Сүүг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Хүний бие хоол хүнсээр зайлшгүй авах тэжээлийн нэг хэлбэр бол сүү байдаг. Бид сүүг бага балчир наснаасаа тогтмол ууж ирсэн. Гэвч өсч томрохын хэрээр хэрэглээ багасч эхэлдэг. Зарим хүмүүс сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэтэрхий тослог, гэдэс дүүргэдэг гэж үзэж хэрэглэхээс зайлсхийдэг. Бусад нь цай сүлэхээс бусад үед хэрэглэх шаардлаггүй гэж үзэн хэрэглэхээ больдог.

Сүүний хэрэглээ аль ч насанд нэн чухал ба нас ахих тусам хүний биед сүүний хэрэгцээ нэмэгдсээр байдаг. Сүүнд олон төрлийн амин дэм болон эрдэс бодис агуулагддагаараа эрүүл мэндийн дараах ач тустай:

  • Арьсны гоо сайханд. Сүүнд арьсны толигор байдлыг хадгалахад чухал олон тэжээл агуулагддаг. Сүүнд арьсны хуурай арьсыг гуужуулахад туслах сүүний хүчил (lactic acid), толигор зөөлөн байлгадаг ферментүүд (enzymes), чийгшлийг хамгаалдаг уургийн амин хүчлүүд, хортой орчны нөлөөллөөс урьдчилан сэргийлдэг үл исэлдүүлэгч (антиоксидант) ихээр агуулагдана. Хэдий тийм ч сүүн бүтээгдэхүүнд хэт мэдрэг зарим хүмүүсийн арьсанд харшил үзүүлж болзошгүй тул та анзаарч байгаарай.
  • Эрүүл яс ба шүд. Сүү нь эрүүл ясны үндэс болох кальцийн эх булаг юм. Хүүхэд насны ясны хөгжилд сүү хэрэгтэй байдаг бол нас бие гүйцсэн хойно ясны бөх бат байдлыг ханган ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхэд сүүний хэрэгцээ улам өндөр болдог. Шүд бэхжүүлэх бөгөөд шүд хорхойтох, унахаас сэргийлэхэд сүүний үүрэг мөн чухал.
  • Булчин. Сүү нь булчингийн нөхөн төлжихөд шаардагдах уургийг агуулдаг тул өндөр ачаалалтай дасгалын дараа аяга сүү уувал эргэн сэргэх боломжийг олгодог байна. Дасгалын дараа сүү уудаг байхад шингэн нөхөхөөс гадна дасгалын явцад задарсан булчингийн эдийг нөхөн төлжихөд оролцоно.
  • Жин хасах. Эрдэмтэд тослог багатай эсвэл тослогыг нь авсан сүү уудаг эмэгтэйчүүд сүү огт хэрэглэдэггүй эмэгтэйчүүдээс илүү жин хасдаг болохыг судалгаагаар ажигласан байна. Жин хасахыг зорьж буй хүмүүс уургаар баялаг сүүг эрүүл хөнгөн зууш ба амттаны оронд хэрэглэхэд хамгийн тохиромжтой юм. Оройн хоолондоо, эсвэл жимс идэх үедээ аяга сүү ууж байгаарай.
  • Стресс багасгана. Ажил тарах үед сүү уудаг байхад өдрийн ачааллын ядаргааг тайлахад тус болдог. Стакан бүлээн сүү булчингийн чангарлыг суллан мэдрэлийн тогтолцоог амраадаг. Сүү сарын тэмдгийн хам шинжийг багасгаж, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Иймд дараагийн удаа та сунаж унатлаа ядарсан үедээ хөөстэй ванндаа хэвтэнгээ стакан сүү уугаад үзээрэй.
  • Эрүүл мэнд. Сүү цусны өндөр даралтыг буулгаж цус харвах эрсдлийг багасгадаг. Сүү нь элэгнээс холестерол нийлэгжлийг багасгаж, мөн ходоодны хүчил багасгах (antacid) үйлдэлтэй. Сүүнд байх А,Е амин дэмүүд нь хараа сайжруулахад тустай. Судалгаагаар сүү тархины хавдрын эрсдлийг бууруулдаг байж болзошгүйг тогтоосон байна.

Сүүлийн үед өндөр тослогтой сүү хэрэглэх уршгийн талаар хэлэлцэхийн хамт сүү шингээлтийн үл хүлцлийн асуудал маш элбэг болсон нь яригдах болсон тул сүүг бусад төрлийн сүү, сүү төст бүтээгдэхүүнээр орлуулах хандлага их болоод байгаа.

Сүүний давуу тал

Сүү болон сүүн бүтээгдэхүүн нь уураг, өөх тос болон нүүрс усны агууламж харилцан тэнцвэртэй хэмжээгээр агуулахын хамт дараах чухал хэрэгцээтэй нэгдлүүдийг агуулж хүний биеийн биологийн урвал, бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ:

  • Кальци
  • Рибофлавин
  • Фосфор
  • А,Д болон В12 амин дэмүүд
  • Пантотены хүчил
  • Иод (бодисийн солилцоог тэнцвэржүүлэгч)

Эдгээрээс гадна сүүн бүтээгдэхүүнд хүний биед зайлшгүй чухал “өндөр түвшний уураг” агуулагддаг ба энэ уураг нь уураг багатай амуу тариа болон ногооны уургийн чанарыг улам нэмэгдүүлдэг байна.

Сүүний эмчилгээний ач холбогдол

Сүүн бүтээгдэхүүн ханасан өөх тос ихээр агуулж цусан дахь холестеролыг ихэсгэдэг үр дагавартай гэж үзэн Австраличууд жингээ хасах үедээ таргалуулахаас болгоомжлон сүүн хүнсээ хязгаарладаг. Хэдий тийм ч тослог багатай сүүг зөв хоолны дэглэмтэй хослуулан хэрэглэвэл эрүүл мэндийн өндөр ач холбогдол үзүүлэх боломжтой.

Зарим судалгаануудаас дурьдахад:

  • Ясны сийрэгжилт – сүүний хэрэглээг бүрэн хасвал бие махбодийг кальцийн дутагдалд хүргэнэ. Кальцийн хомсдолтой эмэгтэйчүүд болон өндөр настангууд эрүүл мэндийн хүнд эрсдэлт байдалд хүрнэ. Кальцийн хомсдолоос ясны сийрэгжилт болон тулгуур эрхтэний хүнд эмгэгүүд үүсэх аюултай.
  • Шулуун гэдэсний хавдар – хэсэг судлаачид сүүн бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэдэг хүн шулуун гэдэсний хавдраар өвдөх магадлал багатай болохыг тогтоосон байна.
  • Цусны даралт – АНУ-д хийгдсэн судалгаанаас үзэхэд жимс болон ногооны өндөр хэрэглээг тослог багатай сүүн бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэхэд дан жимс болон ногоо хэрэглэснээс илүү артерийн даралтыг буулгадаг болох нь нотлогджээ.
  • Чихрийн шижин өвчин – Илүүдэл жинтэй 3’000 орчим хүн хамруулсан 10 жилийн турш явуулсан судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдсан хүмүүсээс сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг байсан хүмүүс 2-р төрлийн чихрийн шижингийн эмгэгт өртөхөөс хамгаалагддаг болохыг илрүүлсэн байна.  Мөн өдөрт 3 удаа тослог багатай сүү хэрэглэсэн илүүдэл жинтэй хүмүүс сүү хэрэглэдэггүй хүмүүсээс илүү хурдан илүүдэл жингээ хаяж чаддагийг тогтоожээ.

Сүүг хэрэглэвэл зохих хэмжээ

Хэвийн өсөлтийг хангахын тулд 4-6 насны хүүхдэд өдөрт 450 мг кальци, 7-10 насны хүүхдэд 550 мг шаардлагатай байдаг. 650 мл (1 аяга ) сүүнд 693 мг кальци агуулагддаг тул 4-10 насны хүүхдүүд нэг аяга сүү уудаг байхад шаардагдах кальцийн өдрийн хэрэгцээг бүрэн хангаж чадна. 11наснаас хойш хөвгүүдэд өдөрт 1000мг, охидуудад 800мг кальцийн тэжээл хэрэгтэй болж өсдөг.

Харин насанд хүрсэн эмэгтэй хүнд өдөрт 700мг кальцийн хэрэгцээг амуу будааны өглөөний тэжээлийг сүүтэй хэрэглэх эсвэл нэг аяга тараг тогтмол уудаг байхад өдрийнхээ хэрэгцээг хангаж чадна. Сүүлийн үед жин хасах олон хоолны хатуу дэглэмүүдийг эмэгтэйчүүд дагах болсон ба тэдгээрийн дунд сүү, сүүн бүтээгдэхүүн хасах хоолны дэглэм байдаг. Сүү хэрэглэдэггүй болсноос хүмүүс кальцийн хэрэгцээгээ хангаж чадахгүй ясны солилцоо, зүрх, булчингийн үйл ажиллагаа хямрах хүндрэл үүсч болзошгүй.

Эмэгтэй хүн 27 наснаас хойш ясны нягтрал аажмаар буурч эхэлдэг. 27 наснаас хойш хоол хүнсээрээ хангалттай кальци авч чадахгүй байвал, та өөрийгөө яваандаа ясны сийрэгжил өвчинд нэрвэгдэх эрсдэлд оруулж байна гэсэн үг. Хэрвээ та сүүнд дургүй бол кальцийн хэрэгцээгээ бяслаг, шош, талх, гүн ногоон навчит салатны навч, хүнсний ногоо болон тослог загаснаас авч болно.

Ямар төрлийн сүү вэ?

Сүүний төрөл таны наснаас хамаарна. 2 наснаас доош хүүхдэд бүтэн тослог үхрийн сүү шаардагдах тэжээлийг нөхөж өгнө (1 наснаас өмнө хүүхэд эхийн сүүгээр хөхүүлнэ). 2 наснаас эхлэн тослог багатай сүүгээр сольж, өсвөр насанд сүүний тослог огт  хэрэгцээгүй болно. Тослог ихтэй сүүнд тосыг нь шүүсэн сүүг бодвол Д амин илүү агуулдаг ч, шаардагдах Д амин дэмийн хэрэгцээг нарны гэрлээс нөхөж болно. Тостой лаазалсан ястай загас D витамины гайхалтай эх булаг юм.

Шүүсэн тослоггүй сүү тослог ихтэй сүүг бодвол илүү кальцийн агууламжтай бөгөөд илчлэг багатай давуу талтай байдаг. Бүрэн тослоггүй 1 аяга сүү 80 ккалл, хагас тослог шүүсэн 1 аяга сүү 102 ккалл, тослог ихтэй 1 аяга сүү 146 ккалл илчлэгтэй. Тиймээс кальцийн хэрэгцээгээ хангадаг хирнээ зохистой хэмжээний илчлэг агуулсан хоол хэрэглэхийг зорьсон хүмүүс тослог өөх тос багатай уураг ихтэй ганц стакан шүүсэн сүүнээс татгалзах хэрэг байна уу?

benefits-of-milk-products

Сүүг орлуулах тэжээлүүд

Үхрийн сүүг амт чанараас нь болоод хэрэглэж чаддаггүй, эсвэл сүү боловсруулж чадахгүй, харшилдаг хүмүүс олон байдаг. Сүүний бүтцэнд байдаг лактозд үл нийцлийн улмаас гэдэс ходоод хямрах, арьсны харшил экзем туурдаг хүмүүс кальци, А болон Д амин дэмээр баяжуулсан буурцагны сүүгээр орлуулж болно. Мөн кальциар баялаг тараг болон бяслаг хоол хүнсэндээ хэрэглэвэл 300мг-аар савласан тараг 252 мг, шүдэнзний хайрцагтай тэнцэх хэмжээтэй бяслагнаас 222 мг кальцийг нөхөж чадна.

Та шаардагдах хэмжээний кальци нөхөхийн тулд заавал зөвхөн сүү уух шаардлаггүй. Том атга буйлсний самар, хатаасан инжир, 3 жүрж, 2 хоолны халбага сэзамын үр болон тал лаазалсан тостой загас (сардин эсвэл салмон) бүгд ойролцоогоор 200мг кальци агуулдаг. Та мөн хонь болон ямааны сүү хэрэглэж үзэж болно.

Ямааны сүү нь биед махбодид төмөр болон магни зэрэг чухал нэгдлүүдийг сайн шингээхэд тусалдаг. Ямааны сүү үхрийн сүүг бодвол лактоз бага тул илүү амархан шингэдэг бөгөөд адил хэмжээний кальцийн агууламжтай. Харин хонины сүү үхрийн сүүг бодвол илүү амин дэм мөн эрдэс бодис агуулдаг ба энергийн эх булаг цинк ба В амин дэмийг илүү ихээр агуулна. Гэвч илүү өндөр тослогтой ба илчлэгтэй байхын хамт сүүний лактозын өндөр агууламжтай тул үл нийцэлтэй хүнд тохирохгүй. Будааны сүү нь цэвэршүүлсэн ус, органик хивэгтэй будаа болон бага зэрэг далайн давсны орцтой сүү байдаг. Будааны сүүнд кальцийн орц бага, тослог бага  хирнээ үхрийн сүүнээс хоёр дахин их амин дэм агуулагддаг, ширхэглэг их, самарны амтлаг амттай тул гэдэс ходоодны хямралтай хүмүүст хамгийн их тохиромжтой.

Хэрвээ та зохистой хооллохыг эрмэлздэг бол юуны түрүүнд кальциар баялаг хоол хүнс сонгож, өдөр бүр тогтмол нэг аяга тослогийг нь шүүсэн сүү хэрэглэж заншаарай.

Кальцийн дайсан

Дараах зүйлс бие махбодийн кальцийн агууламжийг багасгадаг тул зайлсхийж байх хэрэгтэй:

  • чихэрлэг хүнс
  • согтууруулах ундаа
  • тамхи татах зуршил
  • давсалсан ба нөөшилсөн хүнс
  • хийжүүлсэн ундаа

 

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »