Толгойд
Үсний хуурс.
Бага ангийн хүүхдүүдийн үс хуурстах нь элбэг тохиолддог. Үсний хуурс цусаар хооллодог ба толгойноос толгойд хүрэлцэхүй замаар дамжиж тархдаг, загатнадаг шинж тэмдгээр зовиурладаг байна. Хуурсны өндөг нь цагаан эсвэл шар өнгөтэй байдаг.
Хэрхэн арилгах: Хуурсыг устгадаг бодистой түрхлэг хэрэглэж болно. Түрхлэг олдохгүй тохиолдолд үсээ шампунь хэрэглэхгүй угаагаад ангижруулагч түрхсэний дараа нарийн шүдтэй самаар “шүүрдэж” авч цэвэрлэнэ. Ангижруулагч түрхсэн үсний ширхэгийн гадаргуу толигор болж хуурс тээглэж тогтолгүй цэвэрлэхэд амар болно. Энэ хэлбэрээр өдөр бүр бөөсний өндөг харагдахгүй болтол үсээ самнаж цэвэрлэнэ. Мөн Цайны Модны уусмал (Tea Tree lotion) болон лавендер ургамлын хандаар уусмал бэлдэж эмчилж болох юм.
Ходоодонд
Е.coli – гэдэсний савханцар. Бидний гэдсэнд уут дүүрэн элсэн чихэртэй тэнцэxүйц хэмжээний олон нян байдаг. Эдгээр нянгийн ихэнх нь хоол задлан шингээхэд, тэр байтугай зарим нь шим тэжээл нийлэгжүүлэхэд хүртэл оролцдог байна. Е.coli гэдсэнд байхдаа К амин дэмийн нийлэгжилд оролцдог ба харин гэдэснээс гадагшилсны дараа халдварын эх үүсвэр болох аюултай.
Хэрхэн арилгах: Гэдэсний савханцрын халдвар авснаас шингэн гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг илэрвэл их хэмжээгээр шингэн ууж шингэнээ нөхөх хэрэгтэй. Зөвхөн шингэн нөхөх хэлбэрээр хүлээцтэй хандвал шингэн суулгалт аяндаа хэвийн болох ёстой. Ариун цэврийг сайтар сахиж, биеийн ашигтай нян болон ашигтай бичил орчныг бүрдүүлэхэд гэдэсний савханцрын халдвар тархах боломжгүй байдаг.
Цавь, бэлэг эрхтэн орчимд
Мөөгөнцөр Үтрээний хэвийн pH орчныг лактобацилл ашигтай бичил биетийн шүүрлээр хамгаалж байдаг. Антибиотик эмчилгээг хэтрүүлсэн тунгаар хэрэглэх, үтрээг шүлтлэг орчинтой савангаар угаах, бэлгийн хавьтлын тоо ойртсон тохиолдолд үтрээний уг ашигтай нян устгагдаж мөөгөнцрийн нян үржих таатай нөхцөлтэй болно. Мөөгөнцрийн нян ихсэхэд үтрээний цагаан ялгарал ихсэж, загатнах, хорсох, улайх шинж тэмдгүүд илэрнэ.
Хэрхэн арилгах: Эмийн сангаас мөөгөнцрийн эмчилгээний лаа, үрэл авч хэрэглэхийн хажуугаар үтрээний ашигтай бичил орчин болох лактобациллтай лаа, түрхлэг ойрхон давтамжтай хэрэглэх хэрэгтэй. Мөн бэлэг эрхтэн орчимд чихэргүй, амьд нянтай тараг түрхэж болно.
Хөлөнд
Хөлний хумсны мөөгөнцөр Хүний биеийн гадаргууд маш олон төрлийн мөөгөнцрүүд оршиж байдаг. Ихэнх нь хор нөлөөгүй ч, харин хумсны доор нэвтэрсэн үед хумс болон хумсны орчмын эдийг үрэвсүүлж хүндрүүлдэг. Хумсны мөөгөнцрийн халдварын үед хумс шарлах, улайх, хавдаж зовиурлана.
Хэрхэн арилгах: Мөөгөнцрийн нянгийн эсрэг тос, хумсны түрхлэгт амархан эмчлэгддэг. Лавендерийн ургамлын тос мөн мөөгөнцрийн халдварын үрэвслийг эмчилдэг тусгай үйлчлэлтэй байдаг.
Нүүрний хачиг
Бидний арьсанд олон хөлт жижиг хачигнууд оршдог нь хэвийн ба тэдгээр нь нүүрний тосоор хооллож, арьсны сүвүүдэд өндөглөж байдаг. Нүүрний тослог ихсэх тусам нүүрний хачиганд хооллож, үржих нөхцөл ихээр бүрэлддэг байна. Нас бие гүйцсэн эрүүл хүний нүүрний арьсны 1 см2-д ойролцоогоор 1-2 хачиг гэмтэл учруулахгүйгээр оршиж байдаг ба харин тэдгээрийг нүүрний судас тэлж улайлгадаг шалтгаан байж болзошгүй гэж үздэг.
Хэрхэн арилгах: Арьсаа тогтмол цэвэрлэж чадвал нүүрний хачгийг хэвийн хэмжээнд барьж болно. Розацеа буюу нүүрний бичил судлууд тэлж улайдаг эмгэгтэй бол аль зөөлөн төрлийн, химийн нэгдлийн орц багатай бүтээгдэхүүн хэрэглэж, арьс гуужуулах, үрэх үйлдлээс болгоомжлоорой.
Хялгасан (гэдэсний цагаан) хорхой
Эдгээр жижиг, цагаан хорхойнууд ихэвчлэн 10-аас бага насны хүүхдүүдийн шулуун гэдсэнд өндөглөж үржин үрэвсэл үүсгэнэ. Хялгасан хорхой гэдсэнд үржсэн үед шулуун гэдэсний амсар улайж, ихэвчлэн шөнийн цагаар загатнуулна. Халдвар ихэвчлэн өтгөнөөр дамжин бохир гараар халдварлагдана.
Хэрхэн арилгах: Башир цэцгийн хандаар амталсан сармис болон луувангийн шүүс бэлдэж 7-10 хоног уухад хялгасан хорхой арилдаг гэсэн ажиглалт байдаг.
Биеийн хуурс
Биеийн хуурс нь цавь, суга, цээжний тэр бүү хэл хөмсөгний ч үсэнд үржиж болдог. Биеийн хуурс нь бэлгийн болон бэлгийн бус бие махбодийн хавьтлаар халдварлагддаг. Биеийн үсэрхэг хэсгээр эрчтэй загатнах, арьсаар жирэлзэх мэдрэмж илэрвэл эмчид хандаж хуурс болон өндгийг нь устгах түрхлэг эмчилгээ заалгаж авах хэрэгтэй.
Хэрхэн арилгах: Толгойн хуурс эмчлэх аргаар эмчилж болдог. Цайны Модны тосон түрхлэг түрхэх эсвэл нарийн ширхэгтэй самаар цэвэрлэх, угаах арга хэмжээ авч болно.
Атлет хөл бөгөөд тамирчдын хөлний арьсны үрэвсэл
Бүх төрлийн мөөгөнцрийн нянгууд чийгшэл ихтэй, агааргүй бөгөөд халуун газар эрчтэй үрждэг. Өдөр бүр дасгал хийдэг тамирчид, битүү гутланд хөл нь хөлөрч мөөгөнцрийн халдварт өртөгдөх эрсдэлтэй байдаг. Мөөгөнцрийн нянгууд хөлний хурууны завсрын арьсаар хооллож үрждэг ба арьс хуулрах, цайрах, загатнах шинж тэмдэгтэй байдаг.
Хэрхэн арилгах: Бэлтгэл дасгалын үед хөл их хөлөрдөг тул бэлтгэлийн дараа хөлөө байнга хуурай байлган, оймсоо ойрхон сольсноор мөөгөнцрөөс хамгаалж болно. Агаар нэвтрүүлдэггүй синтетик оймсноос татгалзаарай. Хөлөө хэт их үрж, арьсаа гэмтээхээс болгоомжил. Халдвар авсан тохиолдолд зориулалтын тосон түрхлэгээс гадна хөлөө чийгшүүлэгч савангаар угааж, бага зэргийн уксус цууг усанд шингэлэн хөлөө өдөрт 3-4 удаа угааж болно.