Өндөг
Өндөг холестерин ихээр агуулдаг гэсэн муу нэртэй байсан. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар өдөрт нэг өндөг хэрэглэх нь эрүүл, тэжээллэг байхын хамт жин хасахад ч тустай болохыг тогтоогоод байна. Шалтгаан нь: өндөг уургаар баялаг тул шингээхэд урт хугацаа зарцуулна. Өглөө уургаар баялаг хүнс хэрэглээд гарахад удаан хугацаагаар өег байж, өлсдөггүй учир өдрийн турш арай бага хоол идэх болно.
Үхрийн шарсан мах
Хэдэн жилийн турш эрүүл мэндийн мэргэжилтнүүд улаан мах аль болох бага хэрэглэхийг зөвлөдөг байсан. Гэвч үхрийн махнаас татгалзах шаардлагагүй. Жигнэсэн үхрийн махны өөхгүй зүсэм ижил хэмжээний тахианы цээж махтай адил ханасан өөхтэй байдаг. Үхрийн мах өндөгний адилаар уургаар баялаг тул удаан хугацаанд цатгалан явах боломжтой. Өөх багатай, уураг ихтэй мах хэрэгтэй бол үхрийн гуяны дээд мах зэрэг ямар ч өөхгүй хэсгийг сонгох нь тохиромжтой бөгөөд нэг удаа хэрэглэх порц нь гарын алганаас хэтрэхгүй байх хэрэгтэй.
Гахайн мах
Гахайн маханд бүх юм хэтэрсэн их хэмжээгэр байдаг гэсэн муу нэртэй учраас ихэнх хоолны дэглэм баригчид гахайн махнаас татгалздаг. Гэхдээ одоо гахайн тарган мах хэрэглэдэг үе өнгөрч, гахайн мах үйлдвэрлэгчдийн аргачлал өөрчлөгдөн 20 жилийн өмнөх гахайн махнаас 31% хувиар бага өөхтэй болсон. Гахайн мах загас, шувууны махны адилаар цагаан махны тоонд орох бөгөөд уургийн агууламжаараа үхрийн махтай ойролцоо байдаг.
Гоймон (паста)
Хоолны дэглэм барьж байх үедээ гоймонгоос эрс татгалзахынхаа оронд бүхэл үрийн гурилаар хийсэн гоймонг бага хэмжээгээр хэрэглэх нь зохимжтой. Судлаачдын үзэж байгаагаар бүхэл үрийн гурилаар хийсэн хоол хүнс өдөрт хэд хэдэн удаа хэрэглэдэг хүмүүс илүүтэйгээр жин хасах хандлагатай бөгөөд тохирсон эрүүл жинд хүрэх боломжтой байдаг. Нэгэн судалгаанаас харахад бүхэл үрийн гурил нь дээд сортын гурилнаас илүү хэвлийн таргалалтыг багасгаж байжээ.
Самар
Самар нь ашигтай өөх тос ихтэй бүтээгдэхүүн бөгөөд тэжээллэг чанар өндөртэй, уураг, цусан дахь сахарыг тогтворжуулдаг ширхэглэг, эслэгээр баялаг юм. Атга самар идсэнээр цөөхөн граммаар илүү эрүүл тос хэрэглэсэн ч хоолны дараах амттан, жигнэмэг идэхээс татгалзаж байвал илүү ач холбогдолтой. Газрын самар (peanut самрын тос) нь жин барьж буй хүмүүсийн хамгийн сонгодог хэрэглээ болдог. Өдөрт атга самар иддэг хүмүүс хэвийн жингээ хадгалахын хажуугаар урт насалдаг нь судалгаагаар ажиглагдсан.
Бяслаг
Хоолны дэглэм баригчид хоолоор хэрэглэх илчлэгийн хэмжээг хязгаарлахын тулд кальциар баялаг сүүн бүтээгдэхүүнээс татгалзаж буруутдаг. Хүний бие махбодид кальцийн түвшин их байвал өөх тосыг илүү их шатаадаг гэсэн онол байдаг тул тослог багатай бяслаг, тараг, сүү хэрэглэх нь жин хасахад тусалдаг байна. Кальцийн нэмэлт тэжээл хэрэглэхээс илүү тослог багатай тэжээллэг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү шингэцтэй. Сүү, сүүн бүтээгдэхүүн уургаар баялаг тул маш өег байдаг.
Кофе
Кофег хэтрүүлэн хэрэглэх (өдөрт дөрөв ба түүнээс олон аяга), эсвэл кофены өтгөн өрөм, сахар, амталсан сироптой амталж хэрэглэснээс кофе хориотой хүнсний тоонд ордог. Гэхдээ чанартай бэлдсэн хар кофе сайн талтай. Элсэн чихэргүй кофег кальцийн өндөр агууламжтай хирнээ тослоггүй сүүтэй уухад бодисын солилцоог хурдасгаж, жин хасахад туслахын хажуугаар эрч хүч нэмэн, биеийн хүчний дасгал болон ажлын ачааллыг даахад их хувь нэмэртэй.
Жин хасахаар хоолондоо анхаардаг бол бүх төрлийн дуртай хоолоо хасахын оронд ямар ч “буруу” хоолыг бага хэмжээгээр идэнхэд жин нэмэгдүүлдэггүй. Хоолны мэргэжилтнүүд дуртай хоол хүнсээ хориглохгүй байхыг зөвлөдөг. Дуртай бүтээгдэхүүнээ идэх хүслээ хязгаарлах нь илүү их стрессдүүлж жин хасах явцыг хүндрүүлнэ. Иймд хамгийн оновчтой арга бол өдөрт огт хорихгүйгээр нэг нүд шоколад идэхэд буруудах зүйл байхгүй.