Өнчин тархи, төмсөг, бөөрний дайвар булчирхайнаас ялгардаг дааврууд нь хүний биед явагдах амин чухал үйл ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд хүнийг эрүүл чийрэг байлгахад голлох үүрэг гүйцэтгэдэг.

Эр бэлгийн тестостерон даавар нь булчингийн хөгжил, баргил дуу, бэлгийн дур хүсэл, бие эр хэлбэрээр үсжих зэрэг эр хүйсийн хоёрдогч шинж тэмдгийн эх суурь болдог төдийгүй сэтгэл санаа, ааш араншин, ой санамж, ясны бат бөх байдалд ихээхэн нөлөөлнө.

Тестостерон дааврын нийлэгжил нас ахих хэмжээгээр саарч эхэлдэг ч, эмэгтэйчүүдийн цэвэршилт шиг дааврын тэнцвэр огцом хэлбэлзэх болон огцом буурдаггүй, аажим багасч эхэлдэг. Насжилтын жамаар эрэгтэйчүүдийн эр бэлгийн тестостерон даавар аажим буурахыг  андропауз гэж нэрлэнэ. Эр бэлгийн даавар буурснаас үүдэлтэй ажиглагдах шинж тэмдгийг олон нийтийн дунд “эрэгтэй цэвэршилт” хэмээн яригдах нь элбэг. Ердийн үед тестостероны түвшин багасахад ихэнх дунд насны эрэгтэйчүүдэд ямар нэгэн илт зовиурлах эмгэг шинж тэмдэг илэрдэггүй байна. Зарим тохиолдолд халуу оргих, зан ааш тогтворгүйтэх, бэлгийн дур хүсэл буурах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Орчин цагт байгаль орчны хорт бодисын хэмжээ ихэсч, агаарын бохирдол нь бие махбодь  болон дааврын шүүрэлд нөлөөлж олон өвчин эмгэгийн суурь болж байна.

magazine_#3_mglДааврын тэнцвэргүйдэл болон хомсдлын үндсэн шалтгаан нь насжилт байдаг ч дааврын түвшин өөрчлөгдөх явц нь илүү эрчимтэй бөгөөд эмгэг хамшинжтэй явагдахад хорт бодис, агаарын бохирдол, амьдралын хэв маягаас шууд нөлөөлж байна. Нефть-химийн нөлөөгөөр дотоод шүүрлийн тогтолцооны гаж үйлдэл үүсч, эр бие махбодид эстроген эм бэлгийн дааврын хэжмээ зохих хэмжээнээс хэтэрснээс үүдэлтэйг судлаачид нотолж байна.

Эрэгтэй хүнд илрэх тестостерон даавар багассан шинж нь хэвлий хэсгээр таргалах, уурлаж бухимдах, сэтгэл тавгүйтэх, гутрах, ядрах, бэлгийн хавьтлын үеийн бэлэг эрхтэний хөвчрөл сулрах, хөх томрох, зүрхний өвчлөл ихсэх, түрүү булчирхайн өвчлөл, бэлгийн дур хүсэл буурах зэрэг олон онцлог шинж тэмдгээр илэрдэг. Эрэгтэй хүний биед эм бэлгийн даавар эстроген дааврын хэмжээ давамгай болсноос шээс ялгаруулах замын асуудал, бэлгийн сулрал, харшил, чихрийн шижин, үргүйдэл, ясны сийрэгжилт, жин нэмэгдэх эх үүсвэр байж болно. Мөн өөр бусад гаж нөлөөнүүдийг үүсгэдэг. Хэрвээ дээрх шинжүүд насанд хүрсэн эрэгтэй хүнд илэрвэл дааврын тэнцвэргүйдэл үүсч байгаа гэсэн үг.

Тестостерон дааврын тухай

Тестостерон нь эрэгтэй хүний, эр бэлэг эрхтэн болон нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн өсөлт, хөгжлийг зохицуулж байдаг даавруудыг төлөөлдөг. Тестостерон нь шодой (бэлэг эрхтэн), хуухнаг, төмсөг, түрүү булчирхай болон үрийн хүүдийн зохистой үйл ажиллагааг хадгалан хамгаалах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ даавар эр хүний эршүүд шинж болох том  ясан бүтэц, эрэгтэй хэлбэрийн өөх хуваарилалт, булчингийн эр хэлбэржилт хөгжил, үсжилт болон дууны эршүүд шинж тэмдгүүдийг хөгжихөд нөлөө үзүүлнэ. Энэ нь оюуны санаа, бие махбодийн ачааллыг даах эрч хүч, бэлгийн өндөр дур хүсэл, үр тогтоох чадвар зэргийг зохицуулахад гол үүрэгтэй.

Тестостерон эрэгтэй хүний амьдралын туршид байнга боловсордог ч, түүний түвшин мэдэгдэхүйц ихэсдэг үе байдаг. Үндсэндээ, эрэгтэй хүүхэд бойжилтын насанд хүрэхэд тестостероны хэмжээ мэдэгдэхүйц ихэсч эхэлдэг. 12-24 насны хооронд тестостероны хэмжээ хамгийн оргил хэмжээндээ байдаг.

Тестостерон дааврын түвшин зохицуулалтанд тархины дотоод шүүрлийн төв, төмсөг голлох үүрэг гүйцэтгэнэ. Төмсгөнд тестостерон дааврын ихэнх хэмжээ нийлэгждэг ба нийлэгжих хэмжээг нь тархи хянан, зохицуулж байдаг. Тестостероны түвшин үлэмж буурсан даруйд тархи төмсгөнд тестостерон нийлэгжлийг сэдээх дохио дамжуулдаг. Эсрэгээр нь, хэрвээ биед шаардагдах хэмжээнээс хэтэрч эхэлвэл тархи тестостерон нийлэгжлийг сааруулах даавар ялгаруулна.

Тестостероны хэмжээ буурахад насжилтаас гадна архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх мэдэгдэхүйц  нөлөөлдөг. Эрэгтэй хүн зохистой хэмжээгээр боловч тогтмол архи хэрэглэдэг бол тестостероны хэмжээ 20%-р буурдаг байна. Харин хэтрүүлэн хэрэглэдэг эрчүүдийн дааврын хэмжээ даруй 50% буурна. Архи хэрэглэснээс үүдэлтэй элэгний гэмтэл нь эр бэлгийн дааврын дутагдалд хүргэдэг үр дагавартай юм.

Дааврын тэнцвэргүйдлийг даван туулах аргууд

Юуны түрүүнд тестостерон дааврын дутмагшил болон тэнцвэр алдагдалд дасан зохицолтыг сайжруулахаар дархлааны тогтолцоо, эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа, бодисын солилцоог дэмжихээр зохистой дасгал хөдөлгөөн хийж, зохистой хоол тэжээл хэрэглэн, хүрээлэн орчин болон хоол хүнснээс авдаг хорт бодисуудаас ангижрах арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүл үед эрэгтэй хүнд тестостерон, эстроген гэсэн хоёр чухал даавар хоорондоо зөв харьцаатай байдаг. Эстроген даавар нь эмэгтэй хүнд асар өндөр хэмжээгээр давамгайлах үүрэг гүйцэтгэдэг бол эрэгтэй хүнд ч уг даавар бичил хэмжээгээр зайлшгүй хэрэгтэй байдаг. Харин зохих түвшингөөс хэтэрсэн үед эр хүний бие махбодид эмгэг өөрчлөлтүүд бий болж эхэлнэ.

Насжих хэмжээгээр эрэгтэй хүний тестостероны түвшин буурч, эстроген дааврын түвшин хэвээр, цаашилсаар ихсэхэд бэлгийн даавруудын харьцаа алдагдах, эстроген даавар давамгайлснаас бодисын солилцоо алдагдан өөх төс, сахарын солилцоо, судас хэврэгшин гэмтэж тархинд цус харвах, шигдээс үүсгэх эрсдэлтэй болж эхэлнэ. Гэхдээ тестостерон дааврын түвшин огцом бус, аажим буурдаг тул шинж тэмдгийн эхэн шатанд амьдралын зохистой хэв маяг, хооллолтоор зохицуулах бүрэн боломжтой.

Өөх тос ихтэй, жимс ногооны ширхэглэг багатай зохисгүй хоол хүнсний хүчин зүйл эрэгтэй хүний тестостерон дааврын түвшин буурахад ихэд нөлөөлнө. Мөн орчин үеийн амьдралын хэв маяг хооллолтын хэлбэр болоод байгаа ханасан өөх (тарган улаан мах), боловсруулаад удсан бэлэн буюу түргэн хоол, нөөшилсөн хүнс, боловсруулсан элсэн чихэр мөн ханасан тос зэрэг нь дааврын тэнцвэргүйдлийг үүсгэх шалтгаан болж байна.

Эрэгтэй хүний дааврын нийлэгжилд зэс, цайр, селениум зэрэг чухал эрдэс бодисууд оролцож байдаг. Селениум нь тестостероны нийлэгжилд оролцохын зэрэгцээ эр бэлгийн булчирхайг хүнд металл, чөлөөт радикалуудаас хамгаалж байдаг. Дээрх эрдсүүдийг хоол хүнсээрээ биед хангалттай нөөцөлж авах нь чухал.

Химийн хор, гадны бодисуудын нөлөөгөөр эстрогений түвшин давамгайлж, дааврын харьцаа алдагдсанаас шээс ялгаруулах өвчлөл, эр бэлгийн эсийн тоог цөөрүүлэх, төмсөгний хавдар үүсгэх гаж нөлөөтэй.

Стресс мөн дааварт нөлөөлдөг ба архаг стресс нь бөөрний дайвар булчирхайнаас ялгардаг DHEA дааврын боловсруулалтанд нөлөөлдөг. DHEA –Dehydroepiandrosterone даавар нь бөөрний дайвар булчирхайнаас ялгардаг бөгөөд эр бэлгийн дааврын суурь бүтэц болдог. Стрессийн нөлөөгөөр бөөрний дайвар булчирхайнаас стрессийн кортизол даавар давамгайлж ялгарснаас тестостероны эх хувилбар болох DHEA-ийн ялгарал саатаж улмаар тестостерон нийлэгжих “барилгын суурь бүтэцгүй” болдог. Нөгөө талаар, кортизолын хэмжээ ихсэх нь булчинг өөхөөр солигдох нөхцлийг бүрдүүлж, цусан дахь сахарын тэнцвэргүйдлийн шалтгаан болно. Энэ шалтгаанаар стрессийн улмаас дааврын тэнцвэргүйдэл үүсч, таргалах бас нэг шалтгаан болдог байна.

Бие дэх дааврын түвшин тэнцвэргүй болоход эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд таргалалт үүсдэг.

Дааврын тэнцвэргүйдлийг стресс, наслалт болон орчны хор зэрэг олон хүчин зүйл үүсгэнэ.

Байгалийн гаралтай ургамлын даавар эмчилгээ, хоол хүнс ба уургийн нэмэлт зэргийг багтаасан шинэ хувилбарт уламжлалт эмчилгээгээний үр дүнд дааврыг эргүүлэн тэнцвэржүүлэх хэд хэдэн арга байдаг. Дааврыг хэвийн хэмжээнд нь тэнцвэржүүлж чадвал жингээ хасах хялбар болно.

Дааврууд олон тооны булчирхайнуудын шүүрлээр ялгарч энерги үйлдвэрлэлт, бэлгийн харьцааны идэвхжил, стресс зохицуулах чадвар, биеийн өсөлт, бөөрний үйл ажиллагаа, сарын тэмдэг, цусан дахь сахарын  хэмжээг зохицуулах зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр дааврууд нь маш хүчирхэг ба бага хэмжээтэй ялгарсан даавар гэхэд л бие махбодид маш их үйлдэл үзүүлнэ. Эдгээр үйлдлүүдийн зөвхөн төсөөлж болох нэг үйлдэл нь дааврын тэнцвэргүйдлийн нөлөө юм. Дааврын тэнцвэргүйдлийн гол шинж нь таргалалт, эсвэл илүүдэл жингээ хасч чадахгүй байх явдал юм.

Эрдэс бодисын хомсдол бие махбодийн тогтолцоонд ч нөлөөлнө. Натри, калийн хэмжээ буурах нь бөөрний дайвар булчирхайн үйл ажиллагаа гажуудсан байгааг илтгэдэг. Бөөрний дайвар булчирхай нь яг бөөрний дээр байрладаг ба стресст хариу үзүүлэн адреналин, кортизол зэрэг даавруудыг ялгаруулдаг. Бөөрний дайвар булчирхай нь удаан хугацаагаар стресст өртөх үед, уг булчирхайн адреналин, кортизол ялгаруулах үүрэгтээ ядардаг. Эдгээр нь мөн бамбай булчирхайд нөлөөлдөг. Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа зөв бус явагдах үед, бамбай булчирхай түүнд туслах зорилгоор илүү их даавар ялгаруулах маягаар хэт ажилладаг ба цаг хугацаа өнгөрөхөд бамбай булчирхай мөн ядарч сульддаг. Бөөрний дээд ба бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас болж бодисын солилцооны түвшин суларч, хүний илчлэг шатаах чадвар багасч, үр дүнд нь жин нэмэгддэг байна.

Цэвэршилт эсвэл цэвэрших дөхсөн эмэгтэйчүүдэд жин нэмэх, сэтгэл санаа тогтворгүйтэх, шөнө хөлрөх, халуу оргих зэрэг шинжүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүд зөвхөн эмэгтэйчүүдэд илрэхгүй, эрчүүдэд 50 орчим насандаа цэвэршилтийн шинж тэмдэг болох “ааш муутай хөгшин өвгөн”-ий синдром тохиолдоно. Энэ синдромын үед ядаргаа, түр зуурын ой санамж алдах, бэлгийн дур хүсэл буурах, өрц хавиар таргалах болон булчингийн хүч сулрах зэрэг шинжүүд багтана. Яагаад хүнд ийм шинжүүд илэрч байгаагийн шалтгаан нь дахиад л даавар болно. Даавар нь бодисын солилцоо, бөөрний үйл ажиллагаа, бие махбодийн стресст үзүүлэх хариу нөлөө, цусан дах сахарын хэмжээ, бэлгийн үйл ажиллагаа болон сарын тэмдгийг зохицуулах үүрэгтэй химийн найрлага юм. Стресс, наслалт, эмийн хэрэглээ бусад хүчин зүйлүүдээс болж үүсэх дааврын тэнцвэргүйдлийн шинж нь бүх биеийг хамран илрэх боловч хамгийн нийтлэг илэрдэг шинж нь жин нэмэх юм.

Тестостерон эмчилгээ

Эрэгтэй хүний бэлгийн дааврын буурал илт зовиурлах, хувийн харилцаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч байвал тестостероны нөхөх замаар хөнгөрүүлж болдог ба тестостерон нөхөх эмчилгээний үр дүнд бэлгийн дур хүсэл нэмэгдэх, сэтгэл санаа тогтворжих, ясны нягтрал сайжрах болон биеийн ерөнхий эрүүл мэнд сайжирдаг нь клиник судалгаагаар харагдсан байна. Тестостерон эмчилгээ хийхийн өмнө, бие дэх тестостероны хэмжээг цус болон шүлсэнд тогтоох хэрэгтэй. Даавар нөхөх эмчилгээгээр цусан дахь тестостероны түвшинг тухайн насанд нь байвал зохих хэмжээнд хүргэх чиглэлийг баримталж хийнэ. Тестостерон эмчилгээ нь тарилга, арьсанд наалт, тос, уухаар шахмал зэрэг олон хэлбэрээр, их, бага олон тунгийн сонголттой байдаг ба зайлшгүй эмчийн заавар, хяналттай хийгдэх ёстой.

Ургамал эмчилгээ

Дал мод /Saw Palmetto/ нь тестостероныг илүү хүчтэй хэлбэр болох дигидротестостерон болгоход оролцдог.

Хүн орхоодой (Ginseng) нь бие махбодид эрч хүч нэмэгдүүлдэг чадвараараа олонд танигдсан. Эмийн хэлбэр болох Panang Ginseng нь эр бэлгийн эсийн үр тогтоох чадварыг сайжруулах, тестостероны хэмжээг нэмэгдүүлэх чадвартай болохыг судлаачид ажигласан байдаг.

Ургамал эмчилгээний гаж нөлөө маш бага тул илэрсэн тохиолдолд эмчид хандан өөрчилж болно.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »