“НӨХӨН ҮРЖИХҮЙН ДАРААХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” – ХУРЛЫН ТАЙЛАН

Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал

Зохион байгуулагч байгууллагууд:

  • Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)
  • Монголын Менопауз, Андропауз Зохицуулалтын Нийгэмлэг (ММАЗН)
  •  АШУҮИС- Эх Барих, Эмэгтэйчүүд Судлалын Тэнхим

“НӨХӨН ҮРЖИХҮЙН ДАРААХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2015 оны 6 сарын 26-27-ны өдрүүдэд АШУҮИС-ийн Соёлын Төв Танхимд амжилттай болж өнгөрлөө.

Хурлын нээлтэнд ММАЗ Нийгэмлэгийн Тэргүүн С.Энхээ, Австрали улсын Jean Hailes Сангийн Эрүүл Мэндийн Төвийн Дарга, Монаш Их Сургуулийн Эрүүл Мэндийн Төвийн Цэвэршилтийн тасгийн эрхлэгч, Монаш Их Сургуулийн Эх барих, Эмэгтэйчүүд судлалын тэнхмийн Ахлах лектор Доктор Элезабет Фаррелл, ЗГХЭГ-ийн Ахлах референт Х.Жамбалмаа нар үг хэлэв.

IMG_5498
ЭШ-ний хурлаар 5 үндсэн лекц, 14 хэвлэлийн тойм, 7 судалгааны аман илтгэл, 6 ханын илтгэл хэлэлцэгдэв.

IMG_5499

ЭШ-ний хуралд Австрали улсаас 3 зочин профессор, Казакстан улсаас 2 профессор оролцож, лекц уншлаа.

IMG_5500

ЭШ-ний хуралд УБ хотоос ЭХЭМҮТ, Нийслэлийн 1,2,3-р Амаржих газар, СЭМҮТ, ХСҮТ, Улсын 1,2,3-р Төв Эмнэлэг, Налайх дүүргийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд, хөдөө орон нутгаас Сэлэнгэ, Дархан-Уул, Баян-Өлгий, Төв, Өмнөговь, Архангай, Хэнтий, Ховд, Дорнод аймгаас эмч, мэргэжилтнүүд ирж оролцлоо.

Хуралд нийт 150 оролцогч оролцсоноос 58.1 хувь нь эх барих, эмэгтэйчүүдийн эмч, 32.3 хувь нь их эмч, 6.5 хувь нь андрологи, урологийн эмч, 3.2 хувь нь эм зүйч байв.

mergejil

Оролцогчдын дундаж нас 45, нийт оролцогчдын 90.3 хувь нь эмэгтэй, 9.7 хувь нь эрэгтэй байлаа.

IMG_5660

Үнэлгээний тайлан:

  1. Хурлын үр дүнг ерөнхийд нь дүгнэж, 1-5 оноогоор үнэлнэ үү? гэсэн асуултанд дунджаар 5 оноо өгсөн нь үр дүн маш сайн болсныг харуулж байна.
  2. Хурлаар хэлэлцсэн сэдвүүд таны ажилт чухал, хэрэгцээтэй байж чадав уу? гэсэн асуултанд 100 хувь “тийм” гэж хариулжээ.
  3. Хурлын зохион байгуулалтыг 1-5 оноогоор үнэлэхэд оролцогчид дунджаар 1 оноо өгсөн байна.
  4. Ямар сэдвүүдээр нэмэлт сургалт мэдээлэл авах сонирхолтой байгаагаа оролцогчид дараах байдлаар хариулжээ.

sedev

Графикаас харахад орлуулах даавар эмчилгээ, орчин үеийн оношлогоо-эмчилгээний аргууд, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, цэвэршилтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр нэмэлт сургалт авах хэрэгцээ өндөр байна.

  1. Хурлын зохион байгуулалтыг сайжруулахад юунд анхаарах шаардлагатай вэ? Гэсэн асуултанд дараах саналуудыг ирүүлжээ. Үүнд:
    1. ЭШ-ний хурлыг жилд 1 удаа тогтмол зохион байгуулах
    2. Ширээтэй, тохилог зааланд зохион байгуулах
    3. Илтгэл танилцуулах цагийг уртасгах
    4. Олон мэргэжлийн эмч нарыг хамруулах
    5. Лекц, хэвлэлийн тоймуулыг файлаар авах
    6. Лекц, хэвлэлийн тойм, илтгэлийн материалыг хэвлэж авах
    7. Эмч нарыг хурлын дундуур гаргахгүй байх
  2. Хурлын гарын авлага, тараах материал, техник-тоног төхөөрөмж шаардлага хангасан эсэхийг 1-5 оноогоор үнэлэхэд дунджаар 4 оноо өгсөн байна.
  1. Хуралд оролцогчдоос нэмэлт саналыг нь асуухад дараах саналуудыг ирүүлсэн байна. Үүнд:
    1. Өрхийн эмч нарыг хамруулах
    2. Илтгэлийн цаг богино байсан
    3. Асуултын хугацааг уртасгах, гарын авлага боловсруулж, өрхийн эмч нарт тараах
    4. Илтгэлүүдийг цахим шуудангаар авах
    5. Олон удаа зохион байгуулах
    6. ММАЗ Нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхитэй явуулах
    7. Орлуулах даавар эмчилгээний нэгдсэн алгоритмтэй болох
    8. Сэтгүүл орон нутаг руу илгээх
    9. Олон нийтийг өргөнөөр хамруулж, сургалт зохион байгуулах
    10. Хувийн хэвшлийн эмнэлгийн эмч нарыг хамруулах
    11. Орлуулах даавар эмчилгээний удирдамжийг яаралтай боловсруулж, сурталчлах
    12. Орлуулах даавар эмчилгээнийн сонголт, нэр төрлийг нэмэгдүүлэх

 

БҮТЭЭЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ

  1. Аман илтгэл

Эрдэм шинжилгээний хуралд 7 аман илтгэл хэлэлцүүлснээс 1,2, Тусгай байруудыг шалгаруулж, өргөмжлөл, бусад шагналаар урамшууллаа.

1-р байр Ч.Батсүрэн (Цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийн       сэтгэлзүйн онцлог)
2-р байр Л.Үнэнцацрал (Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтийн үеийн бэлгийн даавруудын болон генетикийн зарим хүчин зүйлийн хоорондын хамаарал)
Тусгай байр-3 Б.Цогмаа (Цэвэршилтийн кабинетаар үйлчлүүлэгчдийн цэвэршилтийн хамшинж, эрүүл мэндийн боловсролын байдал)
Н.Нансалмаа (Монгол эрэгтэйчүүдийн бэлгийн амьдралын судалгаа)
Э.Сугармаа (Дарамтат шээс задгайрлын ТОТ, ТVT мэс заслын эмчилгээний үр дүнгийн судалгаа)
  1. Ханын илтгэл

Эрдэм шинжилгээний хуралд 6 ханын илтгэл ирүүлснээс 1,2,3-р байруудыг тус тус шалгаруулж, өргөмжлөл, бусад шагналаар урамшууллаа.

1-р байр Д.Гантулга (45-аас дээш насны биеийн жингийн илүүдэлтэй эмэгтэйчүүдийн цэвэршилтийн эмнэлзүйн онцлог)
2-р байр В.Баярмаа (Research on the prevalence of depression among female)
3-р байр Ж.Пүрэвжаргал (Шээс задгайрах шинжийг уродинамик оношлогоогоор оношлох, эмчилгээний үр нөлөөг тооцсон судалгаа)

 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Хурлын төгсгөлд нөхөн үржихүйн дараах эрүүл мэндийг дэмжих, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар нийт оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ЭМСЯ-ны Нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа, ММАЗ Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэдмаа нар ажиллалаа.

Хэлэлцүүлгийн үеэр яригдсан гол асуудлууд нь орлуулах даавар эмчилгээний эм бэлдмэл хангалтгүй, сонголт муутай байгаа тул сүүлийн үеийн шинэ эм бэлдмэлүүдийг оруулж ирэхэд зөвшөөрөл өгдөг эрх бүхий байгууллагууд болон эм ханган нийлүүлэх байгууллагууд анхаарах шаардлагатай. Мөн эмч нар шаардлагатай эмийн жагсаалтыг гаргаж өгөх шаардлагатай байгааг онцлов.

Цэвэршилтийн тусламж үйлчилгээний эмнэлзүйн удирдамжийг нэн даруй шинэчлэн, олон улсад мөрдөгдөж байгаа удирдамж, стандартуудтай нийцүүлэх шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэйгээр дэмжив.

Мөн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтнүүдэд цэвэршилтийн эрүүл мэндийн талаар сургалт явуулж, энэ талаар үйлчлүүлэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх чадвартай болгоход анхаарах.

Олон нийтэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн нөхөн үржихүйн дараах эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, кампанит ажлуудыг зохион байгуулах нь зүйтэй. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үнэн зөв, нотолгоо бүхий мэдээлэл түгээж, олон нийтийг мэдээллээр хангах шаардлагатай байгааг онцоллоо.

 

Хурлын үйл ажиллагааг дэмжиж,
ивээн тэтгэгчээр оролцсон байгууллагууд
:

  1. GO HELP Олон Улсын Хүмүүнлэгийн Байгууллага
  2. ЭРДЭС ХОЛДИНГ ХХК
  3. STADA Эмийн компани
  4. TAKEDA Эмийн компани
  5. ИТГЭЛ Эмнэлэг
  6. ГООБАЯН ХЭЭЛТ компани
  7. ФАНТАЗИ ТОЙ компани
  8. PALOMA (Зуун Наст) Эмийн компани
  9. ГЯЛС Эрүүл мэндийн төв
  10. VITABIOTICS (Албан ёсны дистребьютор Булгамедикал) Эмийн компани
  11. MEDIAL Эмийн компани
  12. МОНГОЛ ЭМ ИМПЭКС Эмийн компани
  13. THANN Брэнд

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »