Архи хэрэглэсэн агшин зуур ямар өөрчлөлт ажиглагддаг вэ?

Архи хоолойгоор давсны дараа ходоод болон нарийн гэдэсний ханаар 20 минутын дотор цусанд шингэж эхэлсэн байдаг. Хэрэглэсэн архины 20 хувь орчим нь ходоодны ханаар, үлдсэн хэсэг нь  нарийн гэдэсний ханаар шимэгддэг. Архи хэрэглэсэн даруйд мэдрэгдэх согтолтын эрч нь уусан архины спиртлэг хатуулаг чанар, хэрэглэсэн хэмжээ болон хоол идсэн эсэхээс шууд хамаардаг. Мөн тухайн хүний биеийн жин, архийг хир хурдтай уусан, эр эм хүйс зэрэг нь согтолтын хэмжээнд ихээр нөлөөлнө. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол биед агуулах шингэний хэмжээ нь бага, өөхлөг эдийн эзлэх хувь арай их байдаг тул архийг шингэлэх ус бага, шингээж агуулах эд илүү их байдгаас согтох нь хурдан байдаг.

Уусан архи хэрхэн задрах вэ?

Уусан архины 10 хүрэхгүй хувь нь хөлс, шээс, амьсгалаар дамжин гадагшилдаг. Харин үлдсэн хэсэг нь ердийн хоол хүнсний адилаар энерги ялгаруулан задардаг. Гэвч хоол хүнснээс ялгаатай нь зөвхөн элэг архийг задалж, бодисын солилцоонд оруулдаг тул архийг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд элгэнд илүү их ачаалал өгдөг. Архийг зохистой хэмжээнд нь хэрэглээд байхад элэг үүргээ бүрэн гүйцэтгэж биед ямар ч аюулгүй. Харин хэтрүүлэн хэрэглэхэд элэгний үрэвсэл буюу цирроз болж хүндрэн элэгний сорвижилтийн улмаас үйл ажиллагааны хомсдолтой болох эрсдэлтэй.

Архи тархинд яаж нөлөөлдөг вэ?

Архи нь тархи, мэдрэлийн системд тайвшруулах нөлөө үзүүлдэг. Архины нөлөөгөөр цусанд таатай мэдрэмж төрүүлдэг dopamine бүтцийн нийлэгжил нэмэгдэж  хоромхон зуурт аз жаргалтай, тайван, өөртөө илүү итгэлтэй болсон мэт санагдана. Энэ мэдрэмжийн нөлөөгөөр орчин тойрноо үнэлэх үнэлгээ өөрчлөгдөн зориг суун архи нэмж ууж аз жаргалын мэдрэмжээ улам нэмэгдүүлэх хүсэлтэй болдог. Архи хэрэглэсэн даруйд тархины сэтгэл хөдлөлийн \лимбийн\ төвд эерэг мэдрэмж төрүүлэх боловч алсдаа архины задралын бүтцийн удаан нөлөөгөөр хүний биед бодисын солилцооны дарангуйлал болон сэтгэл гутрал үүсэх уршигтай юм. Архины нөлөөгөөр биеийн хөдөлгөөн удирдах, хянах чадвар сулардаг байхад бэлгийн дур хүсэл нэмэгддэг. Улмаар хөдөлгөөн, үйлдлийн баримжаа болон чадавх алдагдаж  сэтгэл хөдлөл болон тэмүүллийг гүйцэхээ больдог. Үргэлжлүүлэн уусаар байвал тэнцвэрээ алдаж, хариу үйлдэл хийх чадвар буурч, өөрийгөө эрсдэлд оруулах магадлалтай.

Бусад эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх

Архи нь цусны судсыг тэлж, даралт бууруулдаг учир бусад эрхтнүүдэд хүргэгдэх цусны хангамж сулран эрхтнүүдэд хангалттай цус түгээхийн тулд зүрх илүү их ачаалалтай ажиллах шаардлагатай болдог. Булчинд хүргэгдэх цусны хэмжээ багасч (шарталтын үеийн зовиураар илэрнэ), харин арьсан дахь цусны хэмжээ нэмэгдсэнээр хөлрөлт ихэснэ. Архи ходоодны салстыг цочроодог тул ходоод агшин бөөлжихөд хүргэдэг. Архи нь биеийн шингэн хөөж ихээр шээлгэснээс бөөрний ус шингээх, цус шүүх чадварыг багасган хордлогын байдалд оруулна. Ийм учраас хүмүүс байнга ариун цэврийн өрөө рүү гүйдэг ч маргааш нь ихэд ангасан байдаг. Хэт их шингэний дутагдал нь зүрхний хэмнэлийг алдагдуулж улмаар зогсоход хүргэх хүртэл аюултай байдаг. Архийг удаан хугацаагаар хэтрүүлэн  хэрэглэх нь биеийн бүх эрхтнүүдэд сөргөөр нөлөөлж, сэтгэл санааны байнгын айдас түгшүүрт автуулж, үргүйдэл, ясны сийрэгжилт болон цус харвалтын эрсдлийг эрс нэмэгдүүлдэг байна.

Архинаас шартдаг шалтгаан

Архи нь шингэн хөөх дааварт нөлөөлснөөр архи уух явцад шээс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Шингэн хэт ихээр хөөгдсөнөөс хүний бие шингэний  дутагдалд орж цусны хүчил шүлт, давсны тэнцвэр алдагдан толгой өвдөх, дотор муухайрах зэрэг хордлогын шинж тэмдгүүд илэрнэ. Үүний хамтаар цусан дахь сахар задлах инсулин ялгаруулалт нэмэгдсэнээр цусанд байвал зохих сахарын хэмжээ багасч, энергийн түвшин буурдаг. Согтууруулах ундаанд агуулагддаг хольц нь хүний биед хортой адил үйлчилгээ үзүүлж, хордлогын мэдрэмж төрүүлнэ. Мөн ходоодны хүчлийг ихэсгэж, ходоодыг цочроодог.

Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Хамгийн гол нь уух хэмжээгээ тохируулж, архийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Тэмдэглэлт үйл явдал болон баярын өдрүүдэд баярлах амрах шаардлагатай үед элэгний эсэд тэжээл өгч хамгаалдаг Хонгорзул (Milk Thistle) ургамал урьдчилан сэргийлэх хэлбэрээр хэрэглэж болно. Архи уух явцдаа хангалттай хэмжээний ус уух нь шингэний дутагдалд орохоос сэргийлнэ. Мөн уухаасаа өмнө хоол идэх нь согтолтыг удаашруулдаг. Бэлтгэл сайтай байж, архийг хэмжээндээ тохируулж хэрэглэн сайхан баярлаарай!

 

postermail

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »