Таны биологийн нас бодсоноос чинь залуу байх боломжтой бөгөөд энэ нь өөрөө нөхөн төлжих, шинэчлэгдэх өвөрмөц үүрэг бүхий эсүүдийн чадвараас хамаарна. Таны биеийн ихэнх эсүүд өөрөө шинэчлэгдэж, нөхөн төлжих чадвартай байдаг. Энэ бол аажим үргэлжлэх үйл явц бөгөөд онолын үүднээс таны бие махбодь амьдралынхаа хугацаанд хэд хэдэн удаа бүрэн шинэчлэгддэг гэсэн үг.

Бидний биеийн эд эсүүд үргэлжийн хувьсаж, өөрчлөгдөж байдаг бөгөөд тэдгээр нь “ашиглагдах” байдлаасаа шалтгаалан шинэчлэгдэх хугацаа нь ялгаатай байдгийг эрдэмтэд болон биологичид тогтоожээ. Хэрвээ та 95 жил наславал зөвхөн тархины, зүрхний, нүдний бүлэг эсүүд анх төрсөн бүтцээрээ энэ хугацааг бүрэн туулдаг. Таны араг яс хүртэл ойролцоогоор 10 жил тутам нөхөн төлждөг байна.

ISSUE-14-MGL-72Бие махбодийн шинэчлэлт

Зүрх

Өмнө нь зүрхний эд эс шинэчлэгдэх боломжгүй гэж үздэг байсан ч, зүрхний булчингийн зарим эсүүд амьдралын хугацаанд удаан ч шинэчлэгддэгийг судлаачид олж нээжээ. Шинэчлэгдэх үйл явц хэдэн арван жил үргэлжлэх бөгөөд 70 нас хүрэхэд зүрхний эсийн 40 хувь нь шинэчлэгдсэн хувьссан байдаг. Мөн зүрхний булчингийн эсүүд зүрхний хурц дутмагшлаас гэмтсэн эд эсийн гэмтлийг нөхөн төлжүүлэх чадвартай байдаг.

Араг яс

Араг яс нь таныг босоо байдалд байлгах, булчингуудыг өөр дээрээ бэхлэх, дотоод эрхтэнүүдийг хамгаалах үүрэгтэй бөгөөд 10 жил тутам өөрийгөө шинэчлэх чадвартай байдаг. Шинэчлэгдэх үйл явц10 жилийн хугацаанд, маш аажим өрнөдөг.

Гэдэс

Нарийн гэдэсний хана нь хоол хүнсний шим тэжээлийг шингээх гадаргууг ихээр нэмэгдүүлдэг олон хуниастай салстаар хучигдсан байдаг. Салст нь хоол тэжээлийг задлахад оролцдог ходоодны хүчилд байнга түлэгдэж байдаг тул 2-3 хоног тутамд шинэчлэгддэг.

Элэг

Элэг маш хүчирхэг цусан хангамжтай байдгийн хүчээр нөхөн төлжих өндөр чадвартай эрхтэн юм. Элэгний эсүүд ойролцоогоор 150 хоног тутамд шинэчлэгддэг бөгөөд энэ хугацаандаа хорт бодисыг биеэс гадагшлуулах гол үүргээ гүйцээж биелүүлж чаддаг. Элэгний эсийн задалж чаддаггүй цорын ганц зүйл нь архи, согтууруулах ундаа юм. Архи, согтууруулах ундааг тогтмол хэтрүүлж хэрэглэх нь элэгний гол эсүүдийг гэмтээх (элэгний хатуурал) бөгөөд энэхүү гэмтэл нь арилахгүй тул элэг эцэстээ бууж өгдөг.

Уушиг

Уушигны эс өөрөө нөхөн төлждөггүй гэж үзэж байсан чсүүлийн судалгаагаар уушигны зарим эсүүд бүтцээсээ шалтгаалж зохих хэмжээгээр өөрөө шинэчлэгдээд байдгийг олж тогтоожээ.Уушигны гүнд байрлах агаарын хүүдийний эс аажим буюу жилийн хугацаанд шинэчлэгддэг бол уушигны гадаргуун эсүүд 2-3 долоо хоног тутам шинэчлэгдэнэ. Уушигны гадаргуу нь хамгаалалтын эхний бүрхүүл учраас түргэн хугацаанд шинэчлэгдэх шаардлагатай байдаг.

Үс

Толгойн үс бүрэн шинэчлэгдэхэд 3-6 жил шаардлагатай. Тиймээс таны одоогийн үс 6 жилийн өмнөх үснээс ялгаатай байдаг. Харин хөмсөг болон сормуус 6-8 долоо хоногт хурдан шинэчлэгддэг. Учир нь өдөр тутмын гэмтэлд өртөх нь элбэг байдаг.

Амт мэдрэгчид

Бидний хэлэнд чихэрлэг, давстай, гашуун, исгэлэн амтыг тодорхойлдог 9000 орчим ширхэг амт мэдрэгч байдаг. Эдгээр нь 10-14 хоногийн хугацаанд шинэчлэгдэж байдаг.

Цусны улаан эс

Улаан эс нь цусанд хамгийн ихээр агуулагдах эс бөгөөд дотоод эрхтэнүүдэд хүчилтөрөгчийг хүргэж, хаягдал бодисыг зөөвөрлөдөг чухал үүрэгтэй. Нэг дусал цусанд олон сая улаан эс агуулагдана. Цусны 40-45 хувийг бүрдүүлэх бөгөөд 3-4 сар тутам шинэчлэгдэнэ.

Арьс

Бидний биеийн хамгийн том эрхтэн болох арьс нь ойролцоогоор 28 хоногт шинэчлэгддэг. Бид цагт 600,000 арьсны жижиг хэсгийг гуужуулдаг. Арьс нь епидермис (гадаад давхарга), дермис (дунд давхарга),  дэд-дермис (гүний давхарга) гэсэн 3 давхаргаас бүрддэг.

Гэвч хэзээ ч шинэчлэгддэггүй эсүүд бий…

Тархи

Тархины ихэнх эс өөрөө шинэчлэгдэх чадваргүй байдгаас тархины гэмтэл насан туршид үлдэх аюултай. 1999 онд Профессор Фрисен өөрийн судалгааны ажлаар тархины зарим хэсгийн stem эсүүд (эх үүсвэрийн суурь эсүүд) шинэ эс үүсгэдгийг тогтоосон.

Нүд

Нүдэнд байдаг цорын ганц шинэчлэгдэх чадвартай эс нь торлог бүрхэвчинд байдаг. Торлог бүрхэвчний эс гэмтвэл 24 цагийн дотор нөхөн төлжих чадвартай.

Бид яагаад үхдэг вэ?

Хэрвээ бидний биеийн ихэнх эс өөрөө шинэчлэгдэх чадвартай юм бол хүмүүс яагаад хүнд өвчнөөр өвчилж, хөгширч, үхдэг вэ гэж гайхаж байна уу? Бидний бие махбодь удаан хугацааны турш ашиглагдсанаар элэгдэж, муудсаар хөгширч, нас бардаг уу?

Бидний эсүүд үхдэг учраас бид байгалийн жамаар хорвоог орхидог. Үүргээ гүйцэтгэсэн олон тэрбум эс өдөр бүр үхэж, шинэ эс бий болох нөхцлийг бүрдүүлдэг. Хуучин эс биднийг хөгшрүүлнэ. Эсийн доторх хромосомын төгсгөлд байрлах теломерүүд эсийн хуваагдлын ерөнхий мэдээллийг агуулдаг. Эхэндээ теломерүүд нь хуваагдлыг зохицуулуухад хангалттай уртбайх боловч, тодорхой хэмжээнд хүрсний дараа бүх мэдээллээ алддаг.

Програмчилсан эсийн үхжил замбараагүй болсноор хорт хавдар болон Альцгеймерын өвчин үүсэх шалтгаан болно. Хэт ягаан туянд хордох болон чөлөөт радикалууд нь эсийг хөгшрүүлнэ.

Эсийг засах боломжгүй болсноор гэмтэж, гэмтэлтэй эсүүдийн хуваагдлыг хянах боломжгүйгээр олноор тархан эрхтэнүүдийн бүтэц болон үйл ажиллагааг гэмтээснээс үүдэлтэй хорт хавдрын эмгэгт өртдөг. Хавдрын эсийн амьдрах хугацаа хязгааргүй мэт байдаг тул эрүүл мэндэд маш аюултай бөгөөд эрдэмтэд одоо хүртэл эмчилгээний аргыг хайсаар байна.

Хүний бие махбодийн эсүүдийн ихэнхи төрөл өөрсдийгөө нөхөн төлжих чадвартай байдаг хирнээ элэгдэл гэмтэлд өртдөг нь өвчлөлийн эх үүсвэр болдог нь ойлгомжтой. Гэвч эрдэмтэд өндөр хөгжсөн  технологийг ашиглан хулгана, хорхой, ялааны амьдралыг уртасгаж чадаж байгаа болохоор удалгүй эсийн бүтэц, наслалтыг хамгаалах үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Судалгаануудын хэтийн төлөвийг харахад нэг л өдөр хүн 140 насладаг болох зураг харагдаж байгаа. Хэрвээ бид бие махбодь, оюун санаагаа эрүүл байлгаж, өөрөө өөрийгөө халамжилж, ямарваа зүйлийг хэтрүүлэлгүй, зохистой хэмжээнд байлгаж чадвал эсийн бүтцээ хамгаалан илүү удаан, эрүүл амьдрах бололцоотой.

Антиоксидантууд болон эс

Биеийн бүх эсүүд амархан гэмтдэг. Жишээлбэл, та арьсаа зүсэхэд арьсны эс гэмтэх бөгөөд өөрөө нөхөн төлжихийн тулд ажиллах шаардлагатай болно. Антиоксидантууд(үл исэлдүүлэгч) нь эсийг түргэн хугацаанд шинэчлэгдэхэд чухал үүрэгтэй бөгөөд жимс жимсгэнэ, хүнсний ногоо, самар, үр тарианд натураль хэлбэрээр агуулагддаг. Антиоксидантууд нь эрүүл мэнд, эсийн түргэн шинэчлэлтэнд чухал үүрэгтэй. Мөн хамгаалалтын системийн үүрэг гүйцэтгэж, биеийг өдөр тутмын исэлдэлтээс хамгаалдаг. Дараах хүнсний бүтээгдэхүүнүүд нь антиоксидант агуулдаг:

Улаан шош, Улаан манжин, Нэрс, Цангис, Үхрийн нүд, Артишок, Бөөрөлзгөнө, Гүзээлзгэнэ, Улаан алим, Хар чавга, Шар төмс, Черри, Гүйлс, Вандуй, Ойн самар, Наранцэцгийн үр, Овъёос, Улаан байцаа, Брюсель байцаа

Эсээ эрүүл байлгах 8 зөвлөгөө

  1. Доктор Эли Жонсын судалгаанаас харахад шинэхэн хиаг өвсний шүүс нь эрүүл цусны улаан эсийг үйлдвэрлэхэд тустай байдаг.
  2. Хэрвээ та гуужсан арьсаа тогтмол цэвэрлэж байвал үхжсэн арьсыг хуулж, шинэ эс бий болоход саадгүй болгоно.
  3. Тослог загас гэх мэт омега-3 өөхний хүчлээр баялаг хүнс хэрэглэх нь арьсаа сайхнаар хадгалахад тустай.
  4. Тогтмол их хэмжээгээр цэвэр ус уух нь эсийн солилцоонд шаардагдах шингэнээр хангаж биеийн чийглэгийг хадгалдаг.
  5. Хоолны дэглэмдээ ойр ойрхон шинэ жимс, хүнсний ногоо хэрэглэвэл илүү их шим тэжээл авна.
  6. Үсний эсийг хөгжүүлж, ургалтыг сайжруулахын тулд хуйхандаа өдөр бүр 5 минутын турш иллэг хийх хэрэгтэй.
  7. Архи нь элэгний эсийг аажмаар гэмтээдэг тул хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй. Гэмтсэн элэгний эсийг шинэчлэх боломжгүй.
  8. Эрдэмтэд эрүүл мэндэд тустай, урт наслуулдаг хүнсийг байнга шинээр нээж байдаг тул тэрмэдээллүүдээс хоцрохгүйн тулд эрүүл мэндийн мэдээлэл авч байхыг эрмэлзэж байгаарай

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »