Бид амьдралынхаа ихэнх цагийг орон сууц, тасалгаанд өнгөрөөдөг болсноор нарны гэрлийн ашиг тусыг хүртэх боломжоо алддаг уу?

Үнэндээ Д витамин нь хүний бие махбодид нийлэгждэг даавар гэж тооцогддог. Анхандаа үүнийг витамин гэж буруугаар нэрлэх болсон шалтгаан нь сульдаа (рахит) өвчний үед Д витаминаар баялаг загасны тосоор тослоход рахитыг анагааж байгааг ажиглан Д витаминыг амин дэмийн тоонд оруулсан байна. Бага хэмжээний Д витамин хоол хүнсээр нөхөгддөг ч, ихэнх нөөцийг нь хүний бие нарны гэрлийн хэт ягаан туяа арьсанд үйлчилснээр нөөцлөн авдаг. Харин намар 10-р сараас хаврын 3-р сар хүртэл нарны гэрлийн тусгал дэлхийн гадаргууд тохирохгүй өнцгийн тусгалтай байдаг. Энэ хугацаанд Д витамины нийлэгжил хангалтгүй болдог тул хүмүүс уг витамины нөөцийг хоол хүнс (тослог загас) болон ихэнх тохиолдолд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, тэжээлээс авах нь зүйтэй байдаг.

Яагаад Д амин дэм бидэнд хэрэгтэй вэ?

Д витамин нь яс, шүдний эдийн амин чухал эрдэс болох кальцийг шимэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Д витамины хомсдол нь маш хүнд үр дагавартай байдаг. Д витамины дутагдлаас ясны эдэд кальци, фосфор зэргийн эрдэс давс шимэгдэх бололцоогүй болж, агууламж нь багассанаас яс үүсэх, бэхжих бололцоогүй болсноор хүүхдүүд рахит сульдаа эмгэг, томчуудад ясны эдийн зөөлрөл остеомалясия эмгэгийн эх үүсвэр болно. Сульдаа (рахит) өвчний үед яс зөөлөрч хүүхдийн хөл майга болж, том хүний яс мурийж амархан хугарамтгай болдог. Өнөө цагт бид зуны улиралд нарны элч авах бололцоогоо алдаж, дотор тасалгаанд зун цагийг өнгөрүүлдэг болсноос ясны эмгэг ихээр нэмэгдэж байна.

Д витамины ач холбогдол зөвхөн ясны эрүүл мэндээр хязгаарлагдахгүй. Д витамин нь хөх, өндгөвч, бөөрний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг. Мөн сүүлийн үеийн судалгаагаар нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь эмэгтэйчүүдийн өндгөн эс ялгаралтад маш тустай хэмээн үзэж үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн эмчилгээнд ихээр хэрэглэх болсон. Эрдэмтдийн судалгаагаар Д витамин нь зүрхний эмгэг, 1-р төрлийн чихрийн шижин болон зарим хорт хавдрын эмчилгээний ач холбогдолтойг олж тогтоосон бөгөөд тэдний таамаглалаар бие махбодийн чухал эрхтэн болох зүрх, тархи, арьсны том талбайд Д витаминыг хүлээж авдаг рецепторууд байдаг бөгөөд тэр рецепторуудаар дамжин эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулахад оролцох чадвартай байна.

Д витамины зохистой тун

Д витамины хамгийн зохистой тунгийн талаар олон санал байдаг.

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, 6 сартай нярайгаас 5 нас хүртэлх хүүхдүүд, 65-аас дээш насны бүх хүмүүс Д витамины нэмэлт тэжээлийг заавал хэрэглэх хэрэгтэй. Хэвтрийн дэглэмтэй гэрээс гардаггүй болон нийгмийн хязгаарлалтад байдаг хүмүүст  Д витамины хэрэглээ маш чухал.

Өдөр бүр 10 микрограм буюу 400 IU (олон улсын нэгж) хүүхдүүд 7 микрограм буюу 280 IU хэрэглэнэ.

Үүнээс гадна Д витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж, нарны гэрэлд гарч байх хэрэгтэй.

Д витамин нь өөхөн эдэд хуримтлагддаг тул зуны нарны элчээр хуримтлуулсан Д витаминыг өөхөн эдэд нөөцөлж бүтэн жилийн турш зарцуулдаг.

Зөв тэнцвэржүүлэлт

Нарнаас хангалттай хэмжээний Д витаминыг авах шаардлагатай ч арьсны хорт хавдраас өөрийгөө яаж хамгаалах вэ? Нарны хамгаалалтын тос түрхэлгүй зун цагаар өдөрт 15 минут л наранд арьсаа ил байлгахад хангалттай. Өдрийн тохиромжтой цаг нь 11:00-15:00 юм. Хүүхдийг нарны хамгаалалтын тосгүй 5 минут наранд гүйлгээд дараа нь тос түрхэж болно.

Д витамины хүнсний эх булаг

Загасны тос Д витаминаар маш баялаг ялангуяа яргай болон хар амар загасыг долоо хоногт 2-3 хэрчмийг идэхэд л хангалттай.

Хэрвээ та жирэмсэн бол долоо хоногт 2 удаа дээр дурдсан шиг идэхэд болно.

Нэмэлт бүтээгдэхүүн

Өвлийн цагт Д витамины хэрэглээ арай өндөр байх хэрэгтэй бөгөөд 10 сараас 3 сар хүртэл хүн бүр Д витамины нэмэлт бүтээгдэхүүнийг 600 IU буюу 15мкг-р өдөр бүр хэрэглэвэл зохилтой. Хэрвээ та 70-с дээш настай бол 800 IU буюу 20мкг-г хэрэглээрэй.

Сагамхай загасны тос нь Д витаминаар маш баялгаар зогсохгүй Омега-3 өөхний хүчлийг агуулж байдгаараа давхар ач холбогдолтой.

Өндөг, маханд бага хэмжээтэй байна. Зарим төрлийн амуу тарианы өглөөний цайг Д витаминаар баяжуулсан байдаг.

 

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »