Гэдэс цочмог хямрах хам шинж тийм аюултай биш ч, гэдэс тэсэхийн аргагүй хүчтэй базлах, гэдэс дүүрч хий гаргах зэрэг зовиурын улмаас ажил амьдралын хэвийн хэмнэлд саад учруулж байдаг.  

Гэдэс цочмог хямрах хам шинжийн эмгэгийн үед гэдэсний эд эсийн бүтэц бус, гэдэсний үйл ажиллагаа хямардаг тул гэдэс ходоодны дуран болон рентген шинжилгээнд өөрчлөлт илэрдэггүй. Энэ хам шинж бүх насныханд тохиолдож болдог ч ихэвчлэн 25-45 насныханд тохиолддог бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол илүү өртдөг.

Гэдэс хямрах хам шинжийн шинж тэмдгүүд

  • Хэвлийгээр базалж өвдөх, гэдэс дүүрэх, хий ихээр гарах
  • Гүйлгэх, өтгөн хатах эсвэл хоёулаа ээлжилнэ
  • Өтгөн их хэмжээний салстай ялгарах
  • Өтгөн дутуу гарсан мэт санагдах
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Гэдэсний зовиураас сэтгэл санаа тайван бус, амархан хямардаг болох

Гэдэсний хямралаас гадна толгой өвддөг, бие ядардаг болж, давсаг шээсний хямралын зовиур ихээр ажиглагддаг байна.

Хэдийгээр гэдэс хямрах цочмог хам шинжийн зовиур өдөр тутмын амьдралд хүндрэл учруулдаг ч гэдэсний хурц эмгэг болон хорт хавдрын эрсдэлгүй байдаг онцлогтой.

Гэдэс цочирч хямардаг шалтгаан

Үндсэн шалтгааныг тодорхойлж чадаагүй ч өдөөгч хүчин зүйл болох стрессийн дарамт, шингээж чаддаггүй хоол болон замбараагүй хооллолт зэргээс зайлсхийж чадвал гэдэсний хямралын хам шинжээс сэргийлж болдог. Судлаачдын тайлбарлаж байгаагаар уг хямралын үед бүдүүн болон шулуун гэдэсний салст хэт цочмог болсон байдаг. Тиймээс урьд нь тохиолдож байсан гэдэсний хурц халдвар, хоолны хүнд хордлогын улмаас гэдэсний хана гэмтэж, өөрчлөгдөн эмзэг болж, гэдэс хямралын хам шинжийн суурь тавьж өгсөн байж болох юм.

Гэдэсний үйл ажиллагаа нилэнхүйдээ төв мэдрэлийн тогтолцоогоор удирдагдаж байдаг ба мэдрэлийн судлууд тархинаас ходоод гэдэсрүү болон гэдэснээс тархинд хариу мэдээлэл хүргэж байдаг.  Энэ мэдээлэл гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний хурдыг тодорхойлж байдаг ба эрдэмтдийн үзэж байгаагаар гэдэсний цочмог хямралын хам шинжтэй хүмүүсийн гэдэсний мэдрэлийн үйл ажиллагааны харилцаа холбоо алдагдсанаас үүдэлтэй гэж үздэг юм.

Гэдэс хямралын хам шинжтэй хүмүүсийн гэдэс нь хөнгөн хоол зэрэг ердийн өдөөлтөнд хэт их хэмжээний агшилт базлалтаар хариу үйлдэл өгдөг. Уг эмгэгт хямралтай эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэхийн өмнө илүү их гэдэс базалж дүүрэх зовиуртай байдаг байна.

Гэдэсний цочмог хямралын хам шинжийн эмчилгээ

Үүнд зориулалтын эм байдаггүй ч доорх зүйлс тусална:

Тохирсон хоолны дэглэм баримтлах

Хоолны тэмдэглэл хөтөлж, ямар төрлийн хоолны дараа гэдэс эвгүйрхэж байгааг тэмдэглэн харьцуулан дүгнэвэл, тохирсон хоолыг сонгож хямрал үүсгэхгүй байлгаж болно.

Хэвийн үед хоол нэвтэрч орж ирэхэд гэдэс гүрвэлзэх хөдөлгөөнөөр хариу үйлдэл хийдэг ба хоолонд агуулагдах өөх тосонд гэдэс илүү ихээр өдөөгдөн гүрвэлздэг. Иймд хоолны дэглэмдээ өөх тосны хэмжээг багасгаж, тослог багатай сүү хэрэглэн, хоолоо бэлтгэхдээ шарж хайрахын оронд ууранд жигнэж бэлдэж байхыг хичээгээрэй. Гэдэсний огцом агшилт үүсгэхгүйн тулд нэг дор их хэмжээний хоол идэхээс зайлсхийж, бага багаар ойр ойрхон иддэг болох хэрэгтэй.

Сүү ба сүүн бүтээгдэхүүнийг шингээж чаддаггүй хүн их байдаг. Эдгээр хүмүүс сүүний лактоза бүтцэд хэт мэдрэг байдаг ба гэдэсний цочмог хам шинж төст шинж тэмдэгтэй байдаг. Ихэвчлэн 10 хүн тутмын 1 нь сүүний лактозд мэдрэг байдаг. Сүүний лактоза задалдаг фермент байдаггүй хүмүүсийн гэдсэнд задраагүй лактоза хуримтлагдан, гэдэсний бактер үржих нөхцлийг бүрдүүлж өгдөг. Үүнээс болж гэдэс дүүрч базалдаг. Хоолны тэмдэглэлээсээ зарим хүнсийг хасаад шинж тэмдэг чинь багасч байна уу, ажиглаад үз.

Шингэц сайтай ширхэглэг хоол сонгож ид

Ширхэглэг төрлийн хоол гэдэсний агшилтыг суллаж цочмог хямралын хам шинжийн зовиурыг багасгахад тустай. Гэхдээ ямар төрлийн ширхэглэг хоол, хэр хэмжээтэй идэх вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Учир нь хүн бүрийн гэдэс ходоод хоолонд өгөх хариу үйлдэл харилцан адилгүй. Шингэц сайтай ширхэглэг хоол нь гүйлгэж байгаа үед суулгалтын шингэнийг өөртөө шингээж хуримтлуулан суулгалтыг багасгаж чаддаг. Харин өтгөн хатах үед шингэц сайтай ширхэглэг нь  усан өтгөнг зөөллөж гадагшлуулахыг амарчилж өгдөг.

Усанд шингэдэггүй хатуу ширхэглэг хоол нь өтгөн хатахад илүү ач тустай. Үүнд амуу тариа, бүхэл тариа, буудай, үр, жимс ногооны хальс зэрэг орно.

Ширхэглэг агуулсан нэмэлт тэжээл бас хэрэглэж болно.

Стрессээс ангижрах

Аль болох сайн унтаж амрахыг хичээ. Долоо хоногт ядаж нэг удаа (өдөрт нэг удаа бол бүр сайн) зөвхөн өөртөө зориулсан цаг гаргахыг хичээ. Алжаал тайлах массаж эмчилгээ хийлгэвэл биеийн болон сэтгэлзүйн чангарлыг суллаж өгнө.

Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах

Гэдэсний цочмог хямралын хам шинжийн эмзэглэл ихтэй үед гэдэсний агшил тавиулах эм бэлдмэл байдаг. Нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа тохиолдолд эмчээс эсвэл эмийн санчаас зөвлөгөө авч болно.

Анхааруулахад: Ходоодны үрэвсэл болон гэдэсний халдварт үрэвсэл нь яваандаа гэдэсний  цочмог хямралын хам шинжийн эх суурь тавьж өгдөг тул эмчид очин оношоо тодруулаарай. Мөн өтгөнд цусны судал ажиглагдвал яаралтай эмчид хандаарай.

Бусад эмчилгээ

Гааны тос, агшил тавих эм хэрэглэж гэдэсний базлалтыг багасгаж болно. Усан суулгалтын үед шингэнээ сайн нөхөөрэй. Өтгөн хатахад шингэн их ууж, ширхэглэг ихтэй хүнс хэрэглэж,  хөдөлгөөний идэвхтэй байх хэрэгтэй. Удаан хугацаагаар өтгөн хатвал зөөлөн туулга хэрэглэж болно.

Сүүлийн үеийн судалгаагаар гэдэсний ашигтай нянг ихэсгэж, амьд тараг болон ашигтай нянгийн бэлдмэл хэрэглэснээр гэдэсний цочмог хямралыг багасгаж чаддаг гэсэн дүгнэлт гараад байгаа. Гэдэсний ашигтай нянг дэмжих зорилгоор пребиотик (гэдэсний нянг үржүүлдэг хоол хүнс), пробиотик (гэдэсний бэлэн нян) зэргийг дангаар болон хавсарч хэрэглэж болно.

533327_185421518246938_620623632_n

Пробиотиктой тараг ундаа болон нэмэлт тэжээлүүд хэрэглэвэл гэдэс дүүрэх, хий гарах зовиурыг багасгаж чаддаг. Нэмэлт тэжээл хэрэглэвэл Lactobacillus rhamnosus plantarum эсвэл Вifidobacteria нэртэйг сонгож аваарай

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »