Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгаа

Эрэгтэйчүүд ханиаданд илүү өртөмтгий байдаг уу? Эмэгтэйчүүд өвчинг илүү тэсвэрлэдэг үү? Эрүүл мэндийн эрч хүчний тулаанд хоёр хүйсийн хэн нь илүү болохыг таньж мэдье…

Эмэгтэйчүүд эрчүүдээс удаан амьдардаг

Монголд эрчүүд залуугаараа нас барах тохиолдол их байсаар байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 10 насаар богино насалдаг тоо баримт бий. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бага байдаг нь эрчүүд маань эрүүл мэндэд харш муу зуршлуудаа хаях сэтгэлийн тэнхээ эсвэл хүсэл байхгүйтэй холбоотой. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү тамхи татаж, архи ууж, буруу хооллодог нь тэдний насыг богиносгох эрсдэлүүдийн үндэс суурь юм.

Гэхдээ эмэгтэйчүүдийн хандлага ч буруугаар өөрчлөгдөх эрсдэлтэй!

Харамсалтай нь эмэгтэйчүүд ч муу зуршлаар эрэгтэйчүүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрэх үе байдаг. Эрчүүд архийг их хэмжээгээр тогтмол уудаг бол эмэгтэйчүүд өсвөр залуу наснаасаа эрт архи ууж эхлэх хандлагатай болоод байна. Тамхидалтын хувьд ч гэсэн эрэгтэйчүүд олон жилийн өмнөөс үргэлжлүүлэн хэрэглэдэг зуршилтай байсан бол одоо тамхины үзүүлэлт эрчүүд ба эмэгтэйчүүдийн хувьд бараг тэнцүү болж, тэр байтугай тамхи татах хэмжээгээрээ эмэгтэйчүүд илүү болох хандлага ажиглагдаж байна. Тамхины хор хөнөөл нь аажим, удаан хугацааны дараа мэдрэгддэг. Архи, тамхины буруу зуршилтай эмэгтэйчүүдийн тоо ихэссээр эрэгтэйчүүдтэй харьцуулсан наслалтын зөрүү удалгүй багасах магадлалтай.

Эрчүүд эмчид үзүүлэлгүй явсаар өвчлөл нь хүндэрч, яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэх нь илүү элбэг.

Гэмтэл согогийн төв эсвэл эмнэлгийн яаралтай хүлээн авахаар  үйлчлүүлэгчдийн талаас илүүг эрчүүд эзэлдэг. Энэ нь тэдний архи хэтрүүлэн хэрэглэх, гэнэтийн тохиолдол болон хүч хэрэглэсэн үйл явдалд илүү ихээр өртдөгтэй холбоотой. Эрчүүд эмэгтэйчүүдийн адил өвчлөлд өртөгддөг ч, өрхийн эмнэлэгт тэр болгон очоод байдаггүй.  Сүүлийн үеийн судалгаанаас харахад толгой, нуруу өвдөх зовиурууд эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог ч эмчид очих хангалттай шалтгаан гэж үздэггүй  болохыг тодорхойлсон байна.

Эрчүүд эмэгтэйчүүдээс хавдрын илүү өндөр эрсдэлтэй байдаг. Хавдрын тохиолдлын давтамж аль ч хүйсэнд ижил байдаг хирнээ хавдрын үүдэлтэй хүндрэлийг эрчүүдийн 70% нь даван туулж чадалгүй нас бардаг байна. Энэ нь эрчүүдийн тамхины хэрэглээтэй холбоотой байх магадлалтай. Хавдрын эмчилгээнд эерэг үр дүн өгч амьд үлдсэн өвчтөнүүдийн судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн тоо давамгайлсан байдаг.

Эмэгтэйчүүд илүү сайн дархлааны тогтолцоотой.

Эмэгтэйчүүд аливаа өвчлөлд өртөгдөх нь бага, эрчүүдээс удаан амьдардаг шалтгаан нь тэдний дархлааны тогтолцооны онцлогтой холбоотой байх магадлалтай. Эмэгтэйчүүд нэмэгдэл Х хромосомоор илүү байдгийн улмаас Х хромосомд агуулагддаг микро РНХ молекулын тоо нь илүү олон байдаг гэсэн үг. Сүүлийн үеийн судалгаагаар микро РНХ нь дархлааны тогтолцооны нийлэгжилд чухал ач холбогдолтой болохыг тогтоосон тул эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү бөх дархлаатай байдгийг тайлбарлаж болно.

Эмэгтэй даавар өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Эмэгтэйчүүдийн бэлгийн эстроген даавар нь зүрхний шигдээс болон тархинд цус харвахаас сэргийлэх ач холбогдолтой нь тогтоогдоод байгаа. Харин цэвэршилтийн улмаас бэлгийн дааврын түвшин унаснаас энэхүү хамгаалалт нь цэвэршсэний дараа үгүй болдог.

Эмэгтэйчүүд илүү эрүүл хооллодог

Эмэгтэйчүүд ихэвчлэн гадна үзэмжээ сайхан байлгахын төлөө жингээ барих зорилгооор хоол хүнсэндээ сонголттой хандаж, идэх хэмжээгээ тохируулахаас гадна эрүүл мэнддээ ихэд анхааран бага өөх тостой хирнээ эрчүүдийг бодвол илүү тэжээллэг хоол сонгож идэх зарчмыг баримталж чаддаг.

Эрчүүдийн биеийн галбирын өвөрмөц байдал тэднийг өвчлөлд илүү эрсдэлтэй болгодог.

Эрчүүдийн бэлхүүсээрээ илүүтэй таргалах хандлага нь 2-р төрлийн чихрийн шижин ба зүрх судасны өвчлөлд хүргэх эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг. Эрчүүдийн сонгодог “алим” хэлбэр нь эмэгтэйчүүдийн “лийр” хэлбэрээс илүү өвчлөлийн эх суурь болно. Өөрөөр хэлбэл Ази гаралтай эрэгтэйчүүдийн бэлхүүс 90 см, хар болон цагаан арьстай эрэгтэйчүүд 94 см-аас их байвал эрчүүд чихрийн шижин ба зүрх судасны өвчний өндөр эрсдэлтэй байна гэсэн үг.

Эмэгтэйчүүд илүүдэл жингээ хасахад хүндрэлтэй байдаг

Монгол орны хувьд сүүлийн үеийн мэдээллээс харахад эрчүүдийн 65% нь,  эмэгтэйчүүдийн 56% нь илүүдэл жинтэй, таргалалттай байдаг ч, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү хурдан жингээ хасах чадвартай байдаг. Учир нь эрэгтэйчүүд дасгалын илүү өндөр ачааллыг даах чадвартай эсвэл хооллолтоосоо илчлэг ихтэй амтлаг, чихэрлэг зүйлээ бүрмөсөн хасаж чаддагтай холбоотой байж болзошгүй. Эмэгтэйчүүд эрчүүдийн адилаар хоолны хатуу дэглэм барьж чаддаг ч, эмэгтэйчүүдийн сэтгэл санаа тогтворгүй байдаг нь хоол хасахад амархан шантрах, сэтгэл санааны дарамтанд орж тууштай байж чаддаггүй тул үр дүн бага гардаг ажээ.

Охидууд өсвөр залуу насандаа өвдөлтөнд илүү мэдрэг байдаг.

Өсвөр наснаасаа охидууд хөвгүүдээс илүү эмзэг, мэдрэг байх хандлагатай. Эмэгтэйчүүдийн бэлгийн даавраас өвдөлтийн мэдрэмжийн хэмжээ маш ихээр хамаардаг. Толгойн өвдөлт нь эстроген дааврын түвшин эрс буурсан үед илүү хүндээр  мэдрэгддэг ба биений юм ирэхийн өмнө эстроген даавар эрс багасдгаас толгойн өвдөлт маш хүнд байдаг. Үүний эсрэгээр эстрогений түвшин их байх тусам өвдөлт хамаагүй бага мэдрэгддэг. Жирэмслэлтийн явцад эстроген даавар эрс ихэсдэг байна. Эмэгтэйчүүд өвдөлтийг сэтгэл санаанд гарах өөрчлөлтөөр хэмждэг бол эрчүүд бие махбодид гарах өөрчлөлт талаас ханддаг. Өвдөлтийн талаар бодоод л байх нь өвдөлтийг илүү мэт санагдуулдаг, үүний улмаас эмэгтэйчүүд илүү зовдог. Энэ байдлаараа  эмэгтэйчүүдийн өвдөлт эрчүүдийнхээс илүү удаан үргэлжилдэг байх магадлалтай.

Эмэгтэйчүүд сайн унтаж чаддаггүй

Эмэгтэйчүүдэд эрчүүдийг бодвол нойрсох хүндрэл илүү их байдаг тул унтах хэмжээ нь харьцангүй богино байдаг. Судлаачид гүйцэд сайн унтаж чаддаггүй эмэгтэйчүүд илүү өвчлөмтгий байдаг гэж үздэг болжээ. Нойр муутай эмэгтэйчүүд зүрх судасны эмгэг, сэтгэл гутрал болон сэтгэл санааны тогтворгүй байдалд илүү ордог.

Зөвхөн эрчүүд тусдаг ханиад гэж байдаг бололтой!

Эрчүүд ханиад хүрэхдээ илүү хүнд тусдаг нь тэдний дархлааны тогтолцооны  өвөрмөц байдал нь халдвар болон үрэвслийг эсэргүүцэхэд сул байдгаар тайлбарлагдана.  Цэвэрших насанд хүрээгүй эмэгтэйчүүдийн дархлаа нь эрчүүдийнхээс хамаагүй илүү байдаг талаар судлаачид олж тогтоожээ.

Стресс эрчүүдийг өвтгөж чадна

Эрчүүд, эмэгтэйчүүд стресстэй хүнд байдлыг даван туулах чадвараараа ялгаатай байдаг. Эрчүүд ямар ч нөхцөлд  дотоод сэтгэлээ илэрхийлэхдээ муу байдаг тул стрессийн нөлөөгөөр ялгарах даавар нь өндөр байдаг. Эрчүүд стрессийн үед эмэгтэй хүнээс хамаагүй илүү адреналин ялгаруулдаг. Адреналины түвшин удаан хугацаагаар их байх нь артерийн даралт ихсэх зүрх судасны өвчлөлтэй шууд холбоотой.

Эмэгтэйчүүдэд тамхи илүү хортойгоор нөлөөлнө.

Эмэгтэй тамхичид зүрх судас болон уушигны хавдартай болох эрсдэл илүү өндөр байдаг ба хавдрын хэлбэр нь илүү хүнд бөгөөд хурдан явцтай байдаг онцлогтой. Эмэгтэйчүүд эрчүүдээс бага тамхи татах, хожуу татаж эхэлдэг ч адил хэмжээгээр хор нөлөөгөө үзүүлнэ. Энэ нь эстроген даавар уушигны эсийн хавдар эсэргүүцэх чадварт нөлөөлдөгтэй холбоотой.

Зүрхний эмгэг хүйс ялгахгүй, хамгийн аюултай өвчлөлд тооцогдоно.

Зүрх судасны эмгэг эрэгтэй, эмэгтэй ялгаагүй гурван хүн бүрийн нэгийг үхэлд хүргэдэг.  Бидний ихэнх нь зүрх судасны өвчин эрчүүдэд илүү тохиолддог гэж боддог. Эрчүүдийн хувьд зүрхний шигдээс илүү тохиолддог ч амь насанд заналхийлэх нь бага байдаг. Харин эмэгтэйчүүд зүрхний хурц дутагдлын өвдөлтийг өөрөөр мэдэрч, яаралтай тусламж авч чадалгүй гэнэтийн байдлаар эндэхэд хүргэдэг аюултай. Эмэгтэйчүүдийн зүрх цээжээр өвдөх нь ховор. Ийм учраас эмэгтэйчүүдэд хүргэх тусламж цаг алдах явдал элбэг тохиолддогийг анхаарах хэрэгтэй.

Эмэгтэй, эрэгтэй хүмүүс хэрэглэвэл зохих нэмэлт тэжээл, бэлдмэлүүд

Эрэгтэйчүүд

Ликопене Хүчтэй антиоксидант төмс, тарвас, гуава зэрэгт илүү их агуулагддаг эдгээр нь түрүү булчирхайн эрүүл мэндэд хэрэгтэй.

Цайр-  Энэ нь эр бэлгийн эсийн тоонд нөлөөлдөг.

Эрэгтэйчүүдэд зориулсан МультивитаминЭрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах “даатгал” хэмээн нэрлэгддэг нэн чухал амин дэмүүд.

Эмэгтэйчүүд

Яргуйн тос (Evening Primrose Oil) Судлаачид энэ тосонд агуулагддаг нэгдлүүд сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулж, сарын тэмдгийн өмнөх хам шинжийг бууруулдаг болохыг тогтоожээ.

Агнус Кастус (Agnus Castus) Энэ ургамал нь эм бэлгийн даавруудын тэнцвэртэй байдлыг хангаж өгдөг ба үр тогтолтонд сайн нөлөөтэй гэх зарим баримт байдаг.

Эмэгтэйчүүдийн Мультивитамин Үүнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нэн чухал амин дэм, тэжээлт эрдэс бодис, Д амин дэм болон кальци агуулсан хэлбэрийг сонгоорой.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »