэд бумба тавих хамгийн тохиромжтой үе байдаг ба хануур бумбыг 23 ба 25-ны өдрүүдэд хийхэд илүү эмчилгээний үр дүнтэй. Түүнчлэн хүйтэн ч биш, халуун ч биш, цаг агаар тогтвортой үед тавих нь чухал. Цэцэг дэлбээлж, ургаж эхлэх үед бумба тавихад хамгийн тохиромжтой бөгөөд намар хүйтэрч, анхны хяруу унахаас өмнөх өдрүүдийг сонгож байгаарай.

 

 

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »