БИЕ МАХБОДИЙН ХОР ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ. Хавар цагийн “их цэвэрлэгээний” ач тус

Ирэх цагийн урь орж сэтгэл сэргэх боловч бие чинь өвлийнхөө нозоорсон, залхуутай байдлаас бүрэн салж чадахгүй байна уу? Энэ бүгд өвөл цагаар бодисын солилцоо удаашран, хуримтлагдсан хортой бодисыг биеэсээ гадагшлуулах бололцоогүй болсныг илэрхийлсэн шинж тэмдэг юм. Иймээс хавар биеийн хор тайлах арга хэмжээ авах нь нэн чухал байдаг. Хаврын цэвэрлэгээ хийхэд таны бодисын солилцоо идэвхжихийн хамт сэтгэл санаа ч өөдрөг болох ач холбогдолтой.

Шинэ Жил, Цагаан Сарын баярын ачаалалд ядрах, нэмээд утаатай, хүйтэн  өвлийн харанхуй өдрүүдэд дасгал хөдөлгөөн тогтмол хийх боломжгүй байх эсвэл зүгээр л хүсэлгүй байснаас бие махбодид хуримтлагдсан хорыг хаврын цэвэрлэгээгээр гадагшлуулбал сэргэлэн цоглог мэдрэмжийг тань эргүүлж авчирч чадна. Гэхдээ хор тайлна гэдэг нь хоолны хатуу дэглэм барьж долоо хоногийн турш луувангийн шүүсээр амьдар гэсэн үг биш, ердөө л зарим эрхтэний үйл ажиллагааг дэмжинэ гэсэн үг.

ТАРХИ

Тархи бол бидний юу бодох, юу мэдрэх, юу хийхийг удирдаж  байдаг удирдлагын том төв юм. Тархины удирдлагаар цусны даралт, зүрхний хэм, биеийн халуун зэрэг нь тогтмол хэмтэй байхаар зохицуулагддаг бөгөөд гадны орчны мэдээлэл болон нөлөөгөөр үүсэх сэтгэл хөдлөлийн серотонин ба допамин даавруудын нийлэгжлийн хэмжээг идэвхжүүлэн бидний зан аашийг удирддаг.
Өвлийн хор уршиг. 
Хүйтэн цаг агаар, нарны илч буурсан, баярын үед тохиолдох санхүүгийн асуудлууд бүгд нэмэгдээд бидний энергийн түвшинг бууруулж, сэтгэлзүйн эрч хүчийг мөхөөдөг.
Хор тайлах           
Хаврын нарны илч нэмэгдэхэд гадагш гарахыг хичээ. Нарны элчийг шингээн авч цэвэр агаарт өөртөө тохирсон дасгал, хөдөлгөөнөө эрчимжүүлэхэд сэтгэл санааны өөдрөг байдлыг авчирна. Банана, самар  зэрэг  тамир тэнхээг сайжруулах шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэж, В витамины комплекс,  коэнзим Q10-н найрлагатай нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэвэл эрч хүч нэмэгдэнэ. Ажлын өндөр ачаалалтай бол нэг цаг тутамд таван минут завсарлаж түр амарч сурах хэрэгтэй. Нам тайван газар юу ч хийлгүй суух эсвэл цонхоор харж завсарладаг болбол танд өөрчлөлт мэдрэгдэнэ. Ингэж завсарладаг байх нь таны тархины сэтгэх чадварыг эрчимжүүлж, ой санамжийг хурц болгох маш өндөр ач холбогдолтой.

AРЬС

Арьс нь хэмжээний хувьд хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд дотоод эрхтэнүүд болон арьсан доорх булчингуудыг гадаад орчны нөлөөнөөс хамгаалдаг хаалт болон тусгаарлаж өгдөг чухал үүрэгтэй. Арьс дохио  хүлээн авах мэдрэлийн төгсгөлүүдийг агуулдаг ба биеийн дулааныг хадгалан зохицуулахаас гадна зүрхний эмгэг болон хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой Д амин дэмийг нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгжүүлж байдаг. Эрүүл мэндийн байдлыг арьс илэрхийлж байдаг. Арьс нь  гоо сайхныг илэрхийлдэг тул олон нийтэд өөрийгөө таниулах болон мэдрүүлэх хэрэгсэл болдог байна.
Өвлийн хор уршиг
Хүйтэн улирлаар хэрэглэгддэг байрны халаалт нүүр, биеийн арьсыг хуурайшуулж эмзэг болгон улайж загатнуулдаг. Хүнд хоол хэрэглэх, шаардах шим тэжээлийн дутагдал, амин дэмийн хомсдлоос арьс гэмтэх хандлагатай болдог.  Жишээ нь: С амин дэм дутагдахад гэмтэж хөхөрсөн шархны эдгэрэлт удааширдаг нь ажиглагдана. Арьсны экземтэй, архаг үрэвсэлтэй хүмүүс өвлийн улирлаар хүйтэн цаг уур, вирусын халдвар, өвлийн саруудын стресс зэргийн нөлөөгөөр үрэвсэл сэдрэх нь илүү элбэг тохиолдоно.
Хор тайлах
Чийгшүүлэх тос тогтмол хэрэглэж, нарны хурц гэрэлтэй өдрүүдэд нарны хэт ягаан туяаны хамгаалалттай тос хэрэглэх хэрэгтэй. Шингэн хангалттай хэмжээгээр уух нь хамгийн чухал бөгөөд өдөртөө хоёроос багагүй литр ус уугаарай. Жимс, хүнсний ногоо, загасны тос зэргийг хоолондоо хангалттай хэмжээгээр хэрэглэвэл арьсны бүтэц, чийгшилд хэрэгцээтэй тэжээлийг өгөх тустай. Витамин С, Е, цайр, омега-3 зэрэг арьсанд нэн чухал нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Таны стрессийн хэмжээ арьсны байдлаар чинь тодорхойлогддог тул толигор арьсаа хамгаалахын тулд иог, бясалгал зэрэг тайвшруулах дасгалыг хийх хэрэгтэй.

ЗҮРХ

Зүрх бол эд эрхтэнүүдэд нэн чухал хүчилтөрөгч болон шим тэжээлээр баялаг цусыг хүргэж өгдөг булчинлаг шахуурга юм.
Өвлийн хор уршиг
Хүйтэн цаг агаарт дулаацахын тулд хэтрүүлсэн хэмжээний хүнд хоол хэрэглэхийн хамт биеийн идэвхгүй байдлаас жин нэмэгдэж зүрхэнд ачаалал өгч, цусны эргэлтийг саатуулж, даралт ихэсгэх уршигтай байдаг.
Хор тайлах
Ойрын хугацаанд цусан дахь холестерол, сахарын хэмжээ, цусны даралтаа үзүүлээгүй бол одоо заавал үзлэгт хамрагдаарай. Өөрт мэдрэгдээгүй далд хэлбэрийн эмгэгийг шинжилгээгээр эрт хугацаанд илрүүлж болдог. Та өөрийнхөө биеийн жингийн индексийг тоооцоолж бай. (БЖИ = биеийн жин /кг/ : өндөр /м²/ ) БЖИ 25-с доош байх ёстой ба бүсэлхийн тойрог эмэгтэй хүнд 80 см, эрэгтэйд 94 см-с ихсэхэд өвчин тусах эрсдэл эрс нэмэгддэг. Өдөрт хамгийн багадаа жимс хүнсний ногоог 5 нэгжээс багагүй хэмжээгээр хэрэглэж, их хэмжээний хөдөлгөөнтэй, идэвхтэй байх хэрэгтэй. Омега-3 өөхний хүчил, сармис, улаан лооль зэрэг нь зүрхэнд өндөр ач тустай.

УУШИГ

Энэ нь агаараас хүчилтөрөгчийг авч цусанд шингээж түгээгээд, амьсгалын эцсийн бүтээгдэхүүн нүүрстөрөгчийг гадагшлуулж өгдөг чухал эрхтэн юм.
Өвлийн хор уршиг
Насанд хүрсэн хүн жилдээ доод зах нь 5-н удаа ханиад хүрдэг. Ихэвчлэн өвлийн сард ханиадны халдвар маш ойрхон хүрэх хандлагатай байдаг. Ханиадны вирусны халдвар авсан үед амьсгалын тогтолцоо, уушиг нилэнхүйд нь тархаж хямралд ордог. Гэрээсээ гарахгүй, халаалттай бүгчим орон сууцанд удаан хугацаагаар байвал  амьсгалын замын салст хуурайшин хамар ихээр битүүрдэг болно. Өвлийн турш гэртээ агаарын солилцоо явуулж чадаагүйгээс болж архаг хэлбэрийн астматай хүмүүс гэр
тээ хуримтлагдсан тоосонцрын нөлөөгөөр астма нь хурцдан бачуурах тохиолдол их байдаг.

Хор тайлах
Уушиг амьгалын замыг цэвэрлэхэд цэвэр агаар болон дасгал хөдөлгөөн зайлшгүй шаардлагатай. Цэвэр агаарт гарч уушиг дүүрэн амьсгал. Амарч, тайвшир. Сармис, витамин С, цайр зэрэг нь дархлааны тогтолцоог дэмжинэ. Хэрэв та тамхи татдаг бол хавар цагийн сэтгэл хөдлөлийг ашиглан тамхинаас гарах гэж оролдоод үз.

Kozzi-Half-of-a-Lemon-Slice-1774x1183

ГЭДЭС, ХООЛ ШИНГЭЭЛТ

Хүн амьдрах насандаа нийтдээ 65 тонн орчим хүнс хэрэглэж боловсруулдгийг та мэдэх үү? Тэгвэл үүнийг гэдэс бидний хэрэглэдэг ундыг боловсруулдаг, гэдэс идсэн хоол тэжээлийг задлан шим тэжээл, амин дэм, эрдэс бодисыг биед шимэгдүүлж үлдэгдлийг биеэс зайлуулж ялгаруулах үүрэгтэй байдаг. Гэдэс нь мөн дархлааны тогтолцооны нэг хэсэг болдог. Өвлийн улиралд илчлэг ихтэй хоол, баяр тохиолдуулан архи их хэмжээгээр хэрэглэснээс нарийн болон бүдүүн гэдэс нилэнхүйдээ хямран ходоод хорсох, өтгөн хатах, гэдэсний хана үрэвсэх зэрэг олон  хүнд үр дагавартай байдаг.
Хор тайлах
Гэдэс цэвэрлэхэд их хэмжээний шингэн, ширхэглэг хүнс, гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхтэй байлгах бүх нөхцлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Үүний тулд ус уух, дасгал хөдөлгөөний идэвхтэй байх, эслэг ихтэй жимс хүнсний ногоо, бор будаа хангалттай их хэмжээгэр хэрэглэн, стресст өртөхгүй байх нь хоол боловсруулах үйл ажиллагаанд хэрэгтэй байдаг.

БИЕД ХУРИМТЛАГДСАН ХОРЫГ ЗӨВ ЦЭВЭРЛЭХ ЗӨВЛӨМЖ

Хавар цагт биед шаардлагагүй болсон илүүдэл бодисыг цэвэрлэн зайлуулах нь аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга юм.

Хор тайлах арга хэмжээ авч эхлэх шалгарсан найдвартай арга нь 24 цагийн турш хоол хорих явдал байдаг. Эмчийн хяналтанд байж эмчилгээ хийлгэдэг хүмүүст тохирохгүй байж магадгүй. Хоол хорих өдрөөр ажлын болон хөдөлгөөний ачаалал авдаггүй өдрийг сонгож байгаарай. Амралтын өдрийг сонгож болно. Хамгийн чухал нь энэ өдөр хангалттай хэмжээний цэвэр ус уух хэрэгтэй. Лимонтой бүлээн усыг өглөө оройд уухад хамгийн тохиромжтой. Ингэхэд элэг, бөөрийг илүүтэйгээр цэвэрлэж цаашлаад хоол боловсруулах тогтолцоог бүхэлд нь амраана.

Хоол хоридог өдрөөс бусад өдрүүдэд аль болох шинэ ургацын болон зөв хадгалсан бүтээгдэхүүн сонгон хэрэглэж байвал илүү өндөр шим тэжээлтэй байдаг тул бага хэмжээний хоолонд удаан хугацаагаар энергитэй байх бололцоотой болно. Шинээр ургуулсан навчит ургамлуудыг харамгүй хэмжээгээр хэрэглэж болно. Өөрийн гараар ургуулсан хүнсний ногоо хамгийн найдвартай байдаг ч ногоо ургуулах бололцоо хүн бүрт байдаггүй.

Хүнсний ногоог бэлдэж хэрэглэхдээ зөөлөн галаар богино хугацаанд хуурах эсвэл жигнэж болгох нь амин дэм, эрдэс бодисыг задлахгүйгээр хадгалж үлдээнэ. Мөн өдөр тутамд аль болох олон төрлийн жимс хүнсний ногоог цуглуулан хэрэглэвэл илүү тэжээллэг байх бололцоотой байдаг.

Хор тайлах долоо хоногийн дэглэмийн зөвлөмж

  • Завтай байх үедээ эсвэл амралтын өдрүүдэд эмчилгээгээ эхэл.
  • Өдөр бүр дор хаяж 15 минут алхах боломж гарга
  • Долоо хоногийн турш өдөр бүр хамгийн багадаа хоёр литр цэвэршүүлсэн эсвэл шүүсэн ус уу. Багваахай цэцгийн үрийг хандалсан кофе, ургамлын цай ууж болно.
  • Өдөрт 0,5 литр аль нэг жимсний эсвэл ногооны шүүс хэрэглэж бай. Луувангийн эсвэл алимны шүүс тохиромжтой. Шүүсний гуравны нэгийг /гуравны  хоёрт нь усаар шингэлж нэмж  цагаан гаа үрж өдрийн турш уугаарай.
  • Дараах хүнсийг хязгааргүй хэмжээгээр хэрэглэж болно. Жимснээс: чангаанз, тарвас, цитрус, киви, тоор, манго, улаан усан үзэм г.м
    Ногооноос: сармис, чинжүү, улаан манжин, брокколи, улаан байцаа нь эрүүл мэндэд илүү ашигтай.
  • Дараах хүнсийг бага хэмжээгээр тогтмол хэрэглэж болно: бор будаа болон эрдэнэ шишийг өдөрт 2 порцоос хэтрүүлэлгүй хэрэглэж болно. Загаснаас: салмон загас, хар амар загас (туна), сардин загасыг өдөрт 1 удаагаас илүү хэрэглэхгүй байх. Хоол бэлдэхэд зөвхөн оливийн тос хэрэглэдэг байхыг эрхэмлэ. Самар болон үрийг өдөрт нэг атгаас хэтрүүлэхгүй байх. Эдгээрт бүйлс (алмонд), ойн самар, хулуу болон наранцэцгийн үрэл орно.
  • Хэрэглэхээс зайлсхийх хоолны төрөл: гурилан бүтээгдэхүүн, махан төрөл, сүүн бүтээгдэхүүн. Хоолныхоо давсыг багасгаж, ханасан өөх тосыг бүр мөсөн хэрэглэхээ зогсоож, хоол амтлагч, халуун ногоо, сахар орлуулагч зэргийг огт хэрэглэхгүй байх. Төмс, банана зэрэг крахмал ихтэй хүнсний төрлийг өдөрт 1 удаа багаар эсвэл алгасч хэрэглэдэг болох нь чухал.
  • Хоолны дэглэм барьж эхлэхэд эхний 2 хоногт хэцүү байдаг ч хэрэглээд дасал болсон хоолыг хориход улам хүндрэлтэй байдаг.
  • Өдөр бүр хэрэглэдэг олон төрөлт амин дэмийн \мультивитамин\ хэмжээг – 2 дахин хэрэглэж болно.

Өвлийн дараах зогсонгишсон байдлыг идэвхжүүлэн, хоолоо тохируулж “хаврын цэвэрлэгээ” хийж чаддаг байвал та биеийн олон эмгэгээс урьдчилан сэргийлэх бүрэн бололцоотой байдаг.

 

Banner_spring_detox_1_HC_1e33dc8

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »