Эрэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны хямрал үүсэх, ялангуяа бэлэг эрхтэний хөвчрөл сулрахад ажлын ачаалал, стресс, амьдралын хэв маягийн буруу зуршил, сэтгэл санааны дарамтат байдал үүсгэж буй амьдралын үйл явдлууд суурь шалтгаан болдог. Бэлэг эрхтэний хөвчрөл хангалтгүй байх, бэлгийн сулрал нь бэлэг эрхтэнд хангалттай хэмжээний цусан хангамж очихгүй байгаагаас шалтгаалах үүнд нөлөөлдөг олон шалтгаан байдгийг тайлбарлах нь зүйтэй.
Бэлэг эрхтэний хэвийн хөвчрөл
Бэлгийн хавьтлын сэрлээр үүсэх бэлэг эрхтэний хөвчрөл нь хүргэгдэх ба хуримтлуулан дүүргэж чадах цусны хэмжээнээс шууд хамааралтай. Чангарах үйл явц нь маш нарийн нийлмэл биологийн урвал, үйл явц ба үүнд 2 төрлийн нэгдэл голлох үүрэг гүйцтэгэнэ: эдгээр нь азотын исэл (АИ) ба циклогуанозинмонофосфат (цГМФ). Уг азотын исэл (АИ) ба циклогуанозинмонофосфат (цГМФ) нэгдлүүд нь хоёулаа бэлэг эрхтэний гөлгөр булчинг суллаж цусаар хангах, дүүргэх бололцоог хангадаг. Тестостероны нөлөөгөөр бэлгийн сэрлийн үеэр бэлэг эрхтэнд их хэмжээний цус оруулан дүүргэхийг азотын исэл болон цГМФ удирддаг. Тестостерон дааврын дутагдлаас АИ, цГМФ–ийн нийлэгжил удаашран бэлэг эрхтэний хөвчрөл суларна.
Хөвчрөх үйл явцад бэлэг эрхтэний цусан хангамж сэрлийн бус үеийнхээс 30-60 хувиар нэмэгдэж бэлэг эрхтэнд дунджаар 120 мл орчим цусаар дүүрч, эргэж шахагдаж гардаг байна. Ердийн үед бэлэг эрхтэний хөндийн даралт 10- 15 мм. М.У.Б \мөнгөн усны багана – даралтын нэгж\ байгаад бүрэн хэмжээгээр хөвчирч, эрчилсэн бэлэг эрхтэний хөндийн даралт 120 мм. М.У.Б хүртэл нэмэгддэг. Дур ханасны дараа, окситоцин дааврын нөлөөнд цГМф- ын хэмжээ огцом бууурснаар тэлсэн байсан цусны судаснууд агшиж, цусыг шахсанаар бэлэг эрхтэн суларч, цусны урсгал нь хурдасч цусан хангамж хэвийн байдалдаа ордог.
ХӨВЧРӨХ ҮЙЛ АЖИЛЛЛАГАА АЛДАГДАХ буюу бэлэг эрхтэний сулралын шалтгаанууд
Хамгийн түгээмэл шалтгаан бол цусны судаснуудын эрхтэнд цус хүргэх чадвар алдагдах юм. Энэ нь өвчин эмгэгээр судасны нарийсал, гэмтэл болон сэтгэлзүйн шалтгаантай байж болно. Бэлэг эрхтэний цусан хангамжийн дутмагшил үүсгэдэг өвчлөлүүд:
-цусны даралт ихсэх
-зүрхний өвчин
-холестеролын түвшин их
-тестостероны түвшин бага
-түрүү булчирхайн томрол
-чихрийн шижин
Мэдрэлийн эрхтэний тогтолцооны эмгэгийн гаралтай бэлэг эрхтэний мэдрэлийн хямралууд байж болно.
- Тайвшруулах, цусны даралт бууруулах эмүүд, антихолинэргик эмүүд, кортокостероид дааврууд болон бусад эмүүд нь бэлэг эрхтэний сулралд хүргэдэг.
- Өнчин тархины үйл ажиллагаа алдагдан пролактин даавар хэт их хэмжээгээр ялгарч, тестостероны ялгарлыг дарангуйлдаг.
- Бэлэг эрхтэний сулрал нь нас тогтсон эрчүүдэд элбэг тохиолдох нь хань ижилгүйн сэтгэлийн хямрал, ажлын дарамт, гэр бүл, хувийн харилцааны асуудалтай байгаа хүмүүст тохиолдоно.
- Бэлэг эрхтэн орчмын болон аарцаг хавийн бэртэл гэмтлийн дараа, эсвэл аваар ослоос үүдсэн мэс ажилбарын дараа аарцгийн цусан хангамж муудсанаас болох.
- Дунд насны бэлгийн дааврын буурлын үед эрчүүдийн эр бэлэг эрхтэнд цусан хангамж хүргэгдэх нь сааталтай болж, цус хангалттай хэмжээгээр очихгүйгээс эрхтэний хөвчрөл сул болж үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүргэнэ.
- Өөртөө итгэлгүй байдал, аз жаргалгүй байх, сэтгэл зовних нь 21-р зууны эрчүүдийн дунд их тархаад байгаа. Сэтгэлийн хямрал нь артерийн судсаар бэлэг эрхтэн рүү урсах цусны урсгалыг саатуулдаг байна. Сэтгэл санааны байдал, тааламжгүй мэдрэмжүүд нь сэтгэл зүйн байдлыг бүрэн гэмтээхгүй ч бэлэг эрхтэний эрүүл байдалд нөлөөлнө.
- Эрүүл мэндийн байдал, амьдралын хэв маяг ихээр нөлөөлнө. Тамхи татах, шар айраг уух нь бэлэг эрхтэнд очих цусан хангамжийг бууруулдаг. Судалгаагаар бета блокатор зүрхний болон, тайвшруулах эм бэлдмэлүүд нь ижил төрлийн хортой нөлөөг бэлэг эрхтэнд үзүүлдэг нь батлагджээ.
Бэлэг эрхтэний хөвчрөлийн үйл ажиллагааны алдагдлын үндсэн шалтгааныг эмчид хандан тодорхойлуулснаар хамгийн тохиромжтой эмчилгээний аргыг сонгож эмчлэх боломжтой.
https://www.youtube.com/watch?v=Jq1LwCh9WWc
Өөртөө хэрхэн туслах
Viagra, Cialis эсвэл Levitra эмийн эмчилгээгээр цГМФ-ын концентрацыг нэмэгдүүлж болдог. Эдгээр эмүүд нь хөвчрөлийг сайжруулах үйлчилгээтэй гэдэг ч хэрэглэсэн хүмүүсийн 60%-д нь амжилттай үйлчилдэг. Харин эдгээр эмүүд зөвхөн бэлгийн дур хүсэл, сэрэл нь хэвийн хэмжээгээр өдөөгдөж чадах үед л үр дүнтэй. Зөвхөн бэлгийн сэрэл үүссэн үед үйлчилдэг. Бэлгий дур хүсэл султай эсвэл хүсэлгүй эрчүүдэд үйлчилдэггүй. Тестостерон дааврын дутмагшлын үед бэлэг эрхтэний гөлгөр булчин суллаж судсыг нь тэлдэг АИ, цГМФ бага үед цус шахах Viagra, Cialis эсвэл Levitra үр дүн багатай байдаг. Иймээс тестостерон нөхөх эмчилгээ хэрэглэсний эцэст аливаа чангарал нэмэгдүүлэх эмчилгээг хийх нь илүү ач холбогдолтой.
Виагра нь эдгээр эмүүдэс худалдаанд гарсан анхдагч нь байсан ба хоол, согтууруулах ундааны хамт хэрэглэж болохгүй. Ерөнхийдөө 30-60 минутын дараа үйлчилж эхлэх ба 8 цагийн турш үйлчилнэ. Нэг удаагийн тун нь 50-100 мг.
Levitra нь Виагратай төстэй боловч хоол, согтууруулах ундаатай уухыг зөвшөөрдөг. Нэг удаагийн тун нь 10-20 мг. Үйлчилж эхлэх хугацаа арай богино.
Cialis үйлчилж эхлэх нь арай удаан (45 минуутаас -3 цаг хүртэл) харин үргэлжлэх хугацаа нь хамаагүй урт бөгөөд 2-3 өдөр үйлчилдэг тул амралтын өдрүүдийн дэмжлэг гэж нэрлэгдэх нь олонтаа.
Байгалийн эмчилгээ
Эдгээр тохиолдлуудад байгалийн уламжлалт аргуудыг эрчүүдэд зөвлөдөг ба үр дүн нь ялгаатай байдаг. Бэлэг эрхтэний хөвчрөлийн эмчилгээнд хэрэглэхэд судлагдсан ургамлуудад Yohimbe, Gamma-Butyrolactone, Gingko, Maca, L-arginine болон DHEA нар ордог.
Дасгал хөдөлгөөн
Хэрэв асуудалд стресс нөлөөтэй гэж үзвэл бэлгийн сулралыг эмчлэх аргад стрессийг удирдах, багасгах аргуудыг зөвлөнө. Мөн дасгал хөдөлгөөний хөтөлбөрт хамрагдах, гүйх, иогын дасгал нэмж болно. Иог дасгалаар хийгддэг амьсгалын дасгалууд стрессийн дарамтнаас гарахад тустай байдаг. Олон эрчүүд стрессийг тайлснаар бэлгийн сулралыг дийлж чадсан гэж үздэг байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БА НАСЖИЛТ
Эрчүүдийн бэлгийн чадамжийн оргил нас нь бэлгийн бойжлын хожуу насандаа байдаг. Тэр наснаас хойш мэдрэмж аажмаар буурч эхэлдэг.
Хожуу насанд бэлэг эрхтэн удаж байж хөвчрөх, сэрлийн оргилд удаан хугацааны дараа хүрч, дур тавих болон үрийн шингэн гадагшлуулахад хүчгүй болдог. Үрийн шингэний хэмжээ багасах нь сэрлийн хүч буурсантай холбоотой. Бэлэг эрхтэн бэлгийн харьцааны дараа амархан зөөлөрч, дахин хөвчрөхдөө маш удна. Бэлгийн харьцаанд орох сонирхол үгүй болно.
Цэвэршилтийн үед эрчүүдийн дааврын ялгаралт буурч, хэмжээ нь багасах ба үүнтэй холбоотойгоор сөрөг шинжүүд ажиглагдана. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа нь эмэгтэйчүүдэд дааврын өөрчлөлт маш түргэн явагддаг бол эрчүүдэд маш удаан аажим болдог байна. Энэхүү аажим өөрчлөлтийг эрчүүд насжилттай холбоотой хэмээн үзэж байхад үнэн хэрэгтээ тестостероны түвшин буурсан байх нь олонтаа.
Тестостерон дааврын түвшин буурахад хүргэдэг шалтгаан :
- Эр бэлгийн дааврын тэнцвэрийн алдагдал
- Эстрогений илүүдэл нь тестостеронтой холбогддог SHBG уургийг ихэсгэж, сул хэрэглэгдэх тестостероны түвшинг бууруулна
- Тестостероныг эстроген болгож хувиргадаг өөхний эсүүдийн ферментүүдийг идэвхжсэнээс
- Стрессын даавар кортизолын ихэссэнээс
- Тестостероны нийлэгжил (DHEA) дарангуйлагдана
- Яс болон булчингийн эсүүд илүү хурдтай задарна
- Бамбай булчирхайн үйлдэл саатна
- Бэлгийн сэрлийг багасгана.
Даавар эмчилгээ
Хэрэв эмч тань андропаузын шинжүүдийг илрүүлж дааврын тэнцвэрийн алдагдлыг оношловол тестостероны гель, тос эсвэл эмүүдийг тэнцвэржүүлэх зорилгоор зөвлөнө.
Тестостерон нь холестеролыг багасгаж, кальцийг хадгалж, зүрх судсыг хамгаалдаг ба бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг. Эмэгтэйчүүдэд 1-2 мг\грамыг зөвлөдөг ба шаардлагатай бол нэмнэ. Эрэгтэйчүүдэд 5%-ийн тосон түрхлэг зөвлөж шаардлагатай бол нэмж хасна.
Тестостероны нийлэгжилд оролцдог бөөрний дайвар булчирхайн даавар болох DHEA мөн нилээд их хэмжээгээр багассан байдаг. Мөн DHEA нь эсүүдийг тестостероны үйлчлэлд илүү мэдрэг болгож чаддаг. Хэрэв DHEA –ийн түвшин буурвал тестостероны идэвх буурч үр дүнд нь тестостероны дутагдалд хүргэнэ. DHEA-ийн нэмэлт тэжээл нь эр даавруудын тэнцвэр алдагдлыг зохицуулахад тусалдаг.
Өөрийн бэлэг эрхтэний хөвчрөлийн үйл ажиллагаа алдагдсаны шалтгааныг эмчид хандан оношлуулснаар хамгийн тохиромжтой эмчилгээний аргыг сонгон эмчлэх боломжтой.