Насжилттай холбоотой эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны өөрчлөлтүүд

Насжилттын явцад эрэгтэй хүний бие махбодид төмсөгний эдийн бүтцийн өөрчлөлт, үрийн шингэн ялгарал болон бэлэг эрхтэний хөвчрөлийн хямрал зэрэг нөхөн үржихүйн тогтолцооны биологийн өөрчлөлтүүд явагддаг байна.

Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн насжилттай харьцуулахад эрэгтэйчүүдэд тохиолдох эдгээр өөрчлөлтүүд гэнэт үүсэхгүйгээр 4-6 жилийн хугацаанд аажим хэлбэрээр явагддаг онцлогтой бөгөөд эр бие махбодийн биологийн энэ үе шатыг андропауз гэж нэрлэнэ.

Эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны насжилтын улмаас төмсөг эдийн өөрчлөлтөнд ордог. Төмсөгний эдийн хэмжээ багасах ба үүний үр дагавар болж эр бэлгийн даавар тестостероны хэмжээ аажмаар буурдаг. Тестостерон дааврын түвшин буурахад бэлгийн дааврын тэнцвэр алдагдан, үүний үр дүнд бэлэг эрхтэний хөвчрөх чадвар багасан  бэлгийн сулралд хүргэдэг. Бэлгийн сулралтай болох явц аажим явагдах ба харин бусад эрхтэн тогтолцооны эмгэг, сэтгэлзүйн өөрчлөлтийн нөлөөгөөр хурдасч болдог.

Үр тогтоох чадвар

Насжилтын явцад үрийн шингэн дамжуулах гуурс нарийсч, уян чанараа алдан үрийн шингэн дамжуулах чадвар багасч эхэлдэг. Төмсөгний эд эр бэлгийн эсийг үргэлжлүүлэн боловсруулах чадвараа хадгалж чаддаг ч, боловсруулах эр бэлгийн эсийн тоо нь харьцангүй цөөрдөг. Эпидимис, үрийн цэврүү болон түрүү булчирхайгаас ялгарах үрийн шингэний хэмжээ мөн багасдаг. Иймээс нас ахихын хирээр цөөн тооны эр бэлгийн эс агуулсан, багассан хэмжээний үрийн шингэн ялгаруулах тул эрэгтэй хүн үр тогтоох боломж багасч эхэлдэг байна.

Шээс ялгаруулах үйл ажиллагааны өөрчлөлт

Түрүү булчирхайн эд эсүүдийн цусан хангамж боогдсоноос эд эсэд нь сорвижилт үүсэн хатуурч,  хэмжээний хувьд томорч эхэлдэг. Үүнийг түрүү булчирхайн хоргүй хэт томрол гэж нэрлэдэг ба 50 нас хүрсэн эрэгтэйчүүдийн бараг 50 хувь нь үүнд өртдөг. Түрүү булчирхай томорсноос дундуур дайрч өнгөрөх шээсний болон үрийн шингэний сувгийг боогдуулан шээс ялгарал алдагдан, бэлгийн харьцааны үеэр үрийн шингэн ялгарал удаашралтай болдог.

Эрэгтэй эмэгтэй хүний хоёуланд нь нөхөн үржихүйн тогтолцооны эрхтэнүүдийн өөрчлөлт зэргэлдээ эрхтэнүүд болох шээсний тогтолцооны эрхтэнүүдэд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байдаг.

Насжилттай холбоотой өөрчлөлтийн үр дагавар

Эрэгтэйүүдийн үр тогтоох чадвартай байх нас нь хүн бүрийн онцлогоос шалтгаалж ялгаатай байдаг. Түрүү булчирхайн томрол үр тогтоох чадварт сөрөг нөлөө үзүүлдэггүй ба ахимаг насандаа ч шинэ эцэг болох нь элбэг тохиолдоно.

Бэлгийн харьцаанд ялгарах үрийн шингэний хэмжээ хэвээр үлдсэн ч үүнд агуулагдах идэвхтэй эр бэлгийн эсийн тоо цөөрөх хандлагатай болно.

Насжилтын явцад эрэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл буурч, бэлгийн харьцааны эрч багасдаг нь ажиглагддаг. Энэ нь тестостерон дааврын хэмжээ буурахтай холбоотой байж магадгүй ч тухайн эрэгтэйн сэтгэлзүй, наснаас хамааралтай гэр бүлийн харьцаа, нийгэмд эзлэх байр суурь, өвчин, архаг эмгэг, хэрэглэдэг эмийн гаж нөлөө нөлөөлж болно. Насжилт нь эр хүний бэлгийн харьцааг хорих үндсэн шалтгаан байх ёсгүй юм.

Насжилттай холбоотой тохиолдох нийтлэг хүндрэлүүд

Нас ахих хирээр бэлгийн харьцааны сулралыг мэдэрч эхэлсэн эрэгтэйчүүд зовнин, сэтгэл санаагаар тайван бус болж эхэлдэг. Залуу байх үеийн бэлгийн идэвхтэй амьдрал удаашран, үрийн шингэнийг олон давтамжтай ялгаруулах чадвар муудах нь хэвийн үзэгдэл юм. Гэвч бэлэг эрхтэний хөвчрөлийн эрч нь дан ганц насжилтаас хамаарахгүй. Үүнд өвчлөл, хэрэглэддэг эмийн үйлчилгээ болон сэтгэлзүйн асуудлууд хамтдаа нөлөөлж байх нь олонтаа. Цусны даралт бууруулах, чихрийн шижин өвчний эмчилгээнд хэрэглэдэг эм бэлдмэлүүд бэлэг эрхтэний хөвчрөх чадварт муугаар нөлөөлөх магадлалтай. Эм болон өвчнөөс шалтгаалсан бэлгийн сулрал эмчлэгдэх бололцоотой тул уг асуудлаар эмчтэй ярилцан эмчилгээний төрөл болон тунг өөрчлөх талаар зөвлөгөө аваарай.

Түрүү булчирхайн хоргүй томрол нь шээс ялгаруултанд саатал учруулж болно. Томорсон түрүү булчирхай шээсний сувагт даралт учруулснаас шээсний гарц сулардаг. Шээс удаан хугацаагаар хуримтлагдсанаас давсганд нян үржиж үрэвсэл үүсгэх хүндрэлийн эх үүсвэр болно. Үрэвсэл давсагнаас дээш өгсөн бөөрний эдэд халдвар тархаж, үрэвслийг эмчлэхгүй явсаар бөөрний дутагдалд хүргэх өндөр эрсдэлтэй. Түрүү булчирхай ч мөн өөрөө үрэвсэж, халдвар үржүүлэх таатай орчин байж болно.

Сүүлийн үед түрүү булчирхайн хорт хавдрын тоо залуучуудын дунд илүү элбэг тохиолддог болж байна. Нас нэмэгдэх хэрээр түрүү булчирхай болон давсагны хорт хавдрын эрсдэл нэмэгдэж байдаг. Харин төмсөгний хавдар нь залуу эрэгтэйчүүдэд илүү зонхилно.

Урьдчилан сэргийлэлт

Насжилтаас хамааралтай түрүү булчирхайн томрол, төмсөгний эдийн хатингаршил зэргийг эрт хугацаанд нь оношилж чадвал эмчлэгдэх бүрэн боломжтой байдаг.

Бэлгийн идэвхтэй амьдралын үйл ажиллагаа сулрах нь энгийн насжилтаас илүү бусад хүчин зүйлээс байнга хамааралтай байдаг.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »