Хүйтний улирал бидний зан төлөвт нөлөөлдөг үү?

Өвлийн бүүдгэр өдрүүдийг тав тухтай өнгөрүүлэх зөвлөмжүүд

Ихэнх хүмүүс өвөл болоход сэтгэл санааны гутранги байдалд автагдах нь элбэгшдэг. Зарим хүмүүст улиралтай холбоотой уг сэтгэл санааны хямрал нь бүхэл амьдралын хэм хэмжээнд  нь нөлөөлөхүйц хүнд хэлбэрээр илэрдэг.

Өвлийн сарууд хаяанд ирмэгц нэг л сэтгэл дундуур болдог нь энгийн үзэгдэл.  Харанхуй өглөө, богино өдөр нь бидний зан төлөвт нөлөөлж, илүү унтамхай идэвхгүй болгож, хоол эргүүлэх сонирхлыг нэмэгдүүлнэ. Өвлийн улирлын байгалийн энэхүү нөлөө нь хүн амын бараг хагаст нь ажиглагддаг байна. Энэ нь өвөл цагаар сэтгэлийн хямралд автагдан хөдөлмөрийн чадвараа алдах хүртэл аюултай шинж тэмдгүүдийг агуулсан улирлын нөлөөтэй өвчлөл болдог.

Улирлын нөлөөтэй өвчлөлд эмэгтэйчүүд эрчүүдээс дөрөв дахин илүү өртөгддөг байна. Үүний гол шалтгаан нь тархинд үүссэн биологийн урвал болон даавар нийлэгжлийн тэнцвэр алдагдах өөрчлөлтүүд байдаг. Бидний унтах болон сэрэх мөчлөг нь тодорхой байдлаар мелатонин зэрэг дааврын идэвхжлээр зохицуулагдаж байдаг. Өдрийн гэрэл бүүдгэрч, харанхуй болоход хүний нүдний гэрэл мэдрэгч төв нойрсуулах мелатонин дааврын нийлэгжлийг идэвхжүүлж өвлийн богино өдрүүдэд хүн ердийн үеэс илүүү эрт унтдаг нойрны хэмд шилждэг. Харин улирлын чанартай сэтгэл гутралд амархан автагддаг хүмүүсийн мелатонины нийлэгжил хэвийн байдлаас илүү их хэмжээгээр нийлэгжин уг хүн байнгын ядарсан, нойрмоглосон байдалтай болдог.  Өөр нэгэн шалтгаан нь өдөр шөнийн харьцааны өөрчлөлтөөс мэдрэлийн эсүүд хоорондын мэдээ дамжуулагч бүтэц болох серотонины хэмжээ эрс багассанаас хүмүүс нозоорол, залхууралтын байдалд орох нь элбэг. Сэтгэл гутралд өртсөн хүмүүс энгийн хүмүүсийг бодвол өвлийн улиралд ааш зан нь ихээр хувирамтгай болж илүү хүнд мэдрэмжээр өнгөрүүлэх нь элбэг байдаг. Өвлийн улирлын нөлөөтэй өвчлөлтийг яг юу өдөөдөг нь тодорхойгүй боловч жирэмслэлт, төрсний дараах үе, цэвэршилт, гэр бүлд тохиолдсон уй гашуу, эсвэл стресс дарамтын байдал зэрэг дааврын тогтворгүй хэлбэлзлийн суурин дээр үүсдэг нь судалгаагаар ажиглагдсан.  Нэгэнт өвлийн улирлыг сэтгэцийн хямралтай өнгөрөөгөөд байдаг болсон хүнд өвлийн улирал болгон хямрах гээд байдаг хэмнэл тогтож эхэлдэг. Хүмүүсийн бараг гурван хүн тутмын хоёр нь улирлын шинжтэй зан төлвийн өөрчлөлттэй болсон байдаг боловч өөрөө анзаарахгүй явах нь элбэг юм..

tumblr_nx9wvklgB81t19jpho1_500

Улирлын чанартай зан төлвийн өөрчлөлтөөс үүсэх үр дагавар

Сонгодог шинж тэмдэг нь намраас эхлээд өвлийн явцад шалтгаангүйгээр сэтгэлийн хямрал, гутралд өртөгдөх нь тогтмол болж эхлэх. Уг шинж тэмдэг 10 болон 11 сард мэдрэгдэж эхлээд 12 сард хамгийн дээд цэгтээ хүрч 2 сар хүртэл үргэлжилнэ. Харин 3 болон 4-р сард байдал хамаагүй дээрддэг байна. Улирлын чанартай зан төлвийн өөрчлөлт нь ердийн сэтгэл гутралын шинж тэмгүүдтэй төстэй дараах байдлаар илэрнэ.

  • Сэтгэл санаа тогтворгүй байх нь өглөөгүүр хамгийн их мэдрэгдэнэ
  • Амархан цухалдах
  • Анхаарал төвлөрөлт муудах. Ердийн сэтгэл гутралаас хэт нойрмоглох, ховдог болж, жин нэмэх хандлагатай байдаг.
  • Хэт их унтамхай болох
  • Нүүрс усаар баялаг гурил чихрийн төрлийн хоолны дуршил нэмэгдэх
  • Жин нэмэх зэрэг нь илүү ажиглагдана

Зарим тохиолдолд шалтгаангүйгээр шаналамтгай, уйламтгай, хэт зовомтгой болж толгой өвдөх нь олширч, зүрхний хэм  тогтворгүй хурдсаж, удаашрах зэрэг биед мэдрэгдэх шинж тэмдгээр илэрнэ. Эдгээр хүндрэлээс үүдэн ажлаас хоцрох, үр бүтээмжгүй болох, ойрын найз нөхөдтэйгөө ул үндэсгүй зүйл дээр маргалддаг болох зэрэг ойр дотны харьцаанд сөргөөр нөлөөлж эхлэх таагүй үр дагавартай юм.

Улирлын чанартай зан төлвийн өвчлөлд тайвшруулах цогц эмчилгээ, сэтгэл зүйн засал болон тод гэрлэн эмчилгээ зэрэг улирлын бус шинжтэй гутралын эмчилгээнд  хэрэглэдэг хөнгөн эмчилгээг хэрэглэдэг байна. Хэрвээ танд ердийн бус их хэмжээгээр унтаад байх, гурил чихрийн төрлийн хоолонд дуршил нэмэгдээд байхын хамт сэтгэл санааны хямрал илүү хүчтэй мэдрэгдээд байвал сэтгэл гутралын  эмийн эмчилгээ болон  зориулалтын гэрэл эмчилгээг өглөөний цагаар эрт хийж эхлэх нь зүйтэй.

Өөртөө туслах арга хэмжээ

Доорх зөвлөгөөг гутралын хүнд саруудыг давах зэвсгээ болгон ашиглаарай.

Тогтмол идэвхтэй хөдөлгөөн: Өглөө байгалийн гэрэл гарангуут ашиглаж дасгал хөдөлгөөн хийх нь их ашигтай. Гүйдэг зам эсвэл хөдөлгөөнгүй дугуй унасан ч болно. Хийх дасгалын төрөл чухал биш, гол нь долоо хоногтоо доод тал нь гурван удаа, зүрхний цохилтоо 80 хувиар хурдсахуйц хэмжээний ачаалалтай аливаа төрлийн дасгал хийж болно.

Хөгжим сонсох: Хурдан хэмтэй болон тааламжтай дууны сонголттой Хөгжмийн эмчилгээ нь сэтгэл гутралын сонгодог эмчилгээ юм.

Агаарт явган явах. Намар болон өвөл гадуур өдрийн цагаар байгалийн гэрэлд явган явдаг байх нь өндөр ач холбогдолтой. Бүүдгэр үүлэрхэг өвлийн өдөр ч явган явах нь дотор байснаас илүү үр дүнтэй.

Зөв өнгийг ашиглаарай: Зан байдал, ааш араншинд өнгө их нөлөөтэй байдаг. Тод өнгөнүүд болох хөх, ногоон зэрэг нь их тайван орчин үүсгэдэг бол  бол улаан, улбар шар зэрэг өнгүүд илүү өдөөж сэргээх мэдрэмж төрүүлдэг.

Зорилготой бай: Ирж буй шинэ оны анхны өдрийг ялалтанд хүрэх цэг гэж зорин төлөвлөсөн ажлаа гүйцэтгээд, шинэ он гармагц өдөр уртасч эхлэнэ гэсэн өөдрөг байдлаар зорилгодоо хүрээрэй.

Өөрийнхөө байдлыг зөв ухамсарлаарай. Өвөл цагаар миний гутралд өртөх нь хэвийн байдал хэмээн дасч, бүү зуршил болгоорой. Дасгал хөдөлгөөнгүй, идэвхтэй амьдралаас өөрийгөө хязгаарлан гадагш гарахаас төвөгшөөгөөд  байвал сэтгэл гутралд илүү өртөнө. Энэ мэт буруу зуршилд авталгүй өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, өдрийн гэрлээс таашаал авч сэтгэл гутралаас өөрийгөө гаргах хэрэгтэй.

Эмийн бэлдмэлээс St Sohn’s Wart ургамлын бэлдмэл нь антидепрессант-тайвшруулах эмийн адил үйлчлэлээр тархины үйл ажиллагааг сайжруулдаг.

Чухал өөх тосоо хэрэглээрэй: Омега-3 өөхний хүчлийн бэлдмэл өдөрт 1000мг-аар хэрэглэх нь хүний зан аашинд эерэг байдлаар нөлөөлдөг. Салмон, шинэ туна ба хар амар загас, маалингын үр, хулууны үр сайн хэрэглэснээр омега-3-г илүү авах болно.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »