- Нэг дор их хэмжээний жин хасахаар хэт хатуу хоол хорих
Богино хугацаанд нэг дор 5 кг хасахаар шийдэж, дан ганц байцааны шөл, усан үзмээр хязгаарлаж, хоолоор хэрэглэх нийт илчлэгийг 1000 ккал-с бага болгон огцом багасгахад биеийн жин гарцаагүй тодорхой хэмжээгээр багасдаг. Гэвч хэтэрхий бага илчлэгтэй хүнс хэрэглэснээс бодисын солилцоо удааширдаг. Харин эргээд хоолны хатуу дэглэм барихаа зогсоох үед бодисын солилцоо удааширч илчлэгийг удаан шатаадаг болсон байх тул эргээд илүү их жин нэмдэг.
- Өглөөний цайгаа уулгүй алгасах
Өглөөний цай уухгүй байхад хоолоор хэрэглэх илчлэгээ багасгаж магадгүй гэж ойлгодог. Гэвч өлссөнөөс болж олон удаа тааралдсан зүйлээ багаар идэх, өдрийн хоолоо хэтрүүлж идэх зэрэг бодсоноос илүү их юм иддэг. Өглөөний цайндаа уураг, эслэгээр баялаг хүнс хэрэглэвэл өдрийн турш өлсөхгүй, зуушлалгүй өдрийн хоолоо тохируулж идэх чадвартай болно. Судалгааны үр дүнд өглөөний цайгаа уудаг хүмүүс эрүүл жинтэй байдгийг баталсан.
- Хоолны дундуур хэт их зууш идэх
Та магадгүй хоолныхоо илчлэгийг байнга тооцдог байх, гэвч хоолны хоорондох амны зугааг тооцдог уу? Таны ширээн дээр байгаа уут дүүрэн амтат жигнэмэг, үдэшлэг дээр идсэн жижиг зүсэм бялуу, хүүхдийнхээ зайрмагнаас багахан амссан зэрэг эдгээр бүх амны зугаа нийлээд хүссэн зорилгыг чинь сүйтгэж орхино. Иймээс идсэн хоол, зууш бүрийн илчлэгийг ухаалаг утас, тэмдэглэлийн дэвтэртээ нарийн тэмдэглэж тооцоорой.
- Хөнгөн зууш огт хэрэглэхгүй байх
Хоолны хооронд хэт их амттан, хөнгөн зууш хэрэглэснээс таргалуулдаг ч, харин бодолтой бөгөөд зөв зуушилбал харин ч жин барихад тус болно. Өдөрт бага багаар олон хооллож, хөнгөн зууш иддэг хүмүүс өлсгөлөнгөө хянаж, жингээ барих боломжтой байдаг. Хөнгөн зууш идсэнээр бодисын солилцоогоо түргэн хэмнэлд оруулдаг. Ялангуяа уургаар баялаг хөнгөн зууш илүү ач тустай. Жишээ нь, ургаар баялаг учир хэдхэн грамм самар идэхэд сайн. Судлаачид хөнгөн зуушиндаа самар иддэг хүмүүс бусад хүмүүсийг бодвол илүү туранхай байдгийг баталжээ.
- Өөх тосыг бүрмөсөн хязгаарлах
Өөх тос багатай хоол идэх нь хэрэгтэй боловч өөх тосгүй гэдэг нь бага илчлэгтэй гэсэн үг биш. Тослог багатай таваг дүүрэн бялуу багахан зүсэм энгийн бялуунаас илүү их илчлэгтэй байж магадгүй. Идэж буй өөх тос, сахар, тэжээлийн илчлэгийг зөв тохируулах хамгийн найдвартай арга бол савлагааны шошгоноос мэдээлэл авах юм.
- Шингэний илчлэгийг хэтрүүлэх
Хэрэглэх илчлэгээ тооцох үед бидний ихэнх нь уух зүйлсийнхээ илчлэгийг тооцохоо мартдаг. Хатуу архийг шингэлэх ундаа, кофенд нэмдэг тос, амттан 500 ккал нэгжээс их байж магадгүй. Жимсний шүүс, хийжүүлсэн ундаа хүртэл өндөр илчлэгтэй байдаг. Нэмээд шингэний илчлэг өлсгөлөнг дарж чаддаггүй. Илчлэг ихтэй чихэрлэг ундаа уусан ч хоолоо багасгана гэж байхгүй.
- Хангалттай хэмжээний ус уухгүй байх
Ус бол илчлэг задлахад нэн шаардлагатай бүтээгдэхүүн. Хэрвээ та шингэний дутагдалд орвол бодисын солилцоо удааширч улмаар жин хасах явдал ч мөн саарна. Судлаачдын онцолсноор өдөрт 8 ба түүнээс дээш аяга ус уудаг хүмүүс бусад хүмүүсээс илүү их илчлэг шатаадаг байна. Иймд хөнгөн зууш, хоол бүрдээ аяга ус нэмж ууж хэвшээрэй.
- Сүү сүүн бүтээгдэхүүн хангалтгүй хэрэглэх
Тослог ихтэй сүү, бяслаг, зайрмаг зэрэг нь ихэнх дэглэм баригчдын хувьд хориотой зүйлс гэж ойлгож болно. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн огт хэрэглэхгүй байх нь сөрөг үр дагавартай байж болзошгүй. Хүний бие махбодь кальци хангалттай байхад илчлэг илүү ихээр шатдаг, харин кальци багасах үед өөх хуримтлуулдаг болохыг зарим судалгаа тогтоосон. Кальцийн нэмэлт бүтээгдэхүүн кальциар баялаг, тослог багатай сүүн бүтээгдэхүүний адил кальцийн хэрэгцээг нөхөж чаддаггүйг анхаарах хэрэгтэй.
- Өдөр бүр жингээ үзэх
Өдөр бүр жингээ үзэхэд урам хугарах төдийгүй шаардлагатай үзүүлэлт болж чаддаггүй. Биеийн жинг аль болох урт хугацааны дараа, болвол долоо хоногоос ойрхон үзэхгүй тэвчээртэй байх хэрэгтэй. Долоо хоногт 0,5 -1 килограм жин хасах зорилготой бол өдөр бүр жигнэж мэдэгдэхүйц жин хасахгүй сэтгэлээр унаснаас долоо хоногт 1 удаа үзсэнээр илүү сэтгэл хангалуун байх болно.
- Боломжгүй зорилго тавих
Долоо хоногт шууд 10 кг жин хасах төлөвлөгөө бодит биш байдаг. Зорилгоо бүтэхгүй болохыг мэдсэн үед хоолны дэглэм барих ч шаардлагагүй мэт болно. Долоо хоногт 2 кг хасч чадсан ч энэ баяраа тэмдэглэхийн оронд харин ч зорилгодоо хүрсэнгүй гээд урам хугарах болно. Жин хасах гол үндэс нь бодитой зорилго тавих юм. Жин хасах бодитой бөгөөд зохистой хэмжээг хоолны мэргэжилтнээс асууж, зөвлөгөө аваарай.