СУУХАД ТАВГҮЙ БАЙНА УУ? Цагаан мах эргэх эмгэгийн талаар.

Шулуун гэдэсний амсрын салст эргэснээр тэвчихэд бэрхшээлтэй зовиурыг олон хүн мэдэрсэн байдаг. Энэ зовиурыг тэвчээд яваад байлгүй, зөв эмчлэх, дахин сэдрэхээс хамгаалах арга хэмжээнээс танилцуулъя.Өөрт илэрсэн геморрой буюу бидний мэддэгээр шамбарам гэж нэрлэгддэг эмгэгийн талаар хүмүүс  тэр болгон яриад явдаггүй. Судалгаанаас үзэхэд бидний 50-75 хувь нь амьдралынхаа туршид ямар нэг хэмжээгээр шулуун гэдэсний амсрын эмзэглэлийг мэдэрч үзсэн, 5 хувь нь шулуун гэдэсний эдийн үрэвсэлт байдал буюу геморрой архаг өвчлөлтэй болдог.

Цагаан мах эргэх гэдэг нь шулуун гэдэсний хананы судас өргөсөн үрэвсэхийг хэлнэ. Ихэвчлэн шулуун гэдэсний амсар болон түүний ойролцоо венийн судаснуудын зогсонгишил буюу гэмтлээс үүсдэг. Венийн судаснууд өргөсч тэлэн, хана нь нимгэрэн гэмтэхэд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөр ялгарах  ялгадаст халдварлагдан үрэвсэж хүндээр бие засахад маш ихээр зовиурлан хөндүүрлэдэг болно. Хөлөнд ачаалал өгөхөд хөлний судасны хананд учруулах даралт ихэссэнээс нимгэрсэн судасны хана нь бүдүүрэн зузаардгийн адилаар өтгөн хатах, удаан дүлэх, хөдөлгөөнгүй суугаа ажил хийдэг хүмүүсийн шулуун гэдэсний хананд даралт байнга өгснөөр судаснууд нь өргөсч  үрэвсэж хавагнан шулуун гэдэсний амсраар түрж гарч ирдэг болно. Цагаан мах эргэх зовиур эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд ялгаагүй адилхан тохиолддог.

Геморрой эмгэг 3 төрлөөр илэрдэг. 205193

  1. Дотор геморрой. Шулуун гэдэсний хөндийн салстад үүсэх ба ихэнх тохиолдолд зовиурлах шинж тэмдэг өгдөггүй. Том талбай хамрахаас нааш тухайн хүндээ мэдрэгдэхгүй.
  2. Түрж гарсан геморрой. Дотор геморрой том талбай эзлэн хавагнан гэдэсний амсар луу түрэн гарч ирэх үед илэрдэг. Ихэнхдээ дүлэлт өгч хүндээр бие зассаны дараа түрж гарч ирэх ба цус гарах, их хэмжээний салс ялгарах шинж тэмдэг хамт илэрдэг. Түрж гарч ирсэн цагаан мах их хэмжээгээр хавагнаж, хурц өвдөлт өгөн суудал дээр суух боломжгүй эмзэглэдэг болно.
  3. Гадна амсрын геморрой. Ихэвчлэн шулуун гэдэсний амс
    ар орчмын эдийн судсанд бий болно. Гадна байрлалтай геморрой хөндүүрлэх, үрэвсэж хорсох, гадны биет орсон мэт мэдрэмж төрүүлэх, цус шүүрэх зэрэг тавгүй мэдрэмж төрүүлдэг.

 Геморройн шинж тэмдгүүд

  • Тод улаан шингэн цус шулуун гэдэсний амсраас гарах. Ялгарсан өтгөн болон хэрэглэсэн ариун цэврийн цаасан дээр цусан судлууд үзэгдэж болно
  • Хүндээр бие засахад хөндүүрлэн өвдөнө
  • Шулуун гэдэсний амсар орчмын хэсэг хавагнах, улайх, зангиран овойх шинж илэрнэ
  • Амсар загатнаж хорсоно
  • Амсраар салс их хэмжээгээр ялгарна

Цагаан мах гарах нь удам дамждаг эмгэгийн тоонд ордог ч амьдралын хэв маягийн дараах нөхцлүүд шулуун гэдэсний хананд даралт үзүүлэн геморрой өвчний эх үүсвэр болдог:

  • Өтгөн гарах үед хэт хүчтэй дүлэх
  • Өтгөн хатах. Дасгал хөдөлгөөн хийдэггүй, хангалттай хэмжээний шингэн уудаггүй, ширхэглэг ихтэй буудай хоолондоо хэрэглэдэггүй бол өтгөн хатах үр дагавартай байдаг
  • Жирэмслэлт. Жирэмсний үеийн дааврын өндөр түвшин болон тээж буй хүүхдийн жин зэргээс шалтгаалан шулуун гэдэсний хананы судсанд даралт ихээр нэмэгдэж цагаан мах эргэх нөхцөл үүсдэг
  • Хүнд жинтэй зүйлсийг байнга өргөдөг байхад гэдэсний судсанд хэтэрсэн хэмжээний дарал өгч гэмтээх
  • Таргалалт. Жин хэтэрсэн хүмүүсийн хоолны буруу дэглэм, хөдөлгөөний хомсдол болон бие махбодийн үрэвслийн түвшин өндөр байдгаас шалтгаалан геморрой өвчлөлийн эрсдэл нэмэгддэг
  • Шулуун гэдэсний амсар орчмын зохих эрүүл ахуй сахихгүй байх. Бохир орчин нь үрэвсэл, цочролыг ихээр нэмэгдүүлдэг.

Хэрвээ та эмчид үзүүлэхээс санаа зовох болон бололцоогүй бол, дээрх шинж тэмдгүүд илэрч байвал гэрийн нөхцөлд өөрөө зөв арга хэмжээ авч чадвал ихэнх тохиолдолд 2-3 хоногийн дотор шулуун гэдэсний амсар орчмын эмзэглэл багасах ёстой. Харин зовиур багасахгүй, өтгөний хамт ялгарах цус судал хэлбэрээр биш өтгөндөө шингэж ялгарах, хэвлийн доогуур өвдөх, гүйлгэж суулгалт өгөх эсвэл шалтгаангүй жин багасч байвал заавал эмчид үзүүлэн нарийн шинжилгээ өгөх шаардлагатай.  Учир нь шулуун гэдэсний хорт хавдар геморрой төст шинж тэмдэгтэй андуурагдаж болох талтай.

Эмч нар ихэнхдээ ректоскоп шулуун гэдэсний дуран ашиглан геморройг оношилдог. Шаардлага гарвал уг үзлэгийн явцад онош тодруулах зорилгоор эсийн шинжилгээ авч болно.

Өөрөө өөртөө хэрхэн туслах вэ?

30Шулуун гэдэсний амсрын зовиурт ихэнх тохиолдолд зориулалтын эмчилгээ хийх шаардлагагүй байдаг ба богино хугацааны дараа шинж тэмдэг багасах нь элбэг. Хамгийн чухал нь энэ үед өөрөө өөртөө туслах зөв аргыг хэрэглэн эдгэх явцыг хурдасгаж болдог.

Геморрой эмгэгийн эмчилгээний зорилго нь өвдөлт болон загатнааг багасгах, хаван бууруулахад  чиглэгддэг. Бүлээн устай ваннд \халуун биш\ суух нь уламжлал болон дамжиж ирсэн шилдэг арга юм. Хүндээр бие засах тоогоор эсвэл өдөрт аль болох олон удаа 15 минутаар,  8см орчим усны түвшинтэй хүйтэн бүлээн ваннд суух хэрэгтэй.

Мэдээ алдуулагчтай өвчин намдаагч тос болон тосон түрхлэг нь геморройн тав тухгүй байдлыг намдаахад туслах бөгөөд хаван багасгаж шулуун гэдэсний амсрыг зөөллөн нээж өгөхөд тустай байдаг. Эргэсэн цагаан мах хавдан хөөж, судасны цус бүлэгнэн томорч эхэлбэл хүйтэн жин тавьж, хүчтэй өвчин намдаагч хэрэглэх шаардлагатай.

Уламжлалт ургамлын аргаас – усан үзмийн үр болон нэрс жимсний хандаар шавшиж жин тавихад загатнах, улайсалтыг багасгана. Мөн өндөр тунатай мултьвитамин, эрдэс бодис, 1-2 халбага маалингийн ханд ууж хэрэглэвэл үрэвслийн явцыг бууруулах, эдгэрэлтийг түргэсгэх ач холбогдолтой. Их хэмжээний хаванд мөсөн жин тавьж болно.

Суудлын өвдөлтийг багасгахын тулд голдоо нүхтэй зөөлөн дэрийг хэрэглэвэл шулуун гэдсэнд үзүүлэх даралтыг багасгадаг тустай. Мөн оливийн тос, Зуу наст болон календула ургамлын гелийг геморройд өртсөн хэсгийг эмчлэхэд өвдөлт болон загатнахыг бууруулдаг.

Геморрой буюу цагаан мах эргэх өвчлөлтэй болно гэдэг нь таны амьдралын хэв маяг ямар нэг байдлаар буруу байгааг илэрхийлэх бөгөөд зохицуулалт хийх хэрэгтэй болсныг сануулж байгаа хэрэг юм.

Эргэсэн цагаан махны зовиурыг багасгахаар өөрөөс хамаарах зохих арга хэмжээ авсан хирнээ шинж тэмдэг багасахгүй, зовиур багасахгүй удвал  мэргэжлийн эмчид хандаарай. Эмнэлгийн зориулалтын эмчилгээ хийх заалт гарвал дараах эмчилгээ хийгддэг:

  • Тарилга. Дотор геморройд тарилга хийж багасган хатааж сорви болгон хувиргах эмчилгээ. Уг тарилга жирийн тарианы ижил зөвхөн жижиг хатгалтын мэдрэмж л төрүүлнэ.
  • Боох. Геморройн голомтыг сунадаг утас хэрэглэн оёдол тавихад цус хуримтлагдан бөөгнөрсөн хэсгийн цусан хангамжийг таслахад геморрой хатаж, мэдэгдэхүйц багасдаг.
  • Түлэх. Цахилгаан төөнүүр, лазер цацраг болон жижиг төөнүүр ашиглан геморройн төгсгөл хэсгийг түлэх арга бас бий. Энэ нь түрж гарсан геморройд хамгийн түгээмэл арга байдаг.
  • Мэс заслын арга. Том хэмжээний дотор геморрой эсвэл хавагнаж томорсон түрж гарсан геморройг яаралтай эмчлэхийн тулд эргэсэн цагаан махыг тайрч авдаг мэс засал өргөн хэрэглэгддэг байна.

Геморройн шинж тэмдэг хурц шатанд байсан ч эмчилгээний 95 хувьд нь эмчлэгддэг.  Харин амьдралын зөв хэв маяг, хооллолтоо өөрчлөхгүй бол дахих хандлагатай байдаг.

ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ БОЛОХ ВЭ?

  • Ширхэглэг ихтэй овъёос, сэвэг зарам, үр тариа, шош, жимс жимсгэнэ болон түүхий юм уу дөнгөж болгосон хүнсний ногоо нь хамгийн сайн хүнс болж чаддаг.
  • Өтгөн хатах тохиолдолд өглөөд бага зэрэг хар чавга идэх, ногооны салад, болгосон хүнсний ногоон дээр хатааж нунтагласан маалингийн ургамлаас нэг халбага нэмж хэрэглэж байгаарай.
  • Байгальд ургасан нэрс, үхрийн нүд, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг өндөр шим тэжээлтэй жимсийг хөлдөөж хадгалсан эсвэл хатаасан байдлаар хэрэглэж байвал үрэвслийн эрсдэлийг бууруулж чаддаг. Өтгөнөө гаргах гэж яаралгүй зөөлөн дүлж бие засаж байгаарай. Хүчтэй дүлэлт цагаан мах эргэдэг болгох үр дагавартай. Өтгөнөө гаргахын тулд амьсгаагаа гүнзгий авч, зөөлөн бөгөөд аажим дүлж гаргадаг зуршилтай болоорой.
  • Шингэнийг хангалттай хэмжээгээр ууж байх. Өдөрт 1-3 литр ус уу. Шаардагдах хэмжээний ус уудаг бол өтгөн зөөлөрч зовиургүйгээр гадагшлуулах боломжтой болно.
  • Спирт, каффеин, сахар, шарж бэлдсэн хоол, олон дахин боловсруулсан цагаан гурилан бүтээгдэхүүний (бялуу, жигнэмэг) хэрэглээг хязгаарлавал хүний бие махбодийг үрэвслээс хамгаалах ач холбогдолтой.
  • Хүнсний тодорхой төрөлд харшилтай, боловсруулж чаддагүй бол геморрой үүсгэх бас нэгэн хүчин зүйл болдог. Хөх тарианы талх, цитрусын жимс болон улаан лооль, самар зэргийг хоол хүнснийхээ хэрэглээнд заавал багтаагаарай.
  • Идэвхтэй хөдөлгөөн. Насанд хүрсэн хүмүүс 7 хоногийн 5 өдөр хамгийн багадаа 30минут эрчимтэйгээр идэвхтэй дасгал хийх шаардлагатай.
  • Витамин С болон эрдэс бодис, олон төрлийн нэмэлт витаминууд хэрэглэж, загасны тосыг 1000-3000 мг-аар өдөр бүр хэрэглэж байвал үрэвсэл дарах үр дүнтэй.
  • Өөрөө өөртөө зориулж жижиг хөлийн тавиур худалдан ав. Өтгөн гаргахдаа тавиураа хөлийнхөө доор тавих нь шулуун гэдсэнд үзүүлэх ачааллыг багасгана.

Natalsid-web

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »