Шоколад, жигнэмэгнээс татгалзаж чадахгүй байна уу? Өөхтэй махнаас “сүүлийн” нэг зүсэм огтлохоо больж чадахгүй байна уу? 

Хоолны дэглэм барина гэдэг хялбар биш. Өдөржингөө хоолоо сойж гүрийсэн ч чихэр жигнэмэг харангуутаа өөрийн эрхгүй хорхойсоод задлаад идчих, эсвэл ахиухан мах зүсч аваад залгиж байна уу? Тэвчээр алдагдаж амсах зорилготой багаар эхэлнэ, нэг мэдэхэд бүгдийг дуусгана. Нэгийг идээд зогсохгүй дахин нэгийг идсэнээр хоолны дэглэм барина гэсэн зорилго бүр бүтэлгүйтдэг.

Хүн амьдралынхаа хэвийн үйл ажиллагааг хангахын тулд тогтмол зөв хооллож байх нь гарцаагүй. Гэтэл эл үйл явцыг ухамсарлаж чадахгүй, хэтрүүлэн хооллох үзэгдэл нийтлэг болсон байна. Буруу хооллолтын сөрөг үр дагавруудыг мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй, хойш тавьсаар байдаг хүн олон. Үүнийг мэргэжлийн хэллэгээр “хоолонд донтох хамшинж” гэдэг. Ийм өвчтэй хүн эхэн үедээ жирийн хүмүүсээс арай илүү хооллодог. Аажмаар идэх зүйлийн хэмжээ ихэсч, хугацаа ойртсоор байдаг. Удалгүй бүхнийг нэг дор идэх мөнхийн хүсэлтэй болдог. Идсэн ч цадсан сэтгэлгүй, бодол хүслийн дийлэнхийг идэш хоол эзэлнэ.

Эрүүл хооллохоор шийдэж хоолны дэглэм барихаар шийдсэн хүмүүсийн 80 орчим хувь нь юм идэх өлөн сэтгэлгээндээ жолоодогдон эцэст нь хоолноос хамааралтай болдог.  Эмэгтэйчүүдэд хоолноос хамааралтай болох нь илүү элбэг тохиолддог. Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 97 хувь нь эрэгтэйчүүдийн зөвхөн 70 хувь нь ямар нэг хэмжээгээр хоолноос хамааралтай болсон байдаг.

Өлөн сэтгэлгээ буюу мэдрэмж нь хүний тархины “цатгалан” болон “өлсгөлөн” төвүүдийн харилцаа  холбооны алдагдлаас бий болдог. “Өлсгөлөн” төв нь “цатгалан” төвөөс цадсан гэсэн дохио ирэх хүртэл идэвхтэй хэвээр дохио өгсөөр байдаг. Гэвч аливаа гадна орчны нөлөөгөөр цадсан дохио “өлсгөлөн” төвд хүрэлгүй саатсанаас хүн өлөн сэтгэлгээтэй байсаар тархинд зонхилох дохиолол болон хувиран “хоолонд донтох хам шинжийн” эх үүсвэр болдог.  Орчин цагийн ажил амьдралын стресстэй нөхцөл, турах зорилготой хатуу хоолны дэглэм, сэтгэл зүйн өөрчлөлтүүд тархины хэвийн үйл ажиллагааны тэнцвэрийг алдагдуулан  хоолноос хамааралтай болгох тохиолдлыг элбэг болгож байна.

Хоолонд донтох хандлагын эх үүсвэр

Бидний ихэнх нь цайтайгаа хамт ямар нэг боов, жигнэмэг идэх зуршилтай байдаг. Гэхдээ энэхүү зуршил даамжирвал юу болох вэ? Хоолонд донтох нь маш өвөрмөц нөхцөл байдлаас үүсдэг. Бид амьдралын хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд зайлшгүй хооллох шаардлагатай, хоол идэхгүй байж болохгүй. Архи, тамхинаас хамааралтай болсон хүн сэтгэлийн тэнхээ гарган архи, тамхи хэрэглэхгүй байвал амьдарч чадна. Харин бид ганцхан аяга шөлөөр амьд байгаад бусад хоолноос татгалзаад байх маш хэцүү.

Мансууруулах бодис болон архины хүсэл, хоолны өлөнгийн дохиоллууд бүгд өнчин тархинаас тархинд хүргэгдэх бөгөөд эдгээр дохиоллууд бүгд ижил төрлийн химийн бүтэцтэй байдаг. Өлөн сэтгэлгээний дохиолол хүнд хэлбэрээр давамгайлж  хяналтаас гарвал бусад архи тамхинд донтох эмгэгийн ижил даруй арга хэмжээ авах шаардлагатай.

Урт хугацаанд бий болох хор уршиг

Хэдийгээр хоолноос хамааралтай байх нь мансууруулах бодис, согтууруулах ундаанд донтохоос хавьгүй дээр мэт санагдавч урт хугацаанд бий болох хор уршиг ихтэй. Хэрвээ та өлөн сэтгэлгээндээ хөтлөгдөн хэтрүүлэн идсээр байвал илүүдэл жинтэй болно. Илүүдэл жин нь биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зүрх судасны өвчин, олон төрлийн хорт хавдар, 2-р зэргийн чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлнэ.

Олон янзын шалтгааны улмаас таны оюун ухаан хоолноос хамааралтай болдог. Зарим эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэхийн өмнө шоколаданд хорхойсдог. Учир нь бидний биеийн бодисын солилцоонд дааврууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сарын тэмдэгтэй холбоотой дааврын хэлбэлзлийн мөчлөгөөс  шалтгаалж эмэгтэйчүүдийн биед шаардагдах шим тэжээлийн дагуу хоолны дуршил өөрчлөгддөг. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд нүүрс агуулсан талх нарийн боов хэрэглэх бөгөөд бие махбодь эрчим хүчээ нөхөхийн тулд сахарыг шаарддаг. Үүний адилаар жирэмсний хугацаанд бие махбодид зарим их хэмжээний шим тэжээлийг шаардах бөгөөд жирэмсэн эмэгтэй бие нь шаардсан тэжээлтэй хоолны төрөлд хорхойсох болдог байна.

Стресс, уур бухимдал зэрэг сэтгэл зүйн хүчин зүйлс мөн адил их идэх шалтгаан болно. Хоол идэх нь шагнал гэсэн ухамсар бидний дунд тогтсон байдаг. Учир нь бид хүүхэд байхаасаа эхлээд дуртай хоол, чихэр, жимсээр шагнуулж өссөн.

Бид ямар нэгэн байдлаар сэтгэл тавгүйтсэн үедээ хоол идэж тайвширдаг. Стрессээс болж хүн  өлсдөг. Учир нь стрессын улмаас хүн маш их хэмжээний энерги зарцуулдаг ба уг энергийг нөхөж авахын тулд нэмэгдэл хоол тэжээл шаардагддаг.

Хоол сойж хатуу дэглэм барьснаас өлөн сэтгэлгээ улам хүчтэй болдог. Бид дуртай хоолноос огцом  татгалзсанаар, түүнд улам их хорхойсч, өлсдөг. Нүүрс усны хэрэглээг огцом хорьж илчлэгийн хэмжээг эрс багасгаснаас цусан дахь сахарын түвшин унахад тархины идэх дуршлыг үүсгэдэг “өлсгөлөн” төв илүүтэйгээр идэвхжин хоолонд хорхойсох мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг байна. Уг мэдрэмжийг давж тэсэхгүй хоолыг маш их хэмжээгээр хэрэглэж хоолны дэглэм амжилтгүй болдог байна.

Амьтан болон хүн дээр хийсэн туршилтаар зарим хүний тархины таашаалын төв нь кокаин, героин зэрэг мансууруулах бодисын нөлөөгөөр идэвхждэг бөгөөд амттай хоол мөн  адилхан нөлөө үзүүлдэг болох нь батлагджээ. Ийм нөлөө үзүүлдэг хүнсэнд:

  • Сахар
  • Өөх тос
  • Давс
  • Уураг (мах) зэрэг багтана.

Амттай хоол нь мансууруулах бодистой адил тархинд сайхан мэдрэмж төрүүлдэг допамин бодисыг идэвхжүүлдэг. Тиймээс хүмүүс допамин идэвхжүүлдэг тодорхой нэр төрлийн хоол хүнсийг хэрэглэснээр богино хугацааны дараа дахин хэрэглэх хүсэл төрдөг.

Амттай хоол идсэнээр бий болдог дохио нь бусад цатгалан болон сэтгэл ханамжийн дохионоос илүү хүчтэй байдаг тул хүмүүс өлсөөгүй байсан ч идсээр л байдаг.

Хоолонд донтож таргалах нь маш илбэг байдаг ч хэвийн жинтэй хүмүүс ч хоолонд донтох үзэгдэл их байдаг. Магадгүй тэдний бие төрөлхийн илүүдэл илчлэгийг зохицуулах чадвартай төрсөн байж болно.

Хоолонд донтсоны улмаас хүмүүс жин нэмж, дотно харилцаагаа алдах зэрэг сөрөг үр дагаврууд гарсан ч тэд идэхээ зогсоож чаддаггүй. Мансууруулах бодис, мөрийтэй тоглоомонд донтсон хүмүүстэй адил идэх зуршлаа зогсооход маш хэцүү байдаг.

Хоолонд донтох шинж тэмдгүүд

Олон Улсын Хүнс Судлалын Хүрээлэнгийн эрдэмтдийн хоолонд донтсон хүмүүсийг оношлох судалгаагаар хоолонд донтох дараахь шинж тэмдгүүдийг тодорхойлсон байна:

  • Өөрийн хүссэн хоолны хэмжээг хянаж чадахгүй ихээр иддэг.
  • Дуртай хоолоо цадсан хирнээ ханаж чадахгүй иддэг.
  • Дотор муухайртал иддэг.
  • Хүссэн хоолоор тасрахаас айдаг, байнга бэлэн байлгахыг хүсдэг
  • Хоолны нөөц дууссан байхад ямар ч нөхцөлд түүнийгээ олж авахаар хаашаа ч явахад бэлэн байдаг.

Хоолны хорхойгоо дарах аргууд

  • Тогтмол хооллох. Хоолоо тогтмол цагаар идэхгүй бол өлөн сэтгэлгээний мэдрэмжээр хоолны дуршлыг нэмэгдүүлж хэрэглэх хоолны хэмжээ порцыг хянаж чадахаа болино. Тогтмол цагт хооллож заншсанаар хоолонд хорхойсохоос сэргийлж чадна.
  • Өлөн сэтгэлгээг зөвхөн хоолны хэмжээгээ багасгаснаар эмчилчихлээ гэвэл өрөөсгөл. Харин сэтгэл зүйгээ юун түрүүнд эмчлэх хэрэгтэй. Ямар ч сайн сайхан амттан байсан зөвхөн амсаад орхих эсвэл татгалзаж чадах тэвчээртэй байх хэрэгтэй.
  • Зөв хооллох. Цусан дахь сахарын хэмжээг хэлбэлзэлгүй тогтмол хэмжээнд  барьж чаддаг бор гурилаар хийсэн талх, хүнсний ногоо зэргийг түлхүү хэрэглэх.
  • Сахар, өөх тосны агууламж өндөртэй бүтээгдэхүүнээс зайлсхийх. Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд сахарын түвшинг огцом нэмэгдүүлж, хурдацтай задарч огцом унадаг тул тархин дахь” өлсгөлөн” төвийн үйл ажиллагааг ихээр хямралд оруулдаг. Ингэснээр та гэнэт их эрчим энергитэй болсны дараа гэнэт их суларч ядардаг болдог байна.
  • Хоолны тэмдэглэл хөтлөх . Хэвшмэл зуршлаа өөрчлөхийг хичээ. Өдрийн тэмдэглэл хөтөлж хооллох дэглэм зохио. Хоолонд хорхойсох байдлаа 1-5 хүртэл оноогоор дүгнэ: 1-хамгийн бага, 5- хамгийн их. Хоол идэхээ хянаж чадахгүй болоход ямар хүчин зүйл нөлөөлж байгааг бичиж тэмдэглээд зохицуулах арга хэмжээ аваарай.
  • Стрессийг ялан дийлж сур.
  • Идэвхитэй байх. Зөвхөн амттан, хоол унднаас бус өөр зүйлсээс таашаал авч сур. Спортоор хичээллэх, шинэ хүмүүстэй танилцах, секс хийх, ямар нэг зүйлийн цуглуулга хийх зэрэг бусад зүйлст анхаарлаа хандуул.
  • Найзаасаа зөвлөгөө ав. Шударга хэлдэг найзтай нөхөрлөвөл нарийн боов, хоолыг хэтрүүлж идэхээс анхааруулж өгнө.
  • Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх. Ногоон цайны ханд, хром, кальци, магни, B амин дэм нь цатгалан мэдрэмжийг төрүүлж, хоолонд хорхойсохыг бууруулна.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »