БЮМ бүр бэлгийн даавраар зохицуулагдаж байдаг. Цэвэршилт дөхөхөд дааврын тэнцвэрийн алдагдлыг дагаад уг мөчлөг мөн тогтворгүй болж эхэлдэг.
БЮМ доголдох эмгэгийн тухай ярихаас өмнө хэвийн БЮ-ны тухай ойлгох нь зүйтэй. Сар бүрийн үргэлжлэх хугацаа ялгаатай байдгийг тооцвол хэвийн БЮМ (БЮ ирсэн өдрөөс дараагийн БЮ ирэх өдөр хүртэл) нь 25-31 хоногийн мөчлөгтэй, үргэлжлэх хугацаа ойролцоогоор 5 хоног байна. БЮ-ны үед дунджаар 2-8 хоолны халбага цус гадагшилдаг.
БЮМ өөрчлөгдөж, ирэх хэмжээ өөрчлөгдөх нь аажим, хэдэн сарын турш явагдана. Тогтворгүй болох шинж тэмдэг нь мөчлөгийн үргэлжлэх хугацаа өөрчлөгдөх эсвэл сарын тэмдгийн үед ялгарах цусны хэмжээ өөрчлөгдсөнөөр илэрнэ.
Тогтворгүй сарын тэмдгийн түгээмэл шинж тэмдгүүд:
- БЮ хэтэрхий ойрхон, эсвэл хэт хол зайтай ирэх
- БЮ ирэлгүй алгасах
- зовиуртай, өвдөж ирэх
- хэт олон хоног үргэлжлэн ирэх
- ялгарах цусны хэмжээ өөрчлөгдөх
- БЮ ирэхдээ нөжтэй ялгарах
Хэдийгээр БЮ тогтворгүй болсон ч эмэгтэйчүүд цэвэршилтийн өмнөх үед жирэмслэх эрсдэлтэй байдгийг анхаарах нь чухал. Мөн цэвэршилтийн өмнөх үед БЮМ алгасах явдал элбэг байдаг тул энэ үед ч жирэмслэхээс сэргийлж байх шаардлагатайг анхаарна уу.
Та үүнийг мэдэх үү? Эмэгтэйчүүд хамгийн эхний БЮ үзэгдсэн буюу 12 орчим наснаас цэвэршилт хүртэлх амьдралынхаа хугацаанд дунджаар 500 орчим БЮМ өнгөрөөдөг байна.
БЮМ тогтворгүй болох шалтгаан
Дааврын гаралтай БЮ тогтворгүйжилтийг ойлгохын тулд доор дурдсан дааврын үүргүүдийн талаар уншаарай. Цэвэршилтийн насны буюу 45-55 насны эмэгтэйчүүдэд сарын тэмдэг тогтворгүй болох хэд хэдэн шалтгаан байдгийн дотроос дааврын өөрчлөлт явагдсанаас сарын тэмдэг тогтворгүйтэх нь үндсэн шалтгаан болдог . Эмэгтэйчүүдийн БЮМ-ийг даавраас тусад нь авч үзэх боломжгүй юм. Учир нь эстроген, прогестерон зэрэг дааврууд нь БЮМ-ийг зохицуулах үүрэгтэй. Тэдгээр даавруудын нийлэгжил хямрахад БЮМ тогтворгүй болно.
БЮМ тогтворгүйтэх бусад шалтгаан
Хэдийгээр цэвэршилтийн үеийн дааврын өөрчлөлт нь БЮ тогтворгүйтэх үндсэн шалтгаан мөн боловч, зарим тохиолдолд эрүүл мэндийн байдал, амьдралын хэв маяг мөн адил шалтгаан болдог. Үүнд:
- Эрүүл мэндийн байдал:
• Өндгөвчний үйл ажиллагааны өөрчлөлт
• Умайн эмгэгүүд (умайн ургацаг, уйланхай, эндометриоз, полип)
• Гэдэсний үрэвслийн хам шинж
• Сүрьеэ өвчин
• Төрөлт, зулбалт, умайн хөндий хуссан
• Элэгний эмгэг
• Чихрийн шижин
• Хорт хавдар
• Цус багадалт
• Бамбай булчирхайн эмгэг - Амьдралын хэв маяг:
• Дасгал хөдөлгөөний хэт ачаалал
• Амин дэмийн дутагдал
• Тамхи татах
• Мансууруулах бодис хэрэглэх
• Каффеин
• Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
• Сэтгэлзүйн дарамт
• Эмийн эмчилгээ
• Хөхөөр хооллох
Дараах тохиолдлуудад эмчид хандаарай:
- БЮ маш их хэмжээтэй ирэх
- БЮМ удаан үргэлжлэх (7 хоногоос илүү)
- Бэлгийн харьцааны дараа цус гарах
- БЮМ хооронд цус шүүрэх
- Хэвлийн доогуур өвдөх
- Хэвийн бус газраар илүүдэл үс ургах
- Шалтгаангүйгээр огцом жин нэмэх
- Үтрээнээс үнэртэй ялгарал гарах
БЮМ тогтворгүйжилтэнд авах арга хэмжээ
Энэхүү өөрчлөлтөнд 3 шатлалт арга хэмжээ авахыг зөвлөдөг. Ингэхдээ хамгийн хялбар аргаас эхэлж, улмаар дараагийн шат руу шилжинэ.
- Амьдралын хэв маягаа өөрчлөх. БЮМ тогтворгүйжилтийг багасгахын тулд амьдрах хэв маягаа тааруулах:
- Дасгал, идэвхтэй хөдөлгөөн хийх (өдөр тутам хийхийг зорих)
- Боловсруулсан нүүрс ус, гурилан бүтээгдэхүүний хэрэглээг багасгах
- Олон төрлийн амин дэм, кальци, магни, загасны тос зэрэг эрдэс бодисуудыг агуулсан хоолны дэглэмд шилжих
- Согтууруулах ундаа, каффеиний хэрэглээг багасгах
- Иог, бясалгал гэх мэт стресс тайлах аргуудаар хичээллэх
- БЮ ирэх үед алдсан тэжээлийг нөхөхийн тулд ус их хэмжээгээр уух
- БЮ ирэх үеийн өвдөлтийг намдаахын тулд харшлах зүйлгүй бол Ибупрофены төрлийн өвчин намдаах эм хэрэглэх
- Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх
- Уламжлалт эмчилгээ. Таарсан эмчилгээний аргаа зөв тохируулан хэрэглэх нь эрсдэлгүй бөгөөд БЮМ тогтворгүйжилттэй тэмцэх маш өндөр үр дүнтэй арга юм.
- Эмийн ургамлын нэмэлт бүтээгдэхүүн: Дааврын нийлэгжлийг сэдээх болон зохицуулах зориулалтын эмийн ургамлууд
- Зүү эмчилгээ: Энергийн сувгийн дагуу хатгаж энерги тогтворжуулах
- Бариа засал: Эмчилгээний болон алжаал тайлах үр дүнтэй арга
БЮМ тогтворгүйжилтийг эмчлэх 2 төрлийн (эстроген агуулсан фитоэстрогенууд болон эстроген бус үйлчилгээтэй) эмийн ургамал байдаг. Фитоэстроген ургамлууд (Black Cohosh гэх мэт) эстроген төст үйлчлэлээр дааврын тэнцвэргүйжилтийг зохицуулдаг.
Эстроген бус үйлчлэлтэй ургамлууд нь өнчин тархи, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, даавар ялгаруулах явцыг зохицуулдаг. Энэ үйл ажиллагаа нь дан ганц эстроген дааврыг тэнцвэржүүлэхээс гадна прогестерон, тестостерон даавруудыг мөн адил зохицуулдаг. Macafem зэрэг эстроген агуулаагүй ургамлууд нь хүний биеийн өөрийнх нь даавар боловсруулах үйл ажиллагааг гадны ямар нэгэн тусламжгүйгээр зохицуулахад дэмжлэг болдог тул БЮМ тогтворгүйжилтийг анагаах хамгийн аюулгүй аргад тооцогддог.
Дээрх аргуудыг хавсран хэрэглэх нь ихэнх тохиолдолд хамгийн өндөр үр дүнтэй байдаг. Амьдралын хэв маягаа өөрчлөхийн зэрэгцээ өөрт тохирох эмчилгээний аргыг сонгон хэрэглэх нь дааврын тэнцвэрт бус байдалтай тэмцэх хамгийн шилдэг арга болно. Дээрх аргуууд нь олон эмэгтэйчүүдийн хувьд оновчтой байж болох ч зарим эмэгтэйчүүд 3 дахь шатны арга хэмжээ авах шаардлагатай байдаг.
- Эм тариа, мэс заслын арга. БЮМ тогтворгүй болох нь хүндэрсэн тохиолдолд эмчийн хяналтанд эмийн эмчилгээ болон яаралтай тохиолдолд мэс заслын аргаар эмчлэх шаардлага гардаг. Энэ төрлийн мэс заслын аргууд нь эрсдэл ихтэй, мөн зардал өндөртэй байдаг. Гэсэн хэдий ч БЮ тогтворгүйжилт маш хүнд байдалд орсон тохиолдолд эдгээр аргуудыг хэрэглэх нь зүйтэй. Мэс ажилбарын төрөл нь БЮ-ны алдагдлыг үүсгэсэн шалтгаанаас хамаарна. Жишээ нь, умайн фиброид хавдрын үед түүний хэмжээ, байрлал, хүндрэлээс шалтгаалж мэс заслын аргаар тайрч авдаг.
Баруун Европын орнуудад БЮМ тогтворгүйжилттэй тэмцэхэд хамгийн өргөн хэрэглэгддэг арга нь даавар орлуулах эмчилгээ юм. Энэ нь дааврын тэнцвэрт бус байдалтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга байх магадлалтай.
Даавар эмчилгээ нь БЮМ тогтворгүйжилтийг эмчлэх өндөр үр дүнтэй ч хүн бүрийн эмгэг байдлын шинж тэмдэг болон хувь хүний онцлог байдалд тохируулсан тун болон хэрэглэх аргыг мэргэжлийн эмчтэй ярилцаж байж тохируулах нь зүйтэй.