Өнөөдрийн байдлаар зүрхний өвчлөлөөр нас барж буй эмэгтэйчүүдийн тоо хөхний хавдрын нас баралтаас 3 дахин олон байгаа нь эмэгтэйчүүдийн зүрхний өвчний шалтгаан болон хүндрэлд анхаарах хэрэгтэй байгааг харуулж байна. Энэ нийтлэлдээ бид эмэгтэйчүүдэд зүрхний өвчлөлийн талаар мэдээлэл хүргэж, өвчний хүндрэлээс хамгаалах аргуудын талаар танилцуулъя.

Зүрхний өвчтэй нийт хүмүүсийн дөрвөн хүн бүрийн нэг нь нас бардаг нь зүрхний өвчлөлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг эрчимтэй байлгах шаардлагыг харуулж байгаа. Зүрх судасны өвчлөлийн төрөлд: зүрхний титэм судасны эмгэг, зүрхний хананд цус харвах, зүрхний цусан хангамжийн хурц ба архаг дутагдал, зүрхний дутмагшил зэрэг эмгэгүүд хамрагдана.

Эмэгтэйчүүдийн зүрхний өвчнийг хожуу оношлох нь элбэг ба үүний гол шалтгаан нь  зүрх судасны өвчинг зөвхөн эрэгтэйчүүдийн өвчин гэж үзсээр байдаг явдал юм. Британы Зүрх Судлалын Сангийн санаачлагаар хийгдсэн судалгаануудын тайланд 44 наснаас залуу зүрх судасны өвчтэй хүмүүсийн эмэгтэйчүүдийн тоо нь  эрэгтэйчүүдээс давамгай олон байдгийг мэдээлсэн байдаг.

Эмэгтэйчүүдийн зүрхний өвчлөл дараах шалтгаануудаар ихсэх хандлагатай байдаг:

  • Дааврын хэлбэлзэл. Эм бэлгийн гэгддэг эстроген даавар нь нөхөн үржихүйн насанд зүрх судасны үйл ажиллагааг ихээр дэмжиж байдаг. Цэвэршилтийн нас ойртох 45 орчим наснаас эстроген дааврын түвшин хэлбэлзэж эхлэх үед дааврын хамгаалалт тогтворгүй болж эхлэх нь элбэг. Клиникийн судалгаа даавар хомсдлыг хугацаанд нь оношилж даавар орлуулах зөв тохируулсан эмчилгээг хийхийг дэмжиж байна.
  • Эмэгтэйчүүд эмнэлэгт оройтож ханддаг. Эмэгтэйчүүд өөрсдийгөө зүрхний өвчинд өртөгдөж болзошгүй гэдэгт итгэдэггүй. Тэдгээр зүрхний хурц дутмагшлын шинж тэмдгийг үл ойшоож, ходоод хорсох эсвэл стрессийн ачаалал хэмээн үзсээр эмнэлэгт очиход илүү хүнд болсон байдаг. Ангиограф (будагч бодис хэрэглэн судасны бөглөрлийн рентген зураг авах) шинжилгээ болон ангиопласти (судасны бөглөрөл гаргах) эмчилгээ зэрэг нарийн шинжилгээ хийлгэхээр хандсан эмэгтэйчүүдийн тоо хамаагүй бага байдгийг судалгаагаар харуулсан байдаг. Ийм хандлагын уршгаар зүрхний хурц дутмагшил оношлогдсоноос хойш нэг сарын дотор нас барах эмэгтэйчүүдийн тоо  эрэгтэйчүүдээс 2 дахин олон байдаг.
  • Зүрхний өвчнийг эмчлэх шинэ эмчилгээний судалгаа голдуу эрчүүд дээр судлагдсан. Одоогоос 20-30 жилийн өмнө судалгаанд зөвхөн эрчүүдийг хамруулдаг байжээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн физиологи, биологийн онцлог байдлаар эрэгтэйчүүдээс ялгагдах олон онцлог байдаг. Хамгийн тод жишээ гэхэд, эмэгтэйчүүдийн судас эрэгтэйчүүдийнхээс илүү нарийн бөгөөд нимгэн байдаг тул судасны хана гэмтэх, эсвэл бөглөрөх эрсдэл илүү олон тохиолдох хандлагатай.

Зүрхний дутмагшлын шинж тэмдгийг олж таних нь

Зүрх судасны өвчний илрэл эрчүүд болон эмэгтэйчүүдэд ялгаатай байдаг. Эрэгтэйчүүдийн зүрх судасны өөрчлөлт ихэвчлэн холестерины хуримтлал ба өтгөрсөн бүлэн судсыг аажим бөглөж эхлэх эмнэлзүйгээр явагддаг. Харин эмэгтэйчүүдэд судасны хананууд тархмал хэлбэрээр нимгэрч язрах нь илүү тохиолдох ба гэмтэж шүүрсэн судасны хананд тогтсон цусны бүлэн огцом ховхорч, том судаснуудыг бөглөх хэлбэрээр зүрхний хурц дутагдлын хэлбэрээр явагдах нь элбэг.

Эрэгтэйчүүдийн зүрхний дутмагшил нь ихэвчлэн хөдөлгөөний ачааллын дараа, цээж орчим дарах, бачуурах шинж тэмдгээр илэрдэг ба энэ нь зүрхний булчинд хүргэгдэх цусан хангамж хомсдсоноос үүдэлтэй. Харин эмэгтэйчүүдийн зүрх судасны дутмагшил ихэвчлэн гар, цээжний ар, нурууны дээд хэсгээр тархмал хэлбэрээр илэрдэг ба ихэвчлэн стрессийн ачааллын үүдэлтэй байх нь элбэг. Эмэгтэйчүүдийн зүрхний дутмагшлын шинж тэмдэг нь  ихэвчлэн бүдэг байдгаас эмч нар стрессийн эсвэл сандралын хам шинж гэж андуурдаг байна.

Зүрхний судасны хурц дутмагшлын үед эмэгтэйчүүдэд цээж орчмоор өвдөхийн хажуугаар  дотор муухайрах, толгой эргэх, нуруу болон эрүү рүү чинэрэх, гэдэсний чамархай орчмоор агших, толгой эргэх зэрэг өвчин мэдэрдэг, маш их ядрах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй ба шинж тэмдгийг нь ялган оношлоход хэцүү байдаг учир зүрхний дайралт гэж оношлоход хэцүү байдаг байна.

Зүрх судасны өвчлөлийг оношлох шинжилгээнүүд

Зүрх судасны өвчлөл байж болзошгүй тохиолдолд дараах нарийн шинжилгээнүүд хийгддэг.

Хөдөлгөөний ачааллын сорил тест – хөдөлгөөний ачаалалтай үеийн зүрхний бичлэгийг дүгнэх аргачлал.  Судасны хананы зузаарал эмэгтэйчүүдийн ангиограм дүрс оношлогооны аргаар бараг илэрдэггүй тул дасгалын ачааллын сорилоор  зүрх судасны дутмагшлын шинж илэрсэн ч эмэгтэйчүүд энэ шинжилгээний үзүүлэлтийг хуурамч гэж үзэх нь олонтаа. Эмэгтэйчүүдийн зүрх судасны дутмагшил  тархмал хэлбэрээр, олон жижиг судаснуудыг хамарсан эмгэг хэлбэрээр явагддаг онцлогтой тул ангиограм шинжилгээгээр оношлогдохгүй байх магадлалтайг анхаарна уу.

Эхокардиограмм (ЭКГ):  Хэт авиа ашиглан зүрхний бүтэц, үйл ажиллагааг судална.

Компьютер томограф ангиограм: Титэм судасны цусны урсгалыг иодын уусмалтай будгаар будан, компьютер томографаар хардаг.

ЭндоПAT: Бичил био мэдрэгчүүдийн тусламжтай бугалганы артерын цусны урсгалыг хэмжинэ. Энэ шинжилгээгээр судасны хананы хучуур давхаргын байдлыг үнэлдэг ба цусан хангамжийг хүргэж буй судасны хананы байдлаар зүрх судасны өвчинг эрт илрүүлэх боломжтой болдог. Гэхдээ энэхүү оношлогооны арга Монголын нөхцөлд хүрэлцээ дутмаг байна.

Эмчилгээний төрлүүд

Зүрх судасны өвчлөлийн зориулалтын шинжилгээгээр судасны цусан хангамж дутмагшилтай байгааг илрүүлсэн, эсвэл зүрхний шигдээс урьд нь тохиолдож байсан хэн бүхэн  эмийн үргэлжилсэн эмчилгээ эсвэл мэс засал эмчилгээг мөрдөх хэрэгтэй байдаг.

Эмийн эмчилгээнд бета блокатор эсвэл АСЕ ингибитор бүлгийн эмээр голчлон цусны даралт хэвийн хэжээнд хадгалах буюу цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг статин төрлийн эмчилгээгээр цусны хангамж хэвийн байлгах нөхцлийг бүрдүүлнэ.

Стент (ангилпласт): Зүрхний цусан хангамжийг хадгалах бичил гуурсыг зүрхний титэм артерид суулгадаг.

Бипасс мэс ажилбар: Өвчтөний биеийн бусад хэсгээс судсыг хэсэгчилж нарийссан титэм судасны оронд тавина.

Эрсдэлээ хэрхэн бууруулах

Амьдралын хэв маягаа өөрчилснөөр зүрхний шигдээс үүсэхээс хамгаалах бүрэн бололцоотой. Биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгах, илүүдэл жинтэй бол жин хасах, цусан дахь холестерины түвшин болон цусны даралтаа хянаж байх зэргийг нэн чухал зорилгоо болго. Аеробик төрлийн дасгалыг долоо хоногт дор хаяж гурван өдөр, 30 минутаар тогтмол хийж байгаарай. Архины хэрэглээг багасгаж, тамхинаас гарч, стрессийн нөлөөнөөс ангижрах арга хэмжээ аваарай. Талх, гурилан бүтээгдэхүүнийг хоолны дэглэмээсээ хасч, хүнсний ногоо сайн идэх хэрэгтэй. Өөхөн эсүүд интерлейкин химийн нэгдэл болон лептин дааврын нийлэгжлийг сэдээдэг ба эдгээр нь цус өтгөрүүлж, цусны урсгал удаашрах уршигтай байдаг. Илүүдэл жин хассанаар өөхөн эдийн нөлөөгөөр цус өтгөрөх эрсдэл багасна.

Бэлхүүсний хэмжээ их байх нь хэвлийн хөндийн эрхтэнүүдийн өөхлөлт их байгааг тодорхойлно. Бэлхүүсээ 80 см-ээс хэтрүүлэхгүй байхыг хичээгээрэй.

Зүрхний шигдээсийг хоол шингэхгүй байна гэж би эндүүрсэн байсан!

T, 57 настaй дэлгүүрийн менежер 2 жилийн өмнө зүрхний шигдээс болсон тухайгаа ярив.

2011 оны 7-н сараас миний цээжээр хөндүүрлэдэг болсон. Үүнийг стресс эсвэл хоол сайн шингэхгүй байгаатай л холбож тоохгүй явсаар байлаа. Би их завгүй хүн л дээ ийм учир эмч дээр очиж амжихгүй байлаа. Гэхдээ 2 өдрийн дараа ажилдаа явж байхад гэнэт цээжээр маш их өвдөж мэдрэгдсэн. Маш их жингээр цээжин дээр дарж буй мэт санагдсан. Ажилдаа очилгүй буцаад гэртээ эргэж очин нөхөртөө утсаар хэллээ. Нөхөр маань байдлыг ойлгож  шууд түргэн дуудсан.  Эмнэлэгт зүрхний бичлэг хийлгэж, цусны шинжилгээ өгөхөд зүрхний шигдээс буюу инфаркт болсныг мэдлээ. Миний эцэг эх хоёулаа 50 орчим настайдаа зүрх судасны өвчнөөр өөд болсон.

Үүнийг ухамсарлаж, би энэхүү эрсдэлээс өөрийгөө хамгаалахаар бүхий л зүйлсийг хийж ирсэн билээ. Би жингээ барих гэж хичээж, тамхи таталгүй, байнга шинжилгээ өгөх зэргээр өөрийгөө хамгаалдаг байсан. Гэхдээ миний ажил стресс ихтэй ажил байсан. Мөн дасгал хөдөлгөөн хийх цаг зав хомс байдаг байлаа.

Зүрхний курс эмчилгээ хийлгэж бага багаар сайжирсан.  Эргээд хэвийн амьдралдаа орсон боловч сүүлийн үед бие маань дахиад муудаж цээжээр үе үе өвддөг болж эхэллээ. Одоо би амьдралын хэв маягаа бүхлээр нь өөрчлөхөөр шийдээд хичээж байна. Би өөрийгөө тайвшруулах бясалгал хийж, жингээ барихын тулд байнгын дасгал хийж, аеробик дасгалд явдаг болсон. Миний та бүхэнд хэлэх зүйл бол цээжээр өвдөлтийг хэзээ ч бүү үл ойшоогоорой. Эмэгтэй хүнд зүрхний шигдээс тохиолдоггүй гэж бүү бодоорой.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »