Хоолны дэглэм барихад тустай зөвлөгөө

Хоолны дэглэм барихад хүндрэл учирч, хүссэн зорилгоо биелүүлэхэд бэрхшээлтэй байна уу? Зохистой, эрүүл хоолны дэглэм баримтлах дараах зөвлөмжийг хүргэж байна. 

  • Хангалттай хэмжээний ус эсвэл илчлэггүй уух юм хэрэглэх

Хэсэг шоколад идэхээсээ өмнө аяга ус уу. Хүмүүс заримдаа цангахыг өлсөхтэй андуурдаг учраас шаардагдаад байгаа зүйл чинь аяга ус уух байтал хооллож илүү илчлэг хэрэглэдэг. Эсвэл дан ганц ус ууснаас жимсний хэрчмээр амталсан, эсвэл жимстэй цайгаар хандалсан цай уугаад үзээрэй.

  • Оройн цагаар идэх хөнгөн зуушаа сайтар сонго

Оройн хоолны дараа суугаад амарч байх үед идэх зүйлдээ хяналт тавилгүй идэх нь элбэг байдаг. Зурагтандаа анхаарах үед идэж байгаа хоолныхоо хэмжээг анзаардаггүй. Иймээс тэдэн цагаас хойш огт идэхгүй гэсэн дүрэм өөртөө гаргах, эсвэл илчлэг багатай хөнгөн зууш болох тараг, жигнэмэг, жимс жимсгэнэ бэлдсэн байх хэрэгтэй.

  • Өөрийнхөө дуртай хоолыг амтархан идэх

Идэх дуртай хоолоо хориглохын оронд бага хэмжээгээр идэх хэрэгтэй. Харин бүтэн хайрцаг жигнэмэг авахын оронд ганцаар савласан жигнэмэг ав. Эсвэл бүтэн уут чихэрний оронд цөөн тооны чихэр аваад хадгалж болно. Хэдийгээр жингээ барьж байгаа ч дуртай зүйлээсээ татгалзах хэрэггүй, хамгийн чухал нь хэмжээ хязгаар, олон төрлийн бага хүнс хэрэглэдэг байх хэрэгтэй.

  • Өдөрт олон удаа бага хэмжээгээр хооллох

Хоолноос авах илчлэг задлах илчлэгээс бага тохиолдолд жин хасагддаг. Үргэлж өлсөж байхад хоолоо хорих маш хүнд даваа. Судалгааны үр дүнд өдөрт 4-5 удаа хооллодог эсвэл хөнгөн зууш иддэг хүмүүс жингээ барьж хоолны дуршлаа хянах чадвар нь өндөр байдаг. Өдөрт хэрэглэх илчлэгээ хэдэн хэсэгт хувааж ихэнх хэсгийг нь үдээс өмнө идэж байхаар төлөвлөн, оройн хоолоо хамгийн сүүлийн хооллолт байхаар зохицуул.

  • Хоол болгондоо уураг оруул

Уураг бол хамгийн сайн цатгагч. Уураг өөх тос, нүүрстөрөгчөөс илүү өег бөгөөд удаан хугацаагаар өлсөхгүй байлгадаг. Уургийн оролцоотой булчин хөгждөг ба булчингууд өөх тосыг шатаахад тусална. Иймд далайн гаралтай хоол хүнс, өөхгүй мах, өндөгний цагаан, тараг, бяслаг, шар буурцаг, самар, шош зэргийг хүнсэндээ хэрэглээрэй.

  • Хоолын амтыг сайтар мэдрэх

Хоолоо амттай болгож, сэтгэл ханамжийг бий болгохын тулд халуун ногоо, амтлагч хэрэглэж болно. Амттай хоол хүний амтлах мэдрэмжийг өдөөж сэтгэл ханамж мэдрүүлдэг учраас их идэхгүй байх сайн талтай.

  • Ресторанд хагас эсвэл хүүхдийн порцоор захиал

Бага хэмжээгээр хоол захиалснаар хэрэглэх илчлэгийг хянахад тусална. Мөн аль болох жижиг хэмжээтэй таваг хэрэглэвэл дүүрэн харагдаж, сэтгэлээрээ цаддаг.

  • Аяга гоймонгийн оронд аяга ногоо идэх

Гоймон (паста), талхаа багасгаж хүнсний ногоо илүү хэрэглэснээр жилийн дотор даашинз өмднийхөө размерийг багасгах боломжтой. Өдөрт хэрэглэдэг цардуулаа багасгаад хүнсний ногоогоо нэмэгдүүлбэл 100-200 калори бага хоол идэх боломжтой.

  • Өглөөний цайгаа байнга ууж хэвших

Өглөөний цайгаа уухгүй байснаар жин хасна гэдэг нь хамгийн хялбар хоолны дэглэм мэт санагдаж болно. Гэтэл олон судалгааны үр дүнд харин ч өглөөний цай ууснаар жин хасч болно гэдгийг баталсан. Өглөөний цай уухгүй байвал хурдан өлсөх бөгөөд өдрийн турш бага багаар идээд, өдөр оройн хоолоо хэт их идэх байдалд хүргэнэ. Жингээ хасах, жингээ барихын тулд эслэг ихтэй эрдэнэ шишийн зууш, тослог багатай сүү, жимс жимсгэнэ зэрэг эрүүл өглөөний хоолонд цаг гаргаж сураарай.

  • Ширхэглэг ихтэй хоол илүү хэрэглэх

Эслэг нь хоол боловсрох үйл явцыг дэмжин өтгөн хаталтаас сэргийлж, холестеролыг бууруулах төдийгүй жин хасахад нэн тустай. Ихэнх хүмүүс идвэл зохих ширхэглэг хоолны тал хувийг л идэж чаддаг. Эмэгтэйчүүд өдөрт 25 грамм, эрэгтэйчүүд 38 граммыг эсвэл 1000 калори тутамд 14 грамм байхаар ширхэглэг хүнс иддэг байх хэрэгтэй. Овъёосны гурил, шош, бүхэл үрийн бүтээгдэхүүн, олон төрлийн жимс хүнсний ногоо нь ширхэглэгийн өндөр агууламжтай бүтээгдэхүүнүүд юм.

  • Шүүгээн дэх таргалуулдаг хоол хүнсээ гаргаж хая

Таны шүүгээнд нарийн боов, чипс, хөргөгчинд зайрмаг байгаа бол жин хасахад садаа болно. Амттанд хорхойсох дур хүслээ багасгахын тулд шүүгээгээ цэвэрлэх шаардлагатай. Харин оронд нь гадагш гарч алхах дасгал хийнгээ амттан авч болно.

  • Жингээ аажмаар хас

Хүсч байгаа шигээ хурдан хугацаанд биш хэрнээ бага багаар аажим жингээ хасч байгаа бол битгий шантраарай. Яг л жин нэмэхтэй адилаар жин хасах ч мөн тодорхой хугацаа шаардана. Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр, долоо хоногт 0.5 -1кг гэх мэт бодитой зорилго тавих хэрэгтэй. Хэрэв том зорилго тавчих юм бол хүссэн хурдаараа хангалттай жин хасч чадахгүй байна гээд бууж өгөх хандлагатай болчихдог. Биеийн жингийнхээ 5 -10% -ийг хаяад ирэхээр биеийн эрүүл мэнд сайжирч байгааг мэдрэх болно.

  • Хангалттай унтаж амрах

Хангалттай нойр авч чадаагүйгээс таны бие махбодь хоолны дуршил өдөөдөг ghrelin дааврыг ихээр ялгаруулж, цадсан гэсэн мэдрэмжийг өгдөг leptin дааврын түвшинг багасгадаг. Хангалттай унтаж амарснаар эрч хүчээ сэлбэх, хэрэгцээгүй амны зугаа гаргасан зүйл идэхгүй байхад тустай.

  • Амралтын өдрийн спиртийн төрлийн ундааг багасгах

Согтууруулах ундаа их хэжээний илчлэг агуулдаг. 140 грамм дарсанд 125, шил шар айрганд 153 илчлэг байдаг. Бидний бие махбодь энэ илчлэгийг сайн зарцуулж чадахгүй тул шууд л өөх болгож хувиргадаг. Дуртай спиртийн төрлийн ундаагаа амралтын өдрөөр, эмэгтэйчүүд өдөрт 1, эрэгтэйчүүд 2- ыг л ууж байх хэрэгтэй.

  • Чихэргүй бохь хэрэглэх

Дараагийн удаад таргалуулдаг хөнгөн зууш авахын оронд чихэргүй бохь сонгоод үз. Зарим төрлийн бохь нь сэнгэнэсэн амьсгалаас гадна хөнгөн зууш идэх хүслийг багасгаж жин хасахад тустай байдаг (бага илчлэгтэй бохинд агуулагддаг чихэртэй спирт болох sorbitol  нь зарим хүмүүст туулгах шинж тэмдэг үзүүлдгийг анхаараарай). Хэдийгээр бохь зажлах нь бага идэхэд хүргэж байгаа ч гэсэн идэхээ болих хэрэгтэй гэсэн үг биш. Зөв хоолны дэглэм бол зохистой эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний нэгдэл юм.

  • Хоолны тэмдэглэл хөтөл

Зөвхөн бал цаас байхад та жингээ эрчимтэй хасч чадна. Судалгаанаас харахад хэзээ хаана, хэр их хэмжээгээр юу идэж ууснаа бичиж тэмдэглэж байх нь өөрийгөө анзаарах, бага идэх боломж олгодог. 7 хоногийн 6 өдөр тэмдэглэл хөтөлдөг хүмүүс долоо хоногт нэг ба түүнээс бага тэмдэглэл хөтөлдөг хүмүүстэй харьцуулахад 2 дахин их жин хасдаг болох нь батлагдсан.

  • Амжилтаа тэмдэглэ (харин хоолгүйгээр)

Энэ долоо хоногт та 2 килограм хасч, өдөр бүр алхсан уу? Тэгвэл энэ амжилтаа тэмдэглэх цаг нь болж. Амжилтаа тэмдэглэх нь илүү их амжилт гаргах эрч хүч өгдөг. Кино үзэж, шинэ CD худалдаж аван дараагийн зорилгынхоо шагналыг тодорхойл. Харин амжилтаа тэмдэглэж байна гээд жимстэй зайрмаг, пицца идэж болохгүй шүү.

  • Гэр бүл найз нөхдөөсөө дэмжлэг ав

Тусламж дэмжлэг авснаар зорилгодоо хүрэхэд дөхөмтэй болно. Иймд эрүүл амьдралын хэмнэлдээ хүчин чармайлт гаргаж байгаа гэдгээ дотны хүмүүстээ хэл. Магадгүй тэд тантай нэгдэн хамт дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллон жингээ хасч болно. Буугаад өгчихмөөр санагдаж байгаа үед дотны хүмүүс тань тусалж дэмжин энэ бүх асуудлыг хялбархнаар шийдэх боломж олгоно.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »