Анхаарвал зохих эрсдэлт өвчлөлүүд

Зүрхний өвчин, чихрийн шижин, ясны сийрэгжилт, бүдүүн гэдэсний хавдар зэрэг нь өнөө үед эмэгтэйчүүдийн амь насанд тулгараад байгаа аюултай өвчлөлүүд болно. Эдгээр өвчлөлийн эрсдэл танд тулгарч байгаа эсэхийг хэрхэн мэдэж болох, хамгийн чухал нь энэ талаар өөрөө ямар арга хэмжээ авах тухай мэдээлэл хүлээж авна уу.

Зүрхнй өвчин

Зүрхний цусан хангамжийн гэнэтийн хомсдол буюу зүрхний шигдээс нь эхэндээ бага зэргийн цээж  давчдах, амьсгал боогдох зэргээр илэрдэг. Эдгээр үл ялиг мэт шинж тэмдгийг эмэгтэйчүүд үл ойшоох хандлагатай байдаг. Гэвч эмэгтэйчүүдийн гуравны нэг нь  ямар нэг зүрхний эмгэгтэй байдаг нь эрэгтэйчүүдийн ижил зүрхний хүндрэлийн эрсдэлтэй байдаг гэсэн үг.

Юунд анхаарах. Та өөрийнхөө гэр бүлийн түүх эсвэл бусад суурь шалтгаануудыг өөрчилж чадахгүй ч тамхи татах, илүүдэл жин, цусны даралт ихсэх, холестерол зэрэг амьдралын хэв маягийн хүчин зүйлийг хянаж чадна.

Шалгаж үзээрэй. Эрүү хөндүүрлэх эсвэл мөр өвдөх – энэ 2 шинж тэмдэг нь таны зүрх илүү ачаалалтай байгааг илтгэнэ. Шагай, нударганы шөрмөс орчим овоож булдруутах нь их хэмжээний удам дамжсан холестеролын өндөр түвшинтэй байдгийн шинж тэмдэг болдог.

Хэрхэн эрүүл байх вэ? Ханасан \царцдаг\өөх тосыг хоолны бүтцийн 7 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр хэрэглэж,  олон боловсруулж устөрөгчийн нэгдэл шингээсэн  тосыг \шошгонд ‘hydrogenated’ тос гэсэн үг олох хэрэгтэй\ огт хэрэглэдэггүй байх хэрэгтэй. Эдгээр тосны хэрэглээг 1 хувиар л багасгахад зүрхний шигдээс үүсэх эрсдлийг мэдэгдэхүйц бууруулж чадна. Артерийн судасны хананд  холестерол тунан битүүрч байгаа нь аливаа шинж тэмдгээр мэдэгддэггүй тул 40 нас хүрмэгц өөх тос, холестеролын шинжилгээг тогтмол өгдөг байх хэрэгтэй. Холестеролын хэвийн хэмжээ нь 4 ммоль-оос бага байх ёстой. Үүнээс өндөр байвал өөх тосны хэрэглээг багасгаж оронд нь ширхэглэг ихтэй овъёос, буудай болон тосорхог загасны хэрэглээг долоо хоногт ядаж 2 удаа хэрэглэдэг болбол цусан дахь холестеролын түвшинг 10 хүртэл хувиар  багасгах боломжтой. Өөрийн эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж өөх тосны хэрэглээг хязгаарлаж, зохистой хооллохгүй бол таны зүрхэнд аюултай. Нэгэн судалгаагаар, өндөр настай эцэг эхээ халамжилдаг, эсвэл олон хүүхэд асардаг эмэгтэйчүүд илүүтэйгээр зүрхний өвчлөлтэй болох магадлалтайг харуулсан байдаг. Энэ судалгаанаас үзэхэд стрессийн ачаалал зүрхний шигдээсийн эрсдлийг 20 хувиар нэмэгдүүлдэг нь харагдсан байна.

Анхааруулга. Өвлийн цагаар дулаан хувцаслаж байх нь нэн чухал – хүйтэн цаг агаар цусыг өтгөрүүлдэг тул цус нөжрөн судас битүүлэх магадлал өндөр болдог.

Ясны сийрэгжилт

50 нас хүрсэн эмэгтэй бүр ямар нэг хэмжээгээр яс, үе мөчний бэртэл гэмтэл авсан байдаг нь цэвэршилтийн  нас дөхөх тусам ясны сийрэгжилт хурдасч яс хэврэг болдогтой холбоотой.

Юунд анхаарах Ясанд хүргэгдэх эстроген дааврын хэмжээ багасах тусам яс сийрэгжих эрсдлийг ихэсгэдэг. Ясны сийрэгжих эрсдлийг эрт цэвэрших, 45-аас залуу насанд өндгөвчөө авахуулах, огцом турах ба дасгал хөдөлгөөний хэт өндөр ачаалал зэрэг нь нэмэгдүүлдэг. Бамбай булчирхайн эмгэг, аарцгийн хөндийн өвчлөл, зарим эм бэлдмэл (дааврын стеройд, жирэмснээс сэргийлэх бэлдмэл, тарилгууд) нь ясыг хэврэг болгох нөхцөл бүрдүүлдэг.

Шалгаж үзээрэй. Өндрөө хэмждэг байх. Намхан болсон байх (4см-ээс их багассан бол ихэд анхаарах), хальтраад хөнгөн тулсан ч бугуйны яс гэмтсэн бол ясны сийрэгжилтийг тодруулах шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хүн өөрийнхөө өндөртэй тэнцүү өндрөөс унахад яс хугарах ёсгүй байдаг.

Хэрхэн эрүүл байх. Ясанд Д амин дэмийн хэрэгцээ маш өндөр байдаг. Иймээс жилийн 4 улирал, өдөр бүр 10 минутын нарны элч авдаг байх хэрэгтэй. Д амин дэмийн хэрэгцээг дүфү, загас зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс нөхөж болно. Ясны сийрэгжилтэнд хэрэглэх кальцийн бүтээгдэхүүнийг заавал Д амин дэмийн хамт хэрэглэх нь  дангаар нь хэрэглэснээс илүү аюул багатай. Хөдөлгөөний идэвхтэй байх нь нэн чухал. Жингийн ачаалал өгч цусан хангамжаа нэмэгдүүлвэл ясны нягт нь сайжирдаг. Жижиг жинтэй, олон давтамжтай дасгал хийх эсвэл хөнгөн гүйж алхаж болно.

Хэрэгтэй зөвлөмж. Кофе хэтрүүлэн хэрэглэхгүй, хийжүүлсэн ундаа уухгүй, амьтны гаралтай уураг, цардуул зэрэг хүчиллэг бүтэцтэй хүнсний хэрэглээг хязгаарлавал ясан дахь кальци угаагдаж гарахгүй хадгалагдах болно. Тослог багатай сүү ба сүүн бүтээгдэхүүн нь хүчил шүлтийн тэнцвэртэй орчин бий болгодог тул  уугаад байгаарай.

Чихрийн шижин

1-р төрлийн чихрийн шижин ихэвчлэн эрт, дөчин нас хүрэхээс өмнө илэрдэг бөгөөд инсулин эмчилгээгээр хянагдаж байдаг. Харин 2-р төрлийн чихрийн шижин нь хоолны дэглэм болон эм бэлдмэлээр эмчлэгдэнэ. Эмчилгээ тогтмол хийсэн чихрийн шижингийн аль ч төрөл зөв хооллолт, амьдралын зөв хэвшил барихгүй бол хүндрэх аюултай.

Юунд анхаарах. Хэвлийн орчим таргалалттай байх, төрүүлсэн хүүхэд  4.5 килограммаас илүү жинтэй байх зэрэг нь далд хэлбэрийн чихрийн шижин байж болзошгүйг анхааруулна.

Шалгаж үзээрэй. Хөл гар дагаж зөөлөн хатгах мэт мэдрэмж нь мэдрэлийн төгсгөл  гэмтэж эхэлж буй шинж тэмдэг байж болно. Хараа бүрэлзэх, үтрээ амны хөндийн салст үрэвсэх, ядрах, ойрхон бие засах шинж тэмдгүүд ажиглагдвал эмчид хандах хэрэгтэй.

Хэрхэн эрүүл байх вэ. Хоолны зөв дэглэм, тогтмол дасгал хөдөлгөөн 2-р төрлийн чихрийн шижингийн хүндрэлээс 60 хувиар сэргийлдэг. Цусан дахь глюкозын хэмжээ 6.1 ммоль-ээс 6.9ммоль хүртэл ихэссэн бол анхааруулах дохио болж, 7 ммоль-оос дээш болвол чихрийн шижингийн эмгэг эхэлсэн байгааг илэрхийлнэ.

Хэрэгтэй зөвлөмж. Туранхай, хөдөлгөөн сайн хийдэг хүмүүс ч бас чихрийн шижин өвчтэй болдог тул онцгой шинж тэмдэг, цусны шинжилгээгээ тогтмол хянаж байгаарай .

Бүдүүн гэдэсний хорт хавдар

Энэ бол эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох хорт хавдруудын нэг бөгөөд амьдралын эрүүл хэв маягаар сэргийлж болдгоороо онцлогтой байдаг.

Анхааруулга. Улаан мах их хэмжэээгээр иддэг, илүүдэл жинтэй, суугаа ажил эрхэлдэг, гэдэсний үрэвсэлтэй хүмүүс бүдүүн гэдэсний хорт хавдрын өндөр эрсдэлтэй байдаг.

Шалгаж үзээрэй. Шулуун гэдэснээс цус ялгарах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн өөрчлөгдөж өтгөн хатах эсвэл гүйлгэдэг болох, шалтгаангүй жин хасах, ихээр ядардаг болвол эмчид хандаж шинжлүүлэх хэрэгтэй.

Хэрхэн эрүүл байх вэ. Улаан махны хэрэглээг долоо хоногт 500 гр хүртэл хязгаарлах. Гахайн мах болон хиамны хэрэглээг зөвхөн тэмдэглэлт өдрүүдээр хэрэглэдэг байх. Их хэмжээний шингэн юм ууж, хор тайлан гадагшлуулах хэрэгтэй.

Хэрэгтэй зөвлөмж. Бага тунгийн 75 мг аспирин тогтмол хэрэглэдэг байхад гэдэсний хавдрын эрсдлийг 4 дахин бууруулж болохыг та мэдэх үү?

Цус харвалт

Тархинд цус харваж хүндэрсэн тохиолдлын 4 хүн бүрийн 1 нь 65-аас доош насны эмэгтэйчүүд  байдаг байна. Нас ахих тусам эмэгтэйчүүд ижил насны эрэгтэйчүүдээсээ илүү их цус харвах эрсдэлтэй байдаг ба харвалт өгсөн байхад нас баралтын хувь илүү өндөр байдаг.

Анхааруулга. Хараа бүрэлзэж, толгой хүчтэй маналзаж өвддөг эмэгтэйчүүд, ялангуяа тамхи татдаг, жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл уудаг 45-аас доош насны эмэгтэйчүүд цус харвах өндөр эрсдэлтэй байдаг. Цусны өндөр даралт (140/90 дээш), зүрхний хэм алдагдал, архи хэтрүүлэн хэрэглэдэг зэрэг хүчин зүйлүүд таныг сэрэмжтэй байхыг анхааруулж байдаг.

Шалгаж үзээрэй
Хялгасан судасны харвалт нүүрний хэлбэр өөрчлөгдөх, гар сульдах, хэл яриа зууралдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг ба энэ үед яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Тархины хялгасан судасны гэмтэл өргөн хэмжээний харвалтаар дахих магадлал их байдаг.

Хэрхэн эрүүл байх вэ. Цус харвах хүндрэлийн 40 хувийг цусны даралтаа 120/80 эсвэл үүнээс доош байлгаж чадсанаар сэргийлж чадна. Хянууртай байх нэг зүйл бол давсны хэрэглээ – бэлэн хүнс, жигнэмэг, мөн хоолонд амт оруулагч зэрэгт давс их хэмжээгээр агуулагддагийг анхаарна уу. Өдөрт нийт хэрэглэх давсыг 5 граммаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Зүрхний хэм алдагдал нь цус харвахад хүргэж болно. 60 нас хүрсэн хүмүүс пульсээ өдөрт тогтмол хэмжиж хянадаг байх хэрэгтэй. Пульс 101-ээс дээш бол эмчид хандах хэрэгтэй.

Хэрэгтэй зөвлөмж. Артерийн даралтын дээд даралт илүү чухал анхааруулга болдог. 160/80 байх нь 150/90-ээс илүү эрсдэлтэй.

Урт наслах жор

  • Гэр бүлийнхээ өвчлөлийн түүхийг асууж судла. Эцэг эх, ойрын хамаатан аливаа эрсдэлт өвчинтэй байсан бол өөрийн эрсдэлээ бодож үзээд эмчийн үзлэгт орж бай.
  • Бэлхүүсээ хяна – 80 сантиметрээс бага байлгаж чадвал сав, гэдэсний хавдар,  чихрийн шижин, диабет, зүрхний өвчнөөс сэргийлж чадна.
  • Тавгаа хэрхэн дүүргэх вэ? Тавагны гуравны нэгийг ургамлын гаралтай хүнсээр (ногоо жимс, нүүрс ус, цардуулаар баялаг ногоо). Брокколи, ногоон байцааны төрлийн ногоо хавдрын эсрэг үйлчилгээтэй. Харин хар ногоон салатны навчнууд магнигаар баялаг бөгөөд савны хавдар диабетын эрсдэлийг бууруулдаг.
  • Витамин Д ясыг илүү хүчирхэг болгодог. Холестеролын хэмжээг багасгаж, хавдрыг 40 хувиар бууруулдаг.
  • Тамхи бүү тат. Энэ нь зүрхний өвчлөлд нөлөөлнө. Цус харвах, яс сийрэгжих, хавдрын эрсдэлт хүчин зүйл нь байдаг.
  • Нэг дор хөдөлгөөнгүй удаан хугацаагаар сууж болохгүй. Энэ нь диабетийн, зүрхний өвчлөлийн, хавдар, цус харвалтын эрсдэлийг ихэсгэдэг. Үүнд хэр их дасгал сургуулилалт хийдэг нь хамаагүй. Сандлаасаа босоод ойр ойрхон босч бага зэрэг алхдаг байх хэрэгтэй.

 

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »