[vc_row][vc_column width=”2/3″][vc_row_inner][vc_column_inner el_id=”үндэслэл”][headline]МОНГОЛ УЛСАД ДУНД НАСНЫ ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНЦЛОГ, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ, ҮНДЭСЛЭЛ[/headline][vc_column_text]

Үндэслэл

Дэлхийд хүн амын тоо нэмэгдэж байгаагийн адилаар Монгол Улсын хүн амын тоо нэмэгдэж, 2015 оны байдлаар дундаж наслалт уртасч 69,89 болоод байна. Монгол улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66,02, эмэгтэйчүүдийнх 75,84 байна. Дундаж наслалтын хувьд хүйсийн ялгаа аль ч улс оронд байдаг ба эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 4 насаар илүү амьдардаг байна. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс 9.82 жилээр илүү байна15,17,20. Монгол эрэгтэйчүүдийн зан үйл, амьдралын хэв маяг, насжилтйин үүдэлтэй бэлгийн үйл ажиллагааны хямрал, ясны сийрэгжилт, сэтгэцийн эрүүл мэнд болон өвчлөл байдал насжиж буй эрэгтэйчүүдэд анхаарал хандуулах шаардлагатай болсныг илтгэнэ7,9,10. Насжиж буй эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд судасны хатуурал, чихрийн шижин, түрүү булчирхайн томрол болон хорт хавдар зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг14,16,17. Сүүлийн үеийн судалгаагаар судасны эмгэгийн анхны шинж тэмдгийг шодойн хөвчрөл сулрал болдгийг тогтоосон16,17. Шодойн хөвчрөл сулрал нь зүрх судасны өвчний шинж тэмдэг илрэхээс ойролцоогоор 2-5 жилийн өмнө илэрч, судасны хатууралтай шууд холбоотой бөгөөд зүрхний титэм судасны эмгэг болон зүрх судасны бусад эмгэг, хүндрэлийн шинж тэмдэг болно21,22.

Эмэгтэй хүний амьдралын үе шатыг биемахбодод гарах өөрчлөлтөөс нь хамаарч 3 үндсэн үед хуваадаг бөгөөд үүний нэг нь цэвэршилт буюу насжилтын үр дагавартай холбоотой үе байдаг1,2. Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед цусны сийвэн дэх эстроген дааврын эрс буурлаас мэдрэл-дотоод шүүрлийн тогтолцоо, судасны үйл ажиллагааны хямрал нь эмэгтэйд сэтгэлзүйн бa бие махбодийн шинж тэмдгээр илрэхийн хамтаар тархи, яс, зүрх судасны эрхтэн тогтолцоо, шээс бэлгийн зам зэрэг дааварт мэдрэмтгий эд эрхтнүүдийн өвчлөлийн  эрсдэлийг нэмэгдүүлдэг үр дагавартай3,4. Ихэнхдээ 60 наснаас эхлэн таргалалт5,6,7, бодисын солилцооны хямрал5,6, зүрх судасны өвчин8, ясны сийрэгжилт9, үе мөчний үрэвсэл10, шээс-бэлгийн замын хатингаршил, тэнэгрэл, танин мэдэхүйн бууралт, хорт хавдрын өвчлөл ихэсдэг. Цэвэршилтийн шилжилтийн үеийн шинж тэмдэг тухайн эмэгтэйн нас, цэвэршилтийн үе шат, эрүүл мэндийн байдал, яс үндэс, амьдралын орчин, ёс заншил, нийгмийн харилцааны нөлөөлөл зэргээс хамаарч янз бүр байдаг11,12,13.

2015 оны байдлаар манай орны нийт хүн амын 51,4 хувийг эмэгтэйчүүд, үүнээс 21,4 хувийг нөхөн үржихүйн дараах насны эмэгтэйчүүд эзэлж байна14. Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж нас 49.2 байгаа нь судалгаагаар харагдсан12. Дундаж наслалт уртасч байгаа ч цэвэршилт  харьцангүй эрт явагдаж байгаа нь Монгол эмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгээс илүү хугацааг цэвэршилтийн дараах буюу бэлгийн даавар буурсан насанд өнгөрөөж байна13. Эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх-судасны тогтолцооны өвчин (38,4%), хавдар (26,0%) орсон бөгөөд эмэгтэйчүүдийн нийт нас баралтын 64,4 хувийг эзэлж  байна14,15,16,17.

Цэвэршилтийн дараах насанд, ойролцоогоор 60 наснаас эхлэн архаг өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай тул цэвэршилт явагдаж эхэлснээс хойшх 10 жил бол эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх бололцоотой цонх үе юм18,19.

Дээрх үзүүлэлтүүдээс үзэхэд, Монголын дунд насны хүн амын архаг өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх, үүнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд цэвэршилт нөлөөлж буй эсэх, эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд зүрх судас, мэдрэл, сэтгэцийн эмгэгийн эрсдэлийн эрт илрүүлгийн маркерийг тодорхойлж, өвчлөлийн эрсдлийг эрт илрүүлэн, нотолгоонд суурилсан зохистой тусламж үйлчилгээ үзүүлэхэд уг судалгаа нэн шаардлагатай болно.

Хүн ам зүй, соёл, хооллолт, амьдралын хэв маяг, нийгэм-эдийн засгийн онцлог байдал нь дунд насны Монгол хүмүүсийн эрүүл мэндийн байдалд нөлөөлж зүрх судасны өвчин, бодисын солилцоо, элэгний эмгэг, хавдар зэрэг өвчлөлүүдийн тархалт өндөр байна7,9,10.[/vc_column_text][/vc_column_inner][/vc_row_inner][vc_row_inner][vc_column_inner el_id=”өмнөхүг”][vc_column_text]

Өмнөх үг

Дундаж наслалт нэмэгдсэнээр хөдөлмөрийн чадвартай насыг уртасгаж, тэтгэвэрт гарахдаа сэтгэл хангалуун байх нөхцлийг бүрдүүлж болох ч, архаг өвчтэй, эрүүл мэндийн асуудалтай байх нь хувь хүн төдийгүй, улсад эдийн засагт дарамт үзүүлэх эрсдэлтэй. Эрүүл мэндийн эдийн засгийн үүднээс харахад өвчилсөн хойно эмчлэхээс өвчнөөс урьдчилан сэргийлэх нь илүү ач холбогдолтой байдаг.

Дунд насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

Цэвэршилт бол эмэгтэй хүн бүрийн амьдралд зайлшгүй тохиолдох физиологийн үйл явц.

Насжилтын улмаас бэлгийн булчирхайн үйл ажиллагааны алдагдан, бэлгийн даавруудын түвшин буурснаас тархи, яс, зүрх судасны эрхтэн тогтолцоо зэрэг дааварт мэдрэмтгий эдүүд өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Цэвэршилтийн дараах насанд зарим архаг өвчний эрсдэл нэмэгдэж, ихэнхдээ 60 наснаас эхлэн таргалалт, бодисын солилцооны хямрал, зүрх судасны өвчин, ясны сийрэгжилт, үе мөчний үрэвсэл, тэнэгрэл, танин мэдэхүйн бууралт, хорт хавдрын өвчлөл ихэсдэг. Цэвэршилт явагдаж эхлэхтэй зэрэгцэн арга хэмжээ авах нь ойролцоогоор 10 жилийн дараа өвчлөх магадлалтай архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн боломжит үе юм.

Иймд цэвэршилт явагдаж эхлэхтэй зэрэгцэн эмэгтэйчүүдийн амьдралын чанар, насжилтыг нэмэгдүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх стратеги хэрэгжүүлж эхлэх нь чухал.

Цэвэршилтийн насанд эстроген дааврын түвшний эрс бууралт нь эмэгтэйн өөхөн эдийн хуваарилалтанд нөлөөлж, бие махбодийн хэмжилзүйн үзүүлэлт буюу антропометрик параметрүүд нь эрүүл мэндэд сөрөг үзүүлэх хэмжээнд хүртэл өөрчлөгдөх хандлагатай болно.[/vc_column_text][/vc_column_inner][/vc_row_inner][vc_row_inner][vc_column_inner][vc_column_text]Таргалалт ба цэвэрэшилт. Таргалалт бол дэлхий нийтээр тулгамдаж буй асуудал бөгөөд маш олон архаг өвчний суурь болдог. Таргалалт (БЖИ>30кг/м2) нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, тэнэгрэл, хорт хавдар (умайн салстын, хөхний, бүдүүн гэдэсний), бэлгийн үйл ажиллагааны хямрал, шээс задгайрал, үе мөчний өвчин зэрэг тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгийн даамжрах эмгэг жамд нөлөөлдөг түлхүүр хүчин зүйлийн нэг юм.

Цэвэршилтийн насанд эстроген дааврын бууралттай холбоотой өөхөн эдийн хуваарилалт хэвлийд шилжин өөрчлөгдсөнөөр инсулинд тэсвэржилт, өөх тосны солилцооны алдагдал, зүрх судасны өвчлөлийн тохиолдол эрс нэмэгддэг. Цэвэршилтийн дараах насанд арьсан доорх биш харин гялтангийн өөхний эсийн хэмжээ нэмэгдсэнээр дотор өөхний хэмжээ ихэснэ. Иймд эстроген дааврын буурлын үр дагавраар өөхөн эдийн хуваарилалт өөрчлөгддөг юм бол эстроген нөхөх эмчилгээ нь энэ үйл явцыг сааруулах өндөр магадлалтай. Даавар эмчилгээ нь цусан дахь сахарын хэмжээнд олон талаар нөлөөлснөөр, чихрийн шижингийн өвчлөлийг бууруулдаг.

Зүрх судасны өвчин. Цэвэршилтийн насанд эстроген дааврын түвшин эрс буурснаас цусан дахь холестерол, триглицерид, бага нягтралтай липопротеиний хэмжээ нэмэгдэнэ.

Эстроген даавар зүрх судасны эрхтэн тогтолцоог хамгаалах үйлчлэлтэй (өөхний тосны солилцоо алдагдах, судас хатуурахаас хамгаалдаг) тул цэвэршилтийн дараах насанд зүрхний титэм судасны өвчний эрсдэл нэмэгдэж, дээрх насны эмэгтэйчүүдийн дунд эрэгтэйчүүдтэй харьцуулахад зүрхний шигдээс, зүрхний дутагдлын тохиолдол ихэсдэг.

Цус харвалт. Цусны даралт ихсэлтийг хянаж эмчилснээр тархинд цус харвалтын эмчилж болох тул цусны даралт ихсэлтийн хяналт нэн чухал. Цусны даралтыг бууруулснаар цус харвах эрсдэлийг 30-40 хувиар бууруулж болно.

Цэвэршилтийн дараах насанд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт тогтмол хамрагдах нь туйлын чухал. Үүнд цусны даралтаа тогтмол хянах, өөх тос, үрэвслийн маркерийг шалгах, биеийн жингийн үзүүлэлтийг хэвийн байлгах, дасгал хөдөлгөөн, архи согтууруулах ундаа, тамхины хэрэглээг хязгаарлах зэрэг амьдралын хэв маягийн зохицуулалтыг цэвэршилтийн насанд зайлшгүй хийж эхлэх хэрэгтэй.

Сэтгэл гутрал. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэл гутралд орох магадлал 2 дахин их байдаг. Эстроген дааврын түвшин буурах нь тархины нейротрансмиттерүүдын дамжуулалтанд шууд нөлөөлж, үр дүнд нь зан ааш тогтворгүйтэх шалтгаан болно.

Ясны сйирэгжилт. Эстроген даавар нь ясны нөхөн төлжилтөнд чухал үүрэгтэй тул цэвэршилтийн дараах насанд ясны сийрэгжих явц хурдасч, ташаа, нурууны нугалмын хугарлын эрсдэл нэмэгддэг.

Хавдрын эрт илрүүлэг. Насжилт дагаж бараг бүх төрлийн хорт хавдрын тохиолдол нэмэгддэг. Эмэгтэйчүүдийн хувьд зонхилон тохиолдох хорт хавдрууд нь хөх, бүдүүн гэдэс, умайн салст, өндгөвч, уушиг юм. Эдгээр хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын хэв маягийн зохицуулалт хийж, зохих эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж байх нь цэвэршилтийн дараах насанд чухал ач холбогдолтой. 60 наснаас хойш эд эс генетикийн мутацид орох нь ихэсдэг (эстроген дааврын түвшин буурснаас дааврын хамгаалах нөлөө багасдаг тул).

Эрт илрүүлгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл хорт хавдрын тохиолдол, нас баралтыг ядаж тодорхой хувиар бууруулах бололцоотой.

Цэвэршилтийн шээс-бэлгийн замын хамшинж. Үтрээний хатингаршлын тохиолдлууд нь цэвэршилтийн дааврын буурлаас шууд хамааралтай бөгөөд цэвэршилтийн сонгодог хамшинжийн нэг болно. Цэвэршилтийн дараах насанд үтрээний хатингаршлын явц аажим нэмэгдсээр байх тул бэлгийн амьдрал, сэтгэц улмаар амьдралын чанарт ихээр нөлөөлдөг. Шээс бэлгийн замын хатингаршил нь шээсний доод зам, бэлгийн замыг хамрах бөгөөд шээс, бэлэг эрхтэн, бэлгийн зан үйлийн шинж тэмдгүүдээр илэрнэ. Эмэгтэйчүүд өөрсдөө бөглөх асуумжаар шээс бэлгийн замын хамшинжийг илрүүлж, хэмжиж үнэлэх бололцоотой.[/vc_column_text][/vc_column_inner][/vc_row_inner][vc_row_inner el_id=”дүгнэлт”][vc_column_inner][vc_column_text]

Дүгнэлт:

Цэвэршилт явагдаж эхлэхтэй зэрэгцэн зонхилон тохиолдох архаг өвчнүүдийн эрсдэлт хүчин зүйлд үнэлгээ хийх нь чухал. Тухайн орон нутаг, улсын хүн амын эрүүл мэндийн онцлогийг тодорхойлох нь илүү чиглэсэн, үр дүнтэй урьдчилан сэргийлэлт, эмчилгээ хийх нөхцлийг бүрдүүлнэ. Олон өвчний урьдчилан сэргийлэлтэд амьдралын хэв маягийн өөрчлөлт, тамхидалтыг зогсоох, архины хэрэглээг бууруулах, эрүүл хоол хүнс, дунд зэргийн хөдөлгөөн, идэвхитэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь үр дүнтэй болох нь нотлогдсон ба эдгээрийг олон нийтийн дунд эрүүл мэндийн боловсрол болгон хүргэх шаардлагатай байна.

Дундаж наслалт уртасч байгаатай холбоотойгоор эмэгтэйчүүд цэвэршилтийн дараах насанд илүү олон жилийг өнгөрөөх болсон. Цэвэршилтийн дараах насанд эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах нь нөхөн үржихүйн дараах насны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол зорилго байх учиртай.

Ойролцоогоор 60 наснаас эхлэн архаг өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай тул цэвэршилт явагдаж эхэлснээс хойшх 10 жил бол эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх бололцоотой цонх үе юм.

[/vc_column_text][vc_empty_space][/vc_column_inner][/vc_row_inner][vc_row_inner][vc_column_inner][vc_column_text]

Дун насны эрэгтэйчүүдийн эрүүл мэнд

Хүн амын насны бүтэц “хөгширч” байгаагаас ахимаг насны эрэгтэйчүүдийн тоо эрчимтэй өсч байна. Хүн ам зүйн энэхүү шилжилт нь бэлгийн үйл ажиллагааны хямрал, гипогонадизм, ясны сийрэгжилт, сэтгэл гутрал зэрэг эрүүл мэнд, сэтгэлзүйн асуудалтай насжиж буй эрэгтэйчүүдэд анхаарал хандуулах шаардлагатай болсныг илтгэнэ.

Тестостерон даавар нь зөвхөн бэлгийн зан үйлийг тодорхойлоод зогсохгүй төв мэдрэлийн системд ихээхэн нөлөөтэй. Тестостерон нь зан ааш, ой тогтоолт, анхаарал төвлөрөл, ерөнхий эрч хүч, эрүүл мэндийг тодорхойлдог бөгөөд насжилттай холбоотой сэтгэл зүйн бусад өөрчлөлтөнд ч нөлөөлдөг нь батлагдсан. Шодойн хөвчрөл сулрал нь дан ганц дотоод шүүрлийн бие даасан эмгэг бус судас, мэдрэл, сэтгэл зүйн шалтгаантай байх нь элбэг. Түүнээс гадна судасны цусан хангамж болон судасны бүтэцийн эмгэгийн анхааруулах эрт илрэл байж болдог. Андропаузын үеийн эмнэлзүйн менежментийг хувь хүн бүрийн онцлогт тохируулах шаардлагатай. Насжиж буй эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд судасны хатуурал, чихрийн шижин, түрүү булчирхайн томрол болон хорт хавдар зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Мөн түүнчлэн биеийн бүтэц өөрчлөгдөх, булчингийн хүч, ясны бат бөх чанар алдагдах болон бусад дотоод шүүрэл-бодисын солилцооны өөрчлөлтүүд илэрдэг. Насжиж буй эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд үнэлгээ хийхийн тулд нийгэм-сэтгэл зүйн эрүүл мэнд, шодойн хөвчрөл сулрал, болон зүрх судасны өвчин, түрүү булчирхайн томрол, хорт хавдрын эрсдэлийн үнэлгээ хийж урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

 

Зүрх судасны өвчин бол эрэгтэйчүүдийн нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан юм. Шодойн хөвчрөл сулрал, зүрх судасны өвчний хооронд шууд хамааралтай бөгөөд гол эрсдэлт хүчин зүйлүүд нь ижил болох нь аль хэдийн батлагдсан ба үүнд насжилт, хөдөлгөөний дутагдал, таргалалт, тамхидалт, цусан дахь холестеролын хэмжээ ихсэх, бодисын солилцооны эмгэг, инсулинд тэсвэртэй болох, цусны даралт ихсэл, чихрийн шижин зэрэг ордог. Зүрх судасны өвчин, шодойн хөвчрөл сулралын ерөнхий эмгэг жамд судасны эндотелийн үйл ажиллагааны хямрал, үрэвсэл, тестостерон дааврын түвшин бууралт зэрэг хамааралтай байдаг. Шодойн хөвчрөл сулралын хамгийн түгээмэл эмнэлзүйн шалтгаан нь судасны гаралтай. Олон тооны эмнэлзүйн туршилт судалгаагаар шодойн хөвчрөл сулрал нь зүрхний титэм судасны өвчин, захын артерийн эмгэг, цус харвалтын зэрэг зүрх судасны эмгэгийн анхдагч бие даасан эрсдэлийн үзүүлэлт болдог.

 Шодойн хөвчрөл сулрал нь зүрх судасны өвчний шинж тэмдэг илрэхээс ойролцоогоор 2-5 жилийн өмнө илэрч, судасны хатууралтай шууд холбоотой бөгөөд зүрхний титэм судасны эмгэг болон зүрх судасны бусад эмгэг, хүндрэлийн эрт үеийн шинж тэмдэг болж чадна.

 Иймд шодойн хөвчрөл сулралыг эрт оношлосноор зүрх судасны өвчний эрсдэлтэй эрэгтэйчүүдийг эрт илрүүлэх боломж бүрдэх юм. Шодойн хөвчрөл сулралтай 30-60 харьцангуй залуу эрэгтэйчүүдийг эрт оношлох нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал алхам юм.

Шодойн хөвчрөл сулралын эмнэлзүйн шинж тэмдэг нь зүрх судасны өвчний явцыг эрт шатанд тодорхойлдог бие даасан бөгөөд судалгаагаар батлагдсан эрт илрүүлгийн үзүүлэлт маркер болсон тул бүх насны эрэгтэйчүүд эрт илрүүлгийн үзлэг, үнэлгээнд тэдгээрийн бэлгийн амьдралын үнэлгээний асуумж орсон байх нь зүйтэй20,21[/vc_column_text][/vc_column_inner][/vc_row_inner][vc_row_inner][vc_column_inner][vc_column_text]Зорилго

Дунд насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн  байдал, өвчлөлийн эрсдэлд бэлгийн дааврын буурал (эрэгтэйчүүдэд) болон цэвэршилтийн (эмэгтэйчүүдэд) үзүүлэх нөлөө, Монгол хүний онцлогийг тодорхойлон цаашид Монголын хүн амд чиглэх оношилгоо эмчилгээний суурь мэдээллийн санг бүрдүүлэхэд оршино..

Зорилт:

  1. Монгол улсын нөхөн үржихүйн дараах насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн суурь байдлыг тогтоож, уг мэдээллийн санг түшиглэсэн зорилтот бүлгийн өвөрмөц хэрэгцээ, сонирхолд нийцүүлсэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стандарт, зааварын дагуу үзүүлэхэд шаардагдах нотолгооны мэдээллээр хангах
  2. Судалгааны мэдээллийг үндэслэж өвчлөлийг эрт илрүүлэх, тусламж үйлчилгээний стандартыг боловсруулах суурь мэдээлэл хүргэснээр хүн амын чанартай урт наслах боломжийг бүрдүүлнэ.

[/vc_column_text][/vc_column_inner][/vc_row_inner][vc_row_inner][vc_column_inner width=”1/2″][vc_column_text]

Хэрэгжүүлэх Үйл Ажиллагаа

  • Үйл ажиллагааны төлөвлөгөө 1

Судалгааг явуулах

2017 оны 6 сар – 2017 оны 8 сар

  • Үйл ажиллагааны төлөвлөгөө 2

2017 – 7 сар

А. Судалгааны мэдээллийн сан байгуулах

Б. Тайлйн бичих

  • Үйл ажиллагааны төлөлвлөгөө 3

2017 оны 8 сар

Судалгааны үр дүнг танилцуулах

[/vc_column_text][/vc_column_inner][vc_column_inner width=”1/2″][vc_column_text]

Хүлээгдэж буй үр дүн

  • Нөхөн үржихүйн дараах (дунд) насны хүн амын эрхтэн тогтолцооны эмгэгийн эрт илрүүлэг, зөвлөгөө, хяналт эмчилгээ эмчилгээний тусламж үзүүлэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон дотоод шүүрлийн мэргэшсэн, нэг цэгийн үйлчилгээг аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд бий болгох нөхцлийг бүрдүүлнэ.
  • Нөхөн үржихүйн дараах үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний заавар”-ыг шинэчлэх, Монголын эрүүл мэндийн бүх нэгжид ашиглах боломжтой болох.
  • Зааврын хэрэгжилтэд шаардлагатай, Монгол хүний эрүүл мэндийн онцлог, архаг өвчлөлд үндэслэсэн эм бэлдмэл, шинэ технологийг зохих эм ханган нийлүүлэх байгууллагатай хамтрах Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх
  • Нөхөн үржихүйн дараах насны иргэд, гэр бүлийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох тараах материал, гарын авлага гаргах. Гарын авлагыг эрүүл мэндийн байгууллагын вебсайтуудад байршуулах.
  • Монгол хүнд өвөрмөц зөвлөмжийг цаашид боловсруулах эх суурь тавигдах.
  • Монгол улсын нөхөн үржихүйн дараах насны хүмүүсийн мэдээллийн сан үүсгэх, ММАЗ-ийн веб сайт-д суурилуулах.

[/vc_column_text][/vc_column_inner][/vc_row_inner][vc_row_inner][vc_column_inner][vc_column_text]

Тайлан болон танилцуулах үйл ажиллагаа

Нөхөн үржихүйн дараах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш,  хүртээмжтэй, олон улсын ололт амжилтын стандартын, чанартай тусламж үзүүлэхийн тулд олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрт хамрагдах зорилгоор судалгааны үр дүнг Монгол улсын болон олон улсын зохих хэвлэл мэдээлэлд нийтлүүлэх.

 

Боловсруулсан :
ММАЗН – ийн  Эрдэм Шинжилгээ Судалгааны Баг[/vc_column_text][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][vc_column width=”1/3″ css=”.vc_custom_1500271183040{border-radius: 3px !important;}”][vc_row_inner][vc_column_inner][vc_text_separator title=”Гарчиг” border_width=”2″][vc_empty_space][/vc_column_inner][/vc_row_inner][vc_column_text]

[/vc_column_text][vc_empty_space][vc_text_separator title=”Судалгаа” i_icon_fontawesome=”fa fa-comments-o” add_icon=”true”][vc_tta_accordion][vc_tta_section title=”Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгааны карт” tab_id=”1500272173647-86a315aa-bbe4″][vc_column_text]Та энэхүү судалгаанд оролцсоноор нөхөн үржихүйн дараах насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулах тул судалгаанд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.

Зөвшөөрлийн худас татаж авах

Судалгаа татаж авах[/vc_column_text][/vc_tta_section][vc_tta_section title=”Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгааны карт” tab_id=”1500272173510-fb4d4d4f-f93b”][vc_column_text]Зөвшөөрлийн худас татаж авах

Судалгаа татаж авах[/vc_column_text][/vc_tta_section][/vc_tta_accordion][/vc_column][/vc_row]