Дотно харилцаа, бэлгийн мэдрэмжээ хэрхэн хадгалах вэ?

Танд хань ижил, бэлгийн хамтрагч байгаа эсэх, таны нас залуу эсвэл дунд насны, нас тогтсон эсэхээс үл хамааран эмэгтэй хүн бүр өөрийн бэлгийн амьдралтай байдаг. Цаг цагаараа байдаггүй шиг эмэгтэй хүний бэлгийн амьдралд ч хувьсан өөрчлөгддөг.

Таны бэлгийн амьдралд маш идэвхтэй, эсвэл идэвхгүй, огт бэлгийн харьцаагүй үе ч тохиолдож болно. Бэлгийн дур хүсэл ч байнга өөрчлөгддөг. Таны хэн байх, хэдэн настай байх нь чухал биш, хүн бүр өөрийн бэлгийн амьдралтай. Гагцхүү өөрийн хэрэгцээ, мэдрэмжийг анхааралтай сонсож, юу хүсч байгаагаа ойлгох хэрэгтэй.

Бэлгийн амьдрал бол хүн байхын үндэс бөгөөд таныг тодорхойлогч хүчин зүйл. Үүнээс гадны бэлгийн амьдрал таны эрүүл мэнд, аз жаргалтай амьдралын салшгүй хэсэг. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг шигээ бэлгийн амьдралдаа анхаарал хандуулж, арчилж тордож байх шаардлагатай. Бэлгийн идэвхтэй амьдрал, эрүүл зан үйл нь эрүүл мэнд, сэтгэлзүйн олон талын ашиг тустай.

Таны бэлгийн амьдралын зөвхөн таных…

Бидний амьдралд гарч буй өөрчлөлт, эрүүл мэндийн байдал бэлгийн дур хүсэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Өвчин эмгэг, эм бэлдмэл, дааврын өөрчлөлт болон цэвэршилт зэрэг бие махбодийн өөрчлөлтүүд үүнд илүүтэй нөлөөлнө. Мөн сэтгэл гутрал, харилцааны асуудлууд зэрэг сэтгэлзүйн хүчин зүйл ч бэлгийн дур хүсэлд нөлөөлдгийг та анзаарсан байх.

Гэвч таны бэлгийн амьдрал зөвхөн танд хамаатай гэдгийг ойлгох нь туйлын чухал. Шаардлагатай бол эдгээр өөрчлөлтийг зохицуулах арга хэмжээ авах нь зүйтэй. Хэрэв та бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байвал өөрт тулгараад байгаа асуудлын шалтгааныг ойлгож, шийдвэрлэх зохистой арга хэмжээ аваарай.

Өөрчлөлтөнд дасан зохицох

Мэдээлэлтэй байна гэдэг өөртөө итгэлтэй байж, өөрчлөлтийг тайвнаар хүлээн авах гол түлхүүр. Хэрвээ та өөрт тулгараад байгаа бэрхшээл, өөрчлөлтийг ойлгож, энэ талаар мэдээлэл авч, суралцвал бага стрессдэж, өөрөө зохицуулж чадах асуудалд бусдыг буруутгахгүй байх боломжтой.

Жишээ нь, таны бэлгийн дур хүсэл сарын тэмдэг ирэх үед эсвэл цэвэршилтээс шалтгаалж буурсан бол яаран дүгнэлт хийж, бусдыг буруутгахын оронд жинхэнэ шалтгааныг ойлгож ухамсарлах нь танд болон таны хамтрагчид маш хэрэгтэй.

Хийх дуртай, дургүй зүйлээ ухамсарлах

Бэлгийн хамтрагчтай эсэхээс үл хамааран эмэгтэй хүн өөрийнхөө бэлгийн амьдрал, бэлгийн хариу урвалыг ойлгож, суралцах хэрэгтэй. Бидний амьдарч байгаа нийгэмд секс, гар хангалга, бэлгийн таашаалын талаар тэр бүр нээлттэй ярилцаад байдаггүй ч, эдгээр нь амьдралын нэгээхэн салсгүй хэсэг билээ. Бэлгийн сэрэл үүсч, өдөөгдөхөд цусны эргэлт нэмэгддэг, нэг төрлийн биеийн тамирын дасгал гэж хэлж болно!

Эрүүл бэлгийн амьдралтай байх олон арга бий, ингэхийн тулд заавал бэлгийн хавьталд тогтмол орох шаардлагагүй. Зарим эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн хавьталд ороход хүндрэлтэй, өвдөлт мэдрэгддэг, таашаал авахгүй байж болно. Хамгийн гол нь өөрт тохирох, тааламжтай аргыг сонгосноор та бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун байж чадна.

Хайртыгаа дахин шинээр мэдрэх

Хэрвээ та байнгын бэлгийн хамтрагчтай бол тэр ч гэсэн өөрийн бэлгийн амьдралтай гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй. Бэлгийн амьдрал бол хосуудын харилцааны хамгийн эрхэм нандин зүйлийн нэг тул бие биенээ ойлгож, хэрэгцээ, мэдрэмжээ хуваалдаг байвал хамтдаа сэтгэл хангалуун байх болно.

Бэлгийн амьдрал нь нэг хэвийн, идэвх багассан хосуудыг бие биедээ хүрэлцэж, мэдрэмжээ сэргээхийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Зөвхөн бэлгийн хавьталд анхааралгүй, хэрэлцэхүйд төвлөрөн, бие биенээ илж таалж (иллэг), энхрийлэх нь мартагдсан сэрэл, мэдрэмжийг дахин сэргээх ид шидтэй. Ингэснээр бэлгийн хавьтлыг чухалчлалгүй, зарим дарамт, хүлээлтээс ангижирч, хосуудын хоорондох бие, сэтгэлийн холбоо улам бэхжинэ.

Харьцуулшгүй …

Өөрийнхөө бэлгийн амьдралыг өөр хүнийхтэй хэзээ ч харьцуулж болохгүй. Эрүүл, ханамжтай бэлгийн амьдрал нь тоогоор бус чанараар илэрхийлэгдэнэ. Та өдөр бүр, 7 хоногт 1 удаа, сард нэг удаа эсвэл бүр жилд нэг удаа бэлгийн хавьталд орох нь чухал бус. Секс бол гүйлтийн тэмцээн биш шүү дээ. Хамгийн чухал нь сэтгэл ханамж! Дахин сануулахад таны бэлгийн амьдрал бол зөвхөн таны өмч, иймд үүнийгээ хайрлан дээдлээрэй.

sexual-inter

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »