Дурлах үед хүний биед биологийн ямар урвал явагддаг вэ?

Дурлах үед зүрх яагаад хүчтэй лугшдаг , тэр халуун лугшилтыг эрчтэй хэвээр хэрхэн хадгалж болох тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

 Дурлал бол…

Зохиолч, яруу найрагч, дуу зохиогч, кино найруулагчдын хувьд хайр дурлал бол мөнхийн сэдэв бөгөөд тэд дурлалыг олон янзаар илэрхийлсэн байдаг. Харин дурлалын суманд оногдсон үед бидэнд юу тохиолддогийг шинжлэх ухааны үүднээс ингэж тайлбарлаж, тодорхойлж байна:

“Дурлал бол сэтгэл хөдлөл ба түүнд химийн урвалаар үзүүлэх хариу үйлдэл”

“Сэтгэл судлалын үүднээс дурлах нь нягт холбодог халуун дотно харилцаа”

“Дурлал бол ухамсарт амьдралын салшгүй нэг хэсэг”

…“Үнэн хэрэгтээ, агаар, ус, хоол болон нойрны дараа амьдралыг тэтгэх амин чухал зүйл гэхэд дурлалаас өөр зүйл төсөөлөхөд бэрх болно”

cute_owls_loveСэтгэлийн нандин харилцаа

Хайрлана гэдэг нь дурлаж булгилсан, ээдрээтэй нарийн мэдрэмжээс илүү агуу зүйл. Гэр бүл, хань ижил, найз хамт олноо хайрлах нь хүн болж оршин тогтнохын эх суурь бөгөөд бие махбодь болон оюун сэтгэлгээг эрүүл хадгалахад зайлшгүй чухал. “Хүн нь бусадтай холбоо харилцаа тогтоож, нийгмийн олон талт харилцаа бүхий сүлжээнд амьдрахаар заяагдсан тул нийгмийн харилцаа хязгаарлагдахад тэдний бие махбодь, тархины хэвийн үйл ажиллагаа алдагдана.” гэж сэтгэлзүйчид үздэг. Ганцаардал, нийгмийн тусгаарлалт нь хүмүүсийг өвчин, эмгэгт илүү өртөмтгий болгодгийг олон тооны судалгаагаар батлаад байна. Энгийн хулгана дээр хийсэн туршилтаас харахад эхтэйгээ хамт байсан хулганы даавар, дархлаа болон зүрх судасны үйл ажиллагаа харьцангүй сайн байсан.

Хайрлаж, дурлах шалтгаан олон. Эсрэг хүйстэн хүмүүсийн хайрын харилцаа үр удмаа үлдээх үйлдлээр илэрхийлэгдэх биологийн үйлдэл байдаг ч ухамсартай нийгэмд хайр дурлал нь оюун санаа, сэтгэцийн нарийн харилцаа байдаг. Хайр дурлал зөвхөн нөхөн үржихүйн насны харилцаа бус, үр тогтож хүүхэд төрүүлэх нас давсан ч хайрлаж дурлах биологийн урвал явагдсан хэвээр л байдаг.

 Нэг нэгэндээ сэтгэл татагдах увидас

Доктор Холлын үзэж байгаагаар анхны харцаар дурлана гэж байдаггүй. Ихэвчлэн сэтгэл таталцал нь тачаал болж хувирдаг мэдрэмж болон сэтгэл хөдлөл бөгөөд энэ нь ойролцоогоор 18 сараас, 2 жил хүртэл үргэлжилдэг байна. Үүний дараа хайрлах мэдрэмж төрөх ба хайрлах үе шатанд тархины сэтгэл хөдлөлийн төв болох лимбийн тогтолцоонд химийн урвал тогтмол явагдаж, урвалын нэгдлүүд бие махбадиор тархдаг болно. Хүсэл тачаал төрөх үе шатанд phenylethylamine (PEA) хэмжээ давамгайлж байдаг. Энэ нэгдлийн үйлчлэлээр амфетамин эмийн үйлчлэлтэй төстэй зүрхний агшилт хурдсах, сэтгэл хөөрөх эсвэл түгших мэдрэмж төрүүлдэг. PEA-ийн хэмжээ буурч, хүсэл тачаал буусны дараа окситоцин даавар давамгайлж эхэлдэг. Окситоцин бол ойр дотно байлгах, дотносуулах хүслийг төрүүлэгч даавар бөгөөд хайрттайгаа илүү дотно байх, халуун дулаан харилцаа, хайрлах энхрийлэх мэдрэмжийг төрүүлдэг. Окситоцин дааврын нөлөөгөөр хүрэлцэх хүслийг төрүүлдэг ба бие биеэ илж таалах үед ч ялгарал нь нэмэгддэг тул хайраа гар барилцах, илэлцэх үйлдлээр хамгаалж яваарай. Хайрлах үед нүүрний илэрхийлэл зөөлөрч, хүүхэн хараа өргөсдөг тул хайртынхаа нүүр, биеийн илэрхийллээс өөрийгөө тольдож болно.

 Сэтгэл хөдлөлийн нөлөө

Дурлах мэдрэмжийг зөвхөн тархины лимбийн тогтолцооны төв хариуцахгүй. Лондонгийн Их Сургуулийн эрдэмтэд хайр сэтгэлийн харилцаатай сайн дураар оролцсон хүмүүсийн тархины зургийг авч судалгаа хийжээ. Судалгаанд оролцсон хүмүүст эхлээд хайртай хүнийх нь зургийг үзүүлж, дараа нь хайртай хүнтэй нь ижил хүйстэй найзынх нь зургийг үзүүлж, тархины зургийг нь харьцуулжээ. Найзынхаа зургийг харахад идэвхжээгүй тархины 2 хэсэг хайртай хүнийхээ зургийг харахад идэвхжиж байгааг судалгаагаар ажиглажээ. Идэвхжсэн уг 2 хэсэг нь зөн совингийн мэдрэмж хариуцсан medial insula (их тархины бор гадаргын хэсэг) болон сэтгэл ханамжийн төв болох anterior cingulate (тархины урд бүслүүр атираа) юм. Дурлах нь шүүж дүгнэх чадварыг бууруулдаг. Хүчтэй сэтгэл хөдлөл, хөөрлийн үед тархины учир шалтгааны болон тунгаан бодох төвүүд дарангуйлагдан, идэвхгүй болдог. Ингэснээр хүмүүс дурласан хүнээ хэт сайхан, төгс мэтээр төсөөлөх нь бий. Дурлал үнэхээр сохор!

 Чин сэтгэлээсээ, ухаан алдмаар, хүчтэй дурлал!

Хайрын холбоо хүчтэй байхын тулд хоёр тал адил мэдрэмжинд суурилах ёстой. Америкийн сэтгэл судлаач Роберт Стернберг хайр дурлалын гурван талт онолыг боловсруулсан ба хайр дурлал нь дотно харьцаа, хүсэл тачаал, өөрийгөө бүрэн зориулах гурван чадвар дээр тогтдог гэжээ. Эдгээр 3 чадварын аль нь давамгайлдгаас хайрын төрөл шалтгаалдаг. Жишээлбэл, дотно байдал, хүсэл тачаалаас романтик хайр үүсдэг бол хамгийн бат бөх харилцаатай хосуудын аль алинд эдгээр 3 шинж чанар, чадвар адил агуулагдах учиртай. Гэхдээ хайр дурлалыг тэжээн тэтгэж байх шаардлагатай. Хэдийгээр дурлал нь сэтгэл хөдлөл боловч, харилцаа холбоогоо цаашид хөгжүүлэн бэхжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг. Хэдийгээр зарим үед хайртай хүн нь алдаж болох ч тэднийг үргэлжлүүлэн хайрласаар, тэднээр хайрлуулсан хэвээр л байдаг. Хайр дурлалын харилцаа холбоонд илэн далангүй бөгөөд нээлттэй байдал чухал үүрэгтэй. Цаг хугацааг хамтдаа өнгөрүүлж, дотно байж, үнсэж таалах нь хайрын харилцаагаа услаж, тордоход чухал үүрэгтэй юм шүү.

Picture of Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »