Хушга шөнө сайн унтахад тусална
Таныг нойргүйдэл зовоодог бол хушга яаж тус болж чадахыг тайлбарлая. Хүний унтах болон нойрны хэмийг зохицуулдаг тархины булцуут булчирхайнаас ялгардаг мелатонин даавар төст нэгдэл хушганд агуулагддаг тул нойр алдагддаг хүмүүс оройд хушга идэж байвал сайхан нойрсоход тань тустай байх болно.
Хоолны дэглэм барьдаг хүмүүсийн сайн найз
Хэдийгээр тослог өндөртэй болон илчлэг ихтэй ч хушганд агуулагдах өөх тос нь эрүүл өөх тос юм. Нэмээд хушга самар нь ширхэглэг болон уургаар баялаг байж эрч хүчний гайхалтай нөөц болж байдаг. Хушга идсэнээр удаан хугацаагаар цатгалан бөгөөд эрч хүчтэй байлгадаг тул хоолны дэглэм барих шаардлага гарсан үед хэрэглэхэд тохиромжтой.
Хушга эсийн бүтцийг хамгаална
Хушга нь хүний бие махбодь өөрөө нийлэгжүүлж чаддаггүй нэн чухал өөхний хүчил болох Омега-3-г агуулж халдвар болон үрэвсэлд тэсвэртэй байлгах ач холбогдолтой. Хушганы үрэвслийн эсрэг болон антиоксидант үйлчлэл нь эсийг чөлөөт радикалын гэмтлээс хамгаалж чаддаг. Иймээс үе мөч хэрэх өвчин \радикулит\, багтраа өвчин, экзем болон псориаз арьсны архаг үрэвсэлтэй хүмүүс хушга хэрэглэдэг байхад үрэвслийг нь багасгаж өгдөг байна. Эсрэг хамгаалалтаар хангадаг. Хамгийн гайхалтай нь хушганы бүтцэд байдаг фотохимийн ellegic хүчил нь дархлааны тогтолцоог дэмжин хавдрын эсийн нөхөн төлжилт, ургалтаас сэргийлдэг юм. Өдөрт ойролцоогоор 14 ширхэг хушга идсэнээр хөхний хавдрын эрсдлийг бууруулахад тусалдаг.
Өөх тосны солилцоог зохицуулахад оролцдог
Долоо хоногт бага хэмжээгээр 1-2 атга хушга тогтмол идвэл цусан дахь холестериныг бууруулж, цөс чулуужих эрсдлийг багасгадаг. Хушганд байдаг Омега – 3 өөхний хүчил нь бусад өөр самарнуудаас илүүтэйгээр LDL буюу муу холестериныг бууруулдаг.
Судасны бат бөх чанарыг бэхжүүлдэг
Хушган дахь Омега-3 өөхний хүчил, аминхүчил болон l-argnine үйлчлэлээр цусны судасны хана зөөлөн, уян хатан хадгалагдаж чадсанаар өтгөрсөн цусны бүлэнг судасны хананд бэхлэгдэхээс хамгаалж чаддаг. Бат бөх, зөөлөн судасны ханатай байхад тархинд цус харвах, зүрхний цусан хангамж боогдох эмгэгээс урьдчилан сэргийлж болно. Өвчин үүсэхийн эсрэг хамгаалалтыг бий болдог.
Ханасан өөх тосны оронд хушга ид
Хушга идэх нь зүрхний титэм судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулдаг. Гэхдээ илчлэг ихтэй, өөхтэй махны хамт хушга нэмж идэхийн оронд ханасан өөх тосыг хушга самараар орлуулж байхыг зөвлөж байна.
Гэр бүлтэй болж эцэг болохоор төлөвлөж байгаа эрчүүд байгалийн гаралтай амттан хушгыг хэрэглэвэл өнөр өтгөн гэр бүлтэй болох боломжийг ихээр нэмэгдүүлдгийг мэдээллэхэд илүүдэхгүй болов уу. Өдөр бүр 75гр (ойролцоогоор 2 атга) хушга иддэг эрэгтэйчүүдийн үрийн шингэний чанар нь хушга иддэггүй эрчүүдийнхээс илүү давуу байдгийг Лос Анжелесийн Калифорнийн Их сургуулийн судалгаагаар ажигласан байна. Уг судалгаагаар хушга иддэг эрэгтэйн эр бэлгийн эсийн өсөлт, амьдрах чадвар, хөдөлгөөн болон бүтэц нь хушга иддэггүй эрчүүдийнхээс илүү байсныг олж мэдсэн байна.